Тэгвэл иргэдийг саналаа өгөхөд нь түлхэц болох үүднээс өмнөд хэсгийн Бенгалуру хотод үнэгүй хоол, шар айраг, эрүүл мэндийн үзлэг, такси үйлчилгээг санал болгож байна. Карнатака мужийн Бенгалуру хотод сонгуулийн ирц сайнгүй байгаа аж. Иймд үнэгүй үйлчилгээнүүдийг зочид буудал, такси болон бусад компани санал болгож байна.
Иргэд зарим үйлчилгээний газраар үйлчлүүлэхийн тулд саналаа өгсөн гэдгээ баталж, хурууныхаа дардсыг харуулах ёстой.
"Wonderla" соёл амралтын хүрээлэн тасалбараа хямдралтай үнээр санал болгож байгаа бол "Deck of Brews" уушийн газар саналаа өгчихөөд ирсэн эхний 50 хүнд үнэгүй шар айраг өгнө гэжээ. "Blu-Smart" такси үйлчилгээний компани сонгуулийн байрнаас 30 км радиуст зорчиж буй хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. Харин "Rapido" компани хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст үнэгүй үйлчлэх аж.
"Mr. Philly’s" рестораны эзэн хэлэхдээ "Энэ бол ардчиллыг тэмдэглэж, санал өгөхийн чухлыг онцолж буй бидний арга. Энэ санаачлага маань Бенгалуругийн иргэдийг саналаа өгөхөд түлхэц болж, өөрчлөлт авчирна гэж найдаж байна" гэжээ. Тус ресторан эхний 100 үйлчлүүлэгчид 30 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ