Ослоор нэг хүүхэд, 4 том хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.26-нд нийтлэгдсэн

Ослоор нэг хүүхэд, 4 том хүн гэмтжээ

Ослоор нэг хүүхэд, 4 том хүн гэмтжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн аманд өчигдөр /2024.04.25/ зам тээврийн ноцтой осол гарсан. Ослоор бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан байна. Ослын дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн  “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгчээ.

Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/,  /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан багийн нутагт Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан зургаан зорчигч /4 том хүн, 2 хүүхэд/-той хоёр суудлын автомашин Хавчитын голын намагт суусан тухай дуудлагыг ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Л-ын  “Toyata Sai” загварын суудлын автомашин, Г-ын “Honda Insight“ загварын суудлын автомашинууд “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг татан гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж