Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, ирэх тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна. Соёлын сайд Ч.Номин өнөөдөр /2024.04.26/ шинэ номын сангийн барилгад ажиллалаа. Шинэ барилга нь 11 давхар, 10 мянган м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай бөгөөд нэгэн зэрэг 530 хүнд үйлчлэх боломжтой. Цаашлаад, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, дэвшилтэт технологийг ашигласан орчин үеийн дэд бүтцээр тоноглогджээ.
Үндэсний номын сан шинэ барилгадаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр:
- Иргэдэд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
- Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний эргэлт сайжран, соёлын салбарт шинэ түлхэц үзүүлнэ.
- Иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой болно.
- Номын сан нь зөвхөн мэдээлэл олж авах газар төдийгүй, иргэдийн хөгжил, суралцах үйл явцад хувь нэмэр оруулах соён гэгээрлийн төв болно.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь манай улсын соёлын салбарт "Чингис хаан" үндэсний музейн дараа орох томоохон хэмжээний бүтээн байгуулалт болох юм.








Холбоотой мэдээ