“Эрт илрүүлгээр 8000 гаруй хортой, хоргүй хавдрыг илрүүлсэн”

“Эрт илрүүлгээр 8000 гаруй хортой, хоргүй хавдрыг илрүүлсэн”

“Эрт илрүүлгээр 8000 гаруй хортой, хоргүй хавдрыг илрүүлсэн”

Монгол Улсад 2019 оноос эхлэн эрт илрүүлгийн шинжилгээг иргэн бүрд үнэ төлбөргүй хийдэг болсон. Энэ ажилд улсын төсвөөс 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тоо бий. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа. 


-Монгол Улсын Засгийн газраас “Эрт илрүүлэг эрсдэлээс хамгаална” аян зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Уг аян үр дүн хэр байна. Жилдээ хэчнээн төгрөг зарцуулдаг юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хоёр жил тутамд нэг удаа хамрагдаж байхаар эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.

Зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг авч үзвэл, хоол боловсруулах замын эмгэг, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэгүүд давамгайлж байна. Энэ хугацаанд нийтдээ хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд руу илгээсэн. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд харьцангуй өөрийгөө эрүүл мэндийн асуудалгүй гэж бодож байгаа иргэд хамрагддаг бөгөөд зургаан төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

0-18 насны хүүхдийн багцыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр, 18-аас дээш насны иргэд лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллага буюу дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн яамны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд дээр хийж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлд гаргасан нэмэлт өөрчлөлтөөр 18-30 насны иргэдийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг шинжилгээ хийх боломж бүхий анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх боломжийг нээж өгсөн. Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг бүрэн хийх нөхцөл хараахан бүрдээгүй байгаа. Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд дээр эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эхлэхийн өмнө 20 аймаг, хоёр сум дээр эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж өгсөн. Эдгээр төвүүдэд мөн үйлчилгээ авах бүрэн боломжтой. 

-Гэхдээ иргэд эрт илрүүлэгт хамрагдахдаа нэмж төлбөр төлж байгаа талаар шүүмжилж буй. Нэмэлт төлбөрийн ямар тохиолдолд авч байгаа вэ?

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахад үнэ төлбөргүй, харин багцад ороогүй нэмэлт шинжилгээ хийлгэх тохиолдолд тухайн эмнэлгийн тарифын дагуу нэмэлт төлбөр төлнө.

Мөн Эрүүл мэндийн яамнаас 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутагт явуулын эмнэлгүүдийг гарган эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт дөрвөн чиглэлд явуулын баг ажиллаж байгаа бөгөөд баруун аймгуудад Улсын гуравдугаар төв эмнэлгээр ахлуулсан багууд, төвийн буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад Улсын хоёрдугаар төв эмнэлгээр ахлуулсан баг, говийн бүсэд Нэгдүгээр эмнэлгийн ахалсан баг, зүүн аймгуудад Цэргийн төв эмнэлгийн багууд ажиллаж байна. Энэ нь саяхан болж өнгөрсөн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор малчдадаа хүртээмжтэй байх үүднээс зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан. Мөн зарим алслагдсан иргэд аймгийн төв дээр ирж шинжилгээнд хамрагдаж чадахгүй тохиолдол их байна.

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд иргэд хоёр жил тутамд нэг удаа бүрэн хамрагдах боломжтой байхаар төсвийг тусгаж, шинжилгээг хийж байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын газарт нэхэмжлэлээ өгөх байдлаар зохицуулагдсан. 

-Хэчнээн төрлийн багцийн үзлэг хийж байгаа вэ?

-Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан иргэдтэй хамгийн ойр эмнэлгүүдийн мэдээллийг байршуулсан. Тиймээс иргэд Эрүүл мэндийн яамны болон эрүүл мэндийн байгууллагуудын веб сайтаас мэдээлэл авах бүрэн боломжтой гэлээ. Зургаан багцын үзлэг хийж байгаа" гэлээ.

Ингээд ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХҮРЭЭНД авч буй зургаан багц үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэе.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц 2024:

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, БЖИ
  4. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  5. Сүрьеэгийн эрсдэлийг үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорил
  8. Дүгнэлт бичих
  9. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Зүрхний цахилгаан бичлэг
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Лавлагаа шатны  болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 4: 31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  6. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест
  8. Хэвлийн хэт авиа
  9. Бамбайн хэт авиа
  10. Хөхний хэт авиа
  11. Зүрхний цахилгаан бичлэг
  12. Улаан хоолой, ходоодны дуран
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 5: 46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест
  7. Хэвлийн хэт авиа
  8. Бамбайн хэт авиа
  9. Хөхний хэт авиа
  10. Зүрхний цахилгаан бичлэг
  11. Улаан хоолой, ходоодны дуран
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Багц 6: 61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  3. Өлөн үеийн глюкоз
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  5. Хепатит В, С вирус илрүүлэх хурдавчилсан сорил
  6. Хэвлийн хэт авиа
  7. Бамбайн хэт авиа
  8. Хөхний хэт авиа
  9. Зүрхний цахилгаан бичлэг
  10. Улаан хоолой, ходоодны дуран
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

Зөвхөн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй товлол, давтамжийн дагуу хийгдэнэ. Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэлх хугацааг 20 ба түүнээс доош ажлын хоногоор тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MeganDavidsen 2024-04-26 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleMonkeypants 2024-04-26 46.8.22.3

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaCruz 2024-04-26 188.130.137.190

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraSmith 2024-04-26 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-26 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-26 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-26 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-26 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-26 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-26 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-26 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMartinez 2024-04-26 109.248.142.234

Харуулах боломжгүй.

Avatar

AnqieLugo 2024-04-26 109.248.143.201

Харуулах боломжгүй.

Avatar

LatoyaMendez 2024-04-26 45.86.1.86

Харуулах боломжгүй.

Avatar

PamFox 2024-04-26 45.86.0.235

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaHan 2024-04-26 109.248.139.82

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayBaxter 2024-04-26 95.182.125.251

Харуулах боломжгүй.

Avatar

EricaMizoe 2024-04-26 46.8.22.124

Харуулах боломжгүй.

Avatar

RachelWilliams 2024-04-26 185.181.244.124

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaJones 2024-04-26 5.183.130.190

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaJenkins 2024-04-26 185.181.247.229

Харуулах боломжгүй.

Avatar

KimWaters 2024-04-26 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

HannaBenedict 2024-04-26 188.130.218.72

Харуулах боломжгүй.

Avatar

AnaGomez 2024-04-26 188.130.220.34

Харуулах боломжгүй.

Avatar

LoriHarrison 2024-04-26 46.8.222.191

Харуулах боломжгүй.

Avatar

KatieButts 2024-04-26 109.248.15.43

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGonia 2024-04-26 46.8.223.14

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethKosky 2024-04-26 188.130.185.225

Харуулах боломжгүй.

Avatar

MarciSather 2024-04-26 212.115.49.227

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWashington 2024-04-26 46.8.23.237

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCooper 2024-04-26 92.119.193.224

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyCruz 2024-04-26 194.35.113.57

Харуулах боломжгүй.

Avatar

BuffyWalker 2024-04-26 109.248.138.196

Харуулах боломжгүй.

Avatar

SharieKirsch 2024-04-26 188.130.184.119

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-26 59.153.114.184

Гийгүүлж дээ. Эхлээд хорт хийгээр утахаа больчих тийм л юм бол

Avatar

ChristyConner 2024-04-26 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

a 2024-04-26 202.21.113.50

8000 hun ilruulehed heden togrog zarsan be

Avatar

1 2024-04-26 202.21.113.50

Mongo ugaagaal baigaam daa garuud

Avatar

AmyLewis 2024-04-26 46.8.23.22

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж