“Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх замаар л шийдэж чадна”

“Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх замаар л шийдэж чадна”

“Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх замаар л шийдэж чадна”

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, монгол газар шороо буюу бэлчээр, монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, малчнаа, бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гадны зах зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3 дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20 хувь нь олон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, УИХ, Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдох хуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан. Малчин өрхүүд хамтарснаар ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулийн хамгийн гол үзэл баримтлал бол малчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ, малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого, хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүй зөв зам гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс 305 мянган малчинтай, 200 мянган малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар таваг гишүүнтэй гэвэл нэг сая хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж нэг сая хүний ирээдүйг элбэг дүүрэн, сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхацгаая. “Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JocelynBrown 2024-04-26 109.248.15.90

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-04-26 46.8.154.176

Харуулах боломжгүй.

Avatar

CarolBalderrama 2024-04-26 109.248.142.228

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-04-26 94.158.190.54

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaHarris 2024-04-26 45.84.177.246

Харуулах боломжгүй.

Avatar

LisaThomas 2024-04-26 188.130.184.93

Харуулах боломжгүй.

Avatar

KarenColeman 2024-04-26 46.8.222.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlisonJackson 2024-04-26 45.81.136.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganHart 2024-04-26 5.183.130.218

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaTillman 2024-04-26 45.81.137.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaPatterson 2024-04-26 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

TaraBigelow 2024-04-26 185.181.244.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganDavidsen 2024-04-26 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaCruz 2024-04-26 188.130.137.190

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraSmith 2024-04-26 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

ChristenSmith 2024-04-26 46.8.192.18

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-26 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-26 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-26 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-26 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-26 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-26 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-26 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.236

Энэ зээлииг хүчээр ав гэхгүй мэдээж Гэтэл ямарваа юмны мууг нь хардаг хүмүүс их байх юм Одоо бэлчээриин даац хэтэрсэн Иим үед тэжээлээ тарихдаа трактор тоног төхөөрөмжөө ниилээд авчих , нэг багынхан дундаа ноос угаах үйлдвэр барьчих ,хөлдөөгч зоорь бариад махаа хавар болтол хадгалчих, зундаа сүү боловсруулах цех бариад сүүгээ боловсруулчих гээд нэг өрх хүчрэхгүй хамтраад хиичихвэл болчихоор ашиг орлогтой болчихоор ажил зөндөө байна Иим бизнес сэтгэлгээг өдөөж өгөхөд энэ зээл үнэхээр чухал

Avatar

JessicaMartinez 2024-04-26 109.248.142.234

Харуулах боломжгүй.

Avatar

AnqieLugo 2024-04-26 109.248.143.201

Харуулах боломжгүй.

Avatar

LatoyaMendez 2024-04-26 45.86.1.86

Харуулах боломжгүй.

Avatar

PamFox 2024-04-26 45.86.0.235

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaHan 2024-04-26 109.248.139.82

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayBaxter 2024-04-26 95.182.125.251

Харуулах боломжгүй.

Avatar

EricaMizoe 2024-04-26 46.8.22.124

Харуулах боломжгүй.

Avatar

RachelWilliams 2024-04-26 185.181.244.124

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Малчдад нэг л зүйлийг аминчилж захья. Та нао Ман-г гаргачих. Сонгочих. Харин зээлийг нь битгий ав. Энэ зээл бол та нарын модыг бариулах өгөөш юм шүү. Та нар энэ зээлийг нэг л авбал тэгээд өнгөрөө. Та нарт ямар ч туршлага байхгүй. Та нар байтугай улс орны нэлээд дээгүүр жаалдаг гарууд хүүгүй шахуу мөнгөөр бизнис хийж чадахгүй дампуурахаа мэдээд, төрөөс хулгай хийж амьдардаг. Хулгайчууд шүү дээ. Та бид ойрын 2 жил тэдгээр хулгайчуудтай танилцлаа. Тэд ядаж л мөнгөний бараа харж үзсэн хүмүүс. Гэтэл

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

та нар, малчид хэн бэ? Та нарт одоохондоо бэлчээрийн мал чинь л зөв. Үүнээс илүүг чадахгүй. Харин яваандаа энэ байдал өөрчлөгдөнө. Мачид өөрсдөө, үлэмж цөөхөн хэсэг нь энэ байдалд үлгэрлэж ягуухан эрчимт МАА-руу дөхнө. Энэ бод төрийн оролцоо, сонгуулийн хуйлралаар биш өөрөө аяндаа явагдах процес. Энэ бол мод тарьдаг суботник огт биш. Эрх баригчид та нарыг өрд оруулах гэж байна. Тэгвэл та нар арай дуулгавартай болно. Та нар тэдэнд дөрлүүлнэ. Тэд та нарын гарыг мухарлана. Өөрсдөө мал аж ахуйн салб

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

арыг олигархуудаараа дамжуулан эзэмшинэ. Та нао зүгээр л нутагтаа домог болж мөнхөрнө. Ямар ч зах зээл байхгүй. Ингэж бэлчээрийн мал аж ахуй сөнөнө. Та нар тэр зээлийг авбал шүү дээ. Түүний оронд зээлийг нь авч өрөнд оролгүйгээр, өөрсдийн толгой мэдэлтэйгээ үлд. Яваандаа өөрсдөө Мал аж ахуйн хувьсгалыг хий. Ман-н олигархуудаас урьтаж. Зээлийн дөнгөгүй л бай. Та нар одоо Хаан банкны ноёрхлоос гарч ядаж яваа. Гэтэл одоо Ман-н зээлийг авчихвал барын амнаас гараад чонын аманд гэдэг болно. Сонгуулийн

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

хувьд зүгээр л Ман-г сонго. Харин зээл л авч болохгүй. Хятад данжаад нарын бодлого байсан даа. Санаж байна уу? Монголчуудыг өрөөр удирддаг. Өнөөгийн Ман яг тэр данжаад аргаар үзэж байна. Данжаадууд эхлэж орж ирэхдээ бараагаа зүгээр бэлэглэж байсан. Зүгээр л өгөөд байна. Дараа нь зээл өгч байсан. Хэд л бол хэдийг зээлээр авна. Ингээд эцэст нь Монголчууд Хятад барааны амтанд орсон. Бараа нь чанартай ч байсан. Ингэсээр эцэст нь Монгол хүн бүр Хятад пүүсэнд өртэй болсон байсан. Тэд өмнөх өрийг нь тө

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

лүүлж дуусгалгүй дахиад л зээл өгөөд байдаг. Хошуунуудын өрийн дансны А хуулбарыг хүрээний амбаны газар хадгалдаг байсан. Сүхбаатар энэ данснуудын архивыг шатаасан. Энэ бол Монголыг хэдэн давхар өрийн барьцаанд хийсэн нүсэр баримт бичиг байсан юм. Би үүнийг магтахгүй. Гэхдээ л энэ бол бодитой зүйл. Жанжин Сүхээр овоглосон Ардын овогтой нам өнөөдөр ард олноо, малчин ардаа өрийн боол болгохоор улайрч байна. Ямрав? Та нарыг л нээнтгэнд хийх гэж тэр. Сонгуулийн саналыг нь хэзээд бэлэн авах гэж тэр.

0 0
Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Малчид та нар бол малынхаа буянаар сүүлийн 10-аад жил энэ улсын нэгэнт үгүй болсон дундаж давхаргыг орлох хэмжээнд өсөн өндийсөн хөдөлмөрч хүмүүс. Өнөөдөр та нар л иргэд дундаа худалдан авах чадвартайгаа үлджээ. Өөрөөр хэлбэл худалдагдахгүй байж чадах чадалтай үлдсэн нь та нар шүү. Хотынхон бол хэцүү. Улс орноо, өөрсдийнхөө ирээдүйг Ман-н олигархуудын боол болгохгүй гэвэл өнөөдөр тэр 5 их наядын зээлээс холуур яв.Өнөөгийн Ман-н хулгайчууд бол 100 жилийн өмнөх Монголыг эзэгнэж асан Хятадууд шүү.

0 0
Avatar

MelissaJones 2024-04-26 5.183.130.190

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaJenkins 2024-04-26 185.181.247.229

Харуулах боломжгүй.

Avatar

KimWaters 2024-04-26 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

HannaBenedict 2024-04-26 188.130.218.72

Харуулах боломжгүй.

Avatar

AnaGomez 2024-04-26 188.130.220.34

Харуулах боломжгүй.

Avatar

LoriHarrison 2024-04-26 46.8.222.191

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 202.9.41.9

Ганцаараа мал аж ахуйн бизнес эрхэлж байснаас 5-8 гэр бүл хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, авьяас чадвараа нэгтгээд менежментээ зөв хийгээд явбал том компаний дайнд ажиллаж хөрөнгөжих бүрэн боломжтой. Ганц гэр бүл яаж ч хичээгээд ганцаардана. Нэг зуднаар яаж мал хөрөнгөгүй болж сүйрч байгааг харцгаасан. Олуулаа бол ядаж л хороо хотоо блокоор барьж, өвсөө хангалттай нөөцөлсөн байна. Олуулаа ярилцаж байгаад аливаа эрсдэлд бэлэн байна. Олны хүч оломгүй далай. Улс төржүүлээд хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Ер нь энэ бүхэн хэрхэн явагдвал зохистой вэ? Малчид өөрсдөө сэдэлжиж, шийдвэрээ гаргаж, аж ахуйгаа өөрчлөх, сайжруулах ёстой. Өөрсдөө санхүүгээ гаргах эсвэл олох ёстой. Ингэж байж л зөв болно. Үр дүн гарна. Төр зөвхөн эрх зүйн зохицуулалтаар л хангана. Бас мэдээлэлжүүлж, сургалт зохион байгуулж, гадны орнуудаас туршлага судлуулж болно. Түүнээс биш мөнгө тараах ёсгүй. Малчин болгон бизнис рүү орохгүй ээ. Тийм хавтгайрсан юм гэж байх ёсгүй. Социализмд л байсан. Бөөнөөрөө хөдөлдөг. Бөөнөөрөө дампуу

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

рдаг. Социализм дампуурсан. Бид одоо бол зах зээлийн эдийн засагтай нийгэмд амьдарч байна. Бизнисийг хүссэн болгон хийхгүй. Хүсэлтэй, сонирхолтой бас мөнгө хөрөнгөтэй нь эхлүүлнэ. Шатна. Араа даана. Унаж босно. Ганц мянган малтай биш хэдэн мянган малын даацтай нь бизнисийг эхлүүлнэ. Төр жишээ нь хуулиар дэмжинэ. Фермерийн аж ахуй эрхлэх газар орчны зөвшөөрлийг олгоно. Энэ бол хүн болгонд жалга дов хуваарилахаас ялгаатай ажил. Малтай болгонд нь өвөлжөө хуваарилдаг чинь буруу шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Бэлчээр нийтийн өмч. Тэр бэлчээрийг ашиглахад татвар төлдөг байх ёстой. Татвар авна. Энэ бол жишээ нь төрийн хийх ёстой ажил. Татварыг яс тооцож авах. Түүнээс биш төр ямаа тэмээ, ноос ноолуурын урамшуулал тараах ёсгүй. Хүсэхгүй, дургүй байхад нь хүчээр зээл тараах ёсгүй. 100 аж ахуй нэгжид тендер байдлаар 5 их наяд төгрөг тарааж өгөөд, за наадахыгаа сонгуулийн өмнө гэхэд бүгдийг тарааж дууссан байх ёстой шүү гэж болохгүй л байхгүй юу даа. Гэтэл эрх баригчид өнөөдөр яг ингэж байна. Тэр 5 их наяд

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

чинь хэний мөнгө юм бэ ингэхэд. Төр бусдын хөрөнгөөр хүүдэгнэж байна. Тэдэнд хамгийн түрүүнд Эрдэнэс Таван толгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөг байгаа. Тэд түүгээр бараг жаалаад дуусчихсан байгаа. Одоо мөнгө хэвлэдэг тоглоомондоо орчихсон яваа. 10 их наядыг хэвлэж болсон юм, 5 их наядыг хэвлэхэд юухан байхав. Харин үр дүн нь инфляц болж бидний нуруун дээр бууна. Юмны үнэ 2 дахин өснө. Та үүнд бэлэн үү? Малчид бэлэн үү?

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Би 13-14 онд Ан-н засаг хэрхэн хувийн хэвшлүүдийг дампууруулахыг таамаглаж бичиж байсан. Жишээ нь барилга. Барилгын салбар гэж байваа. Одоо бол олигархуудын бизнис л болсон. Мотортой нь байшин барина. 10-аад онд байдал өөр байсан. харьцангуй жигд, зах зээл маягтай байсан. Гэтэл Ан гарлаа. Тоск байгуулагдлаа. Иргэдийг орон сууцжуулдаг нам гэж өөрсдийгөө тунхалалаа. Тэгэнгүүт барилгын салбар дампуурсан. Одоо хүртэл сэхээгүй. Олигархууд л тоглож байна. Байрны үнэ тэнгэрт гарсан. 12 онд 850,000 байс

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

ан үнэ одоо 3.8 сая болсон. Энэ бол зах зээлд төр оролцсоны үр дүн. Төр ингэж барилгын салбараар тоглосон. Ман Ан-с санаа авчээ. Одоо тэд мал аж ахуйг барьж ноцох нь. Үр дүнг нь таамаглая. Хэдхэн том фермерийн аж ахуйг олигархууд хотыг тойруулан байгуулах болов уу. Олигархууд мал аж ахуйг эзэгнэнэ. Яг л Монполиметын Гарамжав, Мак-н Нямтайшир, Петровисын Содбилэг шиг. Харин малчид яах вэ? Тэд яг л ипотекийн зээлтнүүд шиг мөнхийн өрний боол болно. 15-25 жил үхэх, өвдөх эрхгүй. Өрөөр нь дамжуулан

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

эрх баригчид малчдыг удирдана. Үндсэндээ нүүдлийн мал аж ахуй устана. Махны үнэ тэнгэрт гарна. Малчид өөрсдөө махыг кг-г нь 70,000-аар авдаг болно. Сонгуулийн жил бөөс шиг олширсон хоршоод 2 жил ч хүрэхгүй болоод ар араасаа дампууран алга болно. Бондын зээл гэж бас нэг утгагүй балай операци болж байсан. Түүнтэй адил юм болно. 500 саяын зээл өгсөнөө, 5 жилд хуваагаад дараа жилийн 1-р сарын 1-нд шууд 100 саяыг нэг доор төлөх ёстой. Гэх мэтээр. Майцэцэг гэхэд л яаж дэвхцэж байлаа? Нэг гуталчин 500

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

саяын зээл аваад хэрхэн дампуурсанаа ярьж байсан. Зээл аваагүй байхдаа болоод байсан. Харин малчид яах бол? Тэд ялтай малаа хаян эх орноосоо зугтаах байх. Зарим нь амиа хорлоно. Малчид сэтгэл зүйгээр тун ядмаг. Мэдээж 5 трилионыг зүгээр тараачихсан юм чинь жилийн дотор л юмны үнэ одоо буйгаас 2 дахин нэмэгдэнэ. Улсын өр нэмэгдэнэ. Ман бурхан царайлсаар чимээгүй гарч ирнэ. Сөрөг хүчнийг зүхнэ. Занана. Шоронд хийнэ. Шонд дүүжилнэ. Авилга, хулгайтай тэмцдэг жүжгээ үргэлжлүүлнэ. Ийм л юм болно.

Avatar

Нэргүй 2024-04-26 59.153.115.57

Хурал чуулган хэрээс хэтэрлээ

Avatar

KatieButts 2024-04-26 109.248.15.43

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGonia 2024-04-26 46.8.223.14

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethKosky 2024-04-26 188.130.185.225

Харуулах боломжгүй.

Avatar

MarciSather 2024-04-26 212.115.49.227

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWashington 2024-04-26 46.8.23.237

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.186.66

Нэгдлийн даргын хүү, заавал нэгдэл байгуулах гээ л үзээд бна даа. Хамтрал, нэгдэл байгуулахаар малчин түмэн ядуурдаг нь ХХ зуунд 2 удаа нотлогдсон доо !

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.161.24

Хамтралыг байгуулж болно. Хамгийн гол нь нийтийн хөрөнгөөр биш, хувийн хөрөнгөөр, хувь хүн, ААН эрсдлийг нь даах зээлээр байгуулах ёстой.

Avatar

NancyCooper 2024-04-26 92.119.193.224

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 66.181.183.194

энэ их муухай юм болноо. зээл аваад мөнгөтэй болсон малчид мал, мах зарахгүй махны үнэ 30000 хол давна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж