Буркина Фасогийн цэргүүд нэг өдрийн дотор 223 энгийн иргэнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.26-нд нийтлэгдсэн

Буркина Фасогийн цэргүүд нэг өдрийн дотор 223 энгийн иргэнийг хөнөөжээ

Буркина Фасогийн цэргүүд нэг өдрийн дотор 223 энгийн иргэнийг хөнөөжээ

Буркина-Фасогийн зэвсэгт хүчин олон жилийн турш хамгийн их хүчирхийлэл үйлдэж байсныг мөрдөн байцаалтын явцад мэджээ. Хамгийн сүүлд л гэхэд хоёрдугаар сарын сүүлчээр нэг өдрийн дотор 223 энгийн иргэн, түүний дотор дор хаяж 56 хүүхдийг цаазалсан байна. Олон нийтийг хамарсан аллага нь жихадистуудын хүчирхийлэлтэй тэмцэх цэргийн кампанит ажил өрнөж байгаатай холбоотой. Оросын цэргүүд аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор баруун Африкийн энэ улсад газардсанаас хойш долоо хоногийн дараа болсон юм.

Үүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж “Human Right Watch” байгууллагын тайланд дурдсан бөгөөд Буркинабегийн эрх баригчдыг НҮБ-ын дэмжлэгтэйгээр яаралтай мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг уриалав. “HRW”-ийн судлаачид гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэж, дүрс бичлэг, гэрэл зургийг нягтлан шалгасны эцэст хоёрдугаар сарын 25-нд цэргүүд Соро тосгонд 179 хүн, түүний дотор 36 хүүхэд, хойд Ятенга мужийн Нондин тосгонд 44 хүн, түүний дотор 20 хүүхэд амиа алдсан болохыг тогтоожээ.

Тус улс аюулгүй байдлын стратегийн бодлогоо Орос руу чиглүүлэх болсонтой холбоотойгоор бүс нутаг дахь АНУ-ын терроризмын эсрэг стратеги гацаад буй. Энэ цаг үед аллага үйлдлээ гэж шинжээчид тэмдэглэжээ. Буркина Фасогийн цэргийн дэмжлэгтэй ерөнхийлөгч Ибрахим Траоре Москватай эвсэх нь тус улс Исламын улс болон Аль-Каидатай холбоотой босогчидтой ойрын 10 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг өөрчлөнө гэж найдаж байна. Аллага болохоос нэг сарын өмнө Оросын армийн анхны томоохон цуваа тус улсад ирсэн боловч тэднийг аллагад оролцсон гэх мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж