Өмнөд Солонгосын “Pick Me Trip in Bali” шоу нэвтрүүлгийн оролцогчид болох дуучид, жүжигчид хууль бус зураг авалтын хэргээр Балид саатуулагдаад байна. “Girls’ Generation” хамтлагийн дуучин “Hyoyeon”, “Apink” хамтлагийн Боми, “Secret Number” хамтлагийн Дита, “I.O.I” хамтлагийн гишүүн байсан Наёон нар уг шоунд оролцож байгаа ажээ.
Тэд дөрөвдүгээр сарын 21-нд Балид ирсэн. Төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сарын 25-нд буцах байсан ч Балигаас гарахыг нь хориглон саатуулжээ.
Одоогоор нийт 30 орчим хүний паспортыг хураан авсан бөгөөд хэргийг орон нутгийн эрх баригчид шалгаж байна. Энэ хооронд тэд зочид буудалд байрлаж байна.
Жүжигчид болон зураг авалтын багийнхан зохих журмын дагуу виз аваагүйтэй энэ асуудал холбоотой гэж нэгэн эх сурвалж мэдээлжээ. Жүжигчид яагаад баривчлагдсанаа мэдэхгүй төөрөлдсөн байдалтай байгааг мөн эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: KOREA BOO
Холбоотой мэдээ