Сүүлийн өдрүүдэд Дорнод, Хэнтий аймагт цас их орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын III багийн нутаг Ар цагаан гэдэг газарт өвөлжиж байсан иргэн Б-ийн малыг хариулдаг 43 настай Т.Одхүү гэдэг хүн энэ сарын 14-ний өдөр малдаа яваад сураггүй болжээ. Аймгийн онцгой байдлын хэлтсээс эрлийн бага гарч хайсан гэнэ. Т.Одхүү нь шуурганаас зугтаж тухайн айлаас 20 км-ын зайтай айлын өвөлжөөнд эсэн мэнд очсоныг олжээ.
Х.Хангал