"Хумхаа өвчний 22 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан"

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

"Хумхаа өвчний 22 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан"

"Хумхаа өвчний 22 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан"

Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр /2024.04.25/ тохиож байна. Анх 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын санаачилгаар дэлхийн улс орнууд энэ өдрийг тэмдэглэх болсон.

Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг, эгэл биетээр үүсгэгддэг, дахилтад халуурал бүхий халдварт өвчин юм. Дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархсан байдаг бөгөөд дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчний эрсдэлтэй бүс нутагт амьдарч байгааг ДЭМБ мэдээлжээ.

Жил бүр ойролцоогоор 220 сая гаруй хүн өвчилдөг гэсэн судалгаа бий. 2022 онд дэлхийн 85 улс оронд 249 сая хүн өвчилсөн бол 608 мянган хүн нас барсан тохиолдол гарчээ. Монгол Улсад хумхаа өвчнийг дамжуулагч төрлийн шумуулууд Онон Балж, Туул зэрэг голын сав газар байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч, зөвлөх зэргийн эмч Ц.Отгонцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “ Монгол Улсад хумхаа өвчний дэгдэлт гараагүй ч, зөөвөрлөгдөн ирэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 1,4-4 орчим тохиолдол бүртгэгддэг болсон. Гэхдээ өнгөрсөн 2023 онд 22 хүн хумхаа өвчний халдвар авсан тохиолдол  бүртгэгдэж, хоёр иргэн нас барсан. Хумхаа өвчний голомт нутаг болох Африкийн улс орнууд, Солонгос, Энэтхэгт амьдарч, сурч, зорчиж байгаа иргэд тухайн орондоо халдвартай шумуулд хазуулан, Монголд ирж эмчлэгдсэн тохиолдлууд юм. Тухайн өвчлөлд дэгдэлтийн үе гэж байхгүй. Ялангуяа халуун орны нутагт өвчлөл жилийн дөрвөн улирал үргэлжилдэг. Африкийн орнуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа монгол иргэд, Энэтхэгт шашны сургуульд сурч байгаа болон Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хамгийн эрсдэлт бүс нутагт байгаа учир халдвартай шумуулаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай байна. Хэдийгээр шумуулд хазуулахгүй байх арга хэмжээ авах хэцүү ч, эмийн сэргийлэлт хийх мөн тухайн бүс нутагтаа хумхаа өвчний эсрэг вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” гэсэн юм.

Б.ЭРДЭНЭЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж