“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр /2024.04.25/ 2023 оны ногдол ашиг болох нийт 4,349,252,518.99 төгрөгөөс нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгө буюу татварын дараах дүнгээр 11 төгрөг 79 мөнгөтэй тэнцэх ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Ногдол ашиг хуваарилах тухай” 10 дугаар тогтоолыг үндэслэн хувьцаа эзэмшигчдэд 2023 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-руу мөнгөн шилжүүлэг хийжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ