МИАТ компани өнөөдөр /2024.04.25/ хоёр дахь Боинг 787-9 онгоцоо хүлээн авсан байна. Шинэ агаарын хөлөг хүлээн авснаар МИАТ компани дэлхийн аль ч цэг рүү ард иргэддээ хямд үнэтэй, хүртээмжтэй нислэгээр зорчих боломжийг нэмэгдүүлж, 2024 онд агаарын тээврийн салбарт дэвшүүлсэн 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилтдоо хүрэх боломжтой болж буй аж.
Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна.
Цаашид тус компани АНУ, Сингапур, Вьетнамын Хо Ши Мин, БНХАУ-ын Шанхай, Саньяа, Эрээн хот руу хуваарьт шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ