Хайлаастын осолд өртсөн хүүхдүүдийн ар гэрээс өнгөрсөн долоо хоногт хандивын аян зарласан. Одоогийн байдлаар нийт 37 сая орчим төгрөг цугларчээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын замд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин харамсалтайгаар амь насаа алдсан. Мөн нэг том хүн гурван хүүхэд бэртсэн юм.
Хохирогчийн найз Г.Шинэтуяагаас ослын талаар тодруулахад "Манай найз /25 настай эмэгтэй/ ухаан орсон. Гэсэн хэдий ч биеийн байдал маш муу эмчилгээ үйлчилгээ авч байгаа. Дахин хоёр том хагалаанд орно. Хүүхдүүдийн хувьд хөлөндөө хадаас хийлгэсэн эмчилгээ үргэлжилж байгаа” гэсэн юм.
Манай найз өөрөө ажил хийдэггүй, ах нарынхаа хүүхдүүдийг хардаг байсан. Тэгээд хүүхдийнхээ ангийг сардаа нэг удаа цэвэрлэж, 70 мянган төгрөг авдаг байсан. Ээж, аав нь группт байдаг, айлын хашаа түрээсэлж амьдардаг айл. Осолд өртсөн хүүхдүүдийн ар гэрийнхний зүгээс гэнэтийн осол аваарын улмаас санхүүгийн хүндрэл үүссэн. Хүүхдүүд цаашид хэчнээн хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг мэдэхгүй үүнд хэрэглээний зардал өндөр гарах учир хандивын аяныг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар /2024.04.26/ 36 сая 781 төгрөг цуглараад байгаа юм байна.
Холбоотой мэдээ