УЦУОШГ: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар бороо, нойтон цастай

Хуучирсан мэдээ: 2024.04.27-нд нийтлэгдсэн

УЦУОШГ: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар бороо, нойтон цастай

УЦУОШГ: Тавдугаар сарын эхээр уулархаг нутгаар бороо, нойтон цастай

2024 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ихэнх хугацаанд нийт нутгаар сэрүүхэн, Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

Хур тунадас: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд говийн бүс нутгаар, тавдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нийт нутгаар сэрүүхэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 28-29-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -1….-6 градус хүйтэн, өдөртөө +4….+9 градус дулаан байна.

ТӨВ БОЛОН ЗҮҮН ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС АХИУ БОРОО ОРНО

ЦУОШГ-ын орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.ЖАРГАЛАН:

-Дөрөвдүгээр сард монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг.

Энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж