Их Британийн 11 настай хүүхдүүдийн гуравны нэг, 13 настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь архи уудаг гэж дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судалгаанд нийтлэгджээ. Нийт 44 орон судалгаанд хамрагдсан ба Их Британи тэргүүлж байна. Англи, Уэльс, Шотландад охид 15 настайдаа хөвгүүдээс илүү архи ууж, согтдог нь тогтоогджээ. Тиймээс хүүхдийг хамгаалахын тулд илүү олон арга хэмжээ авахыг улс орнуудад уриалав.
Уг тайланд 2021-2022 онд Европ, Төв Ази, Канадын зэрэг улс бүрийн сургуулийн насны 4500 орчим хүүхдээс авсан судалгааг хавсаргасан байна. Мөн өсвөр үеийнхний тамхи татах, архи, каннабис хэрэглэх дадал зуршлын талаарх мэдээллийг авч үзсэн байна. Их Британи залуучуудын дунд архины хэрэглээ харьцангуй өндөр байсаар ирсэн ч хэсэг хугацаанд буурсан. Глазгогийн их сургуулийн судалгааны зохицуулагч, доктор Жо Инчли хэлэхдээ, бага наснаасаа олон хүүхэд архи ууж эхэлж байгаа нь "анхаарах сэдэв" гэв. Бага насны хүүхдүүд согтууруулах зүйлд ихээр татагдах болсон нь орчин болон сэтгэл санаатай нягт холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн цар тахал нөлөөлсөн байж болзошгүй гэж судлаачид үзсэн. Судалгаанаас харахад архи, согтууруулах зүйл бага наснаас хэрэглэж эхэлбэл өсөж том болсны дараа эрүүл мэндийн асуудал үүсгэдэг аж. Английн охидын 12 хувь, хөвгүүдийн 9 хувь нь 13 настайдаа дор хаяж хоёр удаа согтож байсан нь тогтоогджээ.Мөн 15 настай охидын гуравны нэг, хөвгүүдийн дөрөвний нэг нь уудаг ба охидын талаас илүү хувь нь сүүлийн 30 хоногт архи уусан гэж хариулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ