Газын зурвас дахь Израилын түрэмгийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн ширүүсч, Остин дахь Техасын их сургууль (UT Остин) болон Өмнөд Калифорнийн их сургууль (USC)-ийн 100 гаруй оюутныг баривчилсан гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон мэдэгдлээ. Остин, Лос Анжелес хотуудад мөн жагсаал өрнөж, Харвардын их сургууль, Браун их сургуулийн оюутнууд жагсчээ. Энэхүү жагсаал нь Газын зурваст палестинчуудтай эв санааны нэгдлийн хуаран байгуулж байгаатай холбоотой юм.
Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк дахь Колумбын их сургуульд эхэлсэн хөдөлгөөн нь их дээд сургуулиудыг Израильтай санхүүгийн харилцаагаа тасалж, Газад харгис хэрцгий дайн явуулах боломжийг олгож буй компаниудаас салахыг уриалсан. Хамас бүлэглэлийн дайчид Израилийн өмнөд хэсэгт 1139 хүний аминд хүрч, олон арван хүнийг олзлон авч одсон аравдугаар сарын 7-ноос хойш 34,262 палестин хүн амиа алджээ. Оюутнуудын удирдсан жагсаал тайван, хүндэтгэлтэй өрнөж байсан ч их дээд сургуулиудын захиргаа хатуу арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Хамгийн том жагсаал UT Остин хотод болж, олон зуун оюутнууд жагссан. Тэд кампусын гол зүлгэн дээр жагсч, бааз байгуулахаар төлөвлөжээ. Гэвч их сургууль нь "боловсролын салбарт хүндрэл учруулсан" гэж мэдэгдээд орон нутгийн болон мужийн цагдаа нарыг дуудсан байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ