"The MongolZ" дэлхийн чансааны №5, алдарт "G2"-г хожиж, шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

"The MongolZ" дэлхийн чансааны №5, алдарт "G2"-г хожиж, шуугиан тарилаа

"The MongolZ" дэлхийн чансааны №5, алдарт "G2"-г хожиж, шуугиан тарилаа

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэллээ. Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өнөөдөр/2024.04.25/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй, алдарт "G2 Esports" багтай хийв.

Тоглолт эхлэхийн өмнө "The MongolZ"-ийн фэнүүдийг эс тооцвол олон улсын үзэгчид, аналист, тайлбарлагчид "G2 Esports" багийг илт давуу ялалт байгуулна гэж таамаглаж байсан. Гэтэл бодит байдал дээр "The MongolZ" өнөөх алдарт, дэлхийн шилдгүүдийн нэг "G2 Esports" багийг хоёр ээлжийн тоглолтод 2:0 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарилаа. "The MongolZ"-оос өнөөдөр "910-" дийлдэшгүй байв.

Ийнхүү "The MongolZ" баг түүхэндээ анх удаагаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна.

"The MongolZ" өчигдөр Саудын Арабын мөнгөөр зодсон оддын цуглуулга, хүлээлтэд хүрээгүй яваа "Falcons" багийг 2:1 гэсэн харьцаатай хожсон билээ.

Ийнхүү "The MongolZ" баг дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, топ баг болсон гэдгээ харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж