Хамасын албаныхан "1967 оны дайнд Израилийн булаан авсан газар нутагт Палестин тусгаар тогтносон улс байгуулбал зэвсгээ хураана" гэж мэдэгджээ. Израилийн цохилтод өртөж буй Газын зурваст нөхцөл байдал хүндэрч буйтай холбон уг мэдэгдлийг хийсэн гэж ажиглагчид үзэв. Палестины зэвсэгт бүлэглэл Еврейн улсыг устгахыг эртнээс шаардаж ирсэн. Хамасын улс төрийн товчооны Истанбулд байрладаг гишүүн Басем Наим "CNN"-д хэлэхдээ, тус бүлэглэл Палестин тусгаар тогтносон улс байгуулбал зэвсгээ хураахыг зөвшөөрнө гэжээ.
"Хэрэв дүрвэгсдийн буцаж ирэх эрхийг хадгалахын зэрэгцээ нийслэл Иерусалим хотод тусгаар тогтносон улс бий болбол Аль Кассамыг (ирээдүйн) үндэсний армид нэгтгэх боломжтой" гэж тэрбээр бүлгийн зэвсэгт жигүүрийг дурджээ. Хамас уламжлал ёсоор Израилийн дэргэдэх Палестин улс байгуулах хоёр улсын шийдлийг үгүйсгэж, үүний оронд өнөөдөр Израиль, эзлэгдсэн Баруун эрэг, эзлэгдсэн Зүүн Иерусалим, Газын зурвасыг хамарсан бүх түүхэн Палестин улс байгуулахыг дэмжсээр ирсэн. Палестины үндэсний санаачлагын ерөнхийлөгч Мустафа Баргути өмнө нь Хамас зэвсгээ хаях санал тавьж байсныг мэдээгүй гэж хэлсэн ч үнэн бол энэ нь чухал алхам болно гэж мэдэгджээ.
"Палестинчууд эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байгаа нь чухал юм. Хэрэв эзлэн түрэмгийлэл тэнд байхгүй бол тэд үүнийг эсэргүүцэх шаардлагагүй" гэжээ. Мөн тэрбээр 1967 онд олон сая палестинчууд амьдардаг газар нутгийг Израилийн цэргийн хяналтад байгаа тухай дурджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ