Япон: Путиныг эсэргүүцэгч орос эрд оршин суух тусгай зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2024.04.26-нд нийтлэгдсэн

Япон: Путиныг эсэргүүцэгч орос эрд оршин суух тусгай зөвшөөрөл олгожээ

Япон: Путиныг эсэргүүцэгч орос эрд оршин суух тусгай зөвшөөрөл олгожээ

Украин дахь дайн эхлэхээс өмнө Японоос улс төрийн орогнол хүссэн орос эрд Токиогийн Цагаачлалын алба Пүрэв гаригт оршин суух тусгай зөвшөөрөл олгожээ. Нэг жилийн хугацаатай олгосон энэ виз нь тухайн хүний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд тодорхой нөхцлөөр ажил эрхлэхийг нь зөвшөөрдөг.

Тухайн орос иргэн нь гуравдугаар сарын дундуур ерөнхийлөгч Путины засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлж байжээ. Тиймээс эх орондоо буцаж очвол шоронд хоригдох эсвэл дайны талбарт дайчлагдах вий гэхээс айж байгаагаа тэр хэлж байв. Тэрбээр Орос, Украины дайн эхлэхээс өмнө Японд ирсэн бөгөөд цагаачлалын төвд амьдрах хугацаандаа дүрвэгчийн статус хүссэн байна.

Оросын эрх баригчид түүнийг ажиглаж байж магадгүй гэх болгоомжлолоос үүдэн өдгөө мэдээлэл, байршлыг нь ил тод зарлаагүй байгаа юм.

ОХУ-ын иргэнд Японд оршин суух зөвшөөрөл олгох нь ховор. Цагаачлалын албаны мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Японд оршин суух тусгай зөвшөөрөл авсан хүмүүсийн ихэнх нь Ази, Ойрхи Дорнод, Африкийн иргэд байжээ. Нарийн хэлбэл, нэг ч орос хүн байгаагүй аж. Тус агентлаг энэ оны мэдээллээ хараахан гаргаагүй байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж