Ц.Элбэгдоржийг гүтгэсэн ЭВЛҮҮЛЭГ!

Ц.Элбэгдоржийг гүтгэсэн ЭВЛҮҮЛЭГ!

Ц.Элбэгдоржийг гүтгэсэн ЭВЛҮҮЛЭГ!

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Ачит Ихт" компанийн талаар мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр төрд бүдүүлгээр халджээ.  Цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Ачит Ихт" компанийг үүсгэн байгуулагч П.Цагаан нарын хоорондоо бичсэн чатыг нь хэвлэлээр дэлгэсэн ч энэ нь эвлүүлэг болохыг иргэд батлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар нүүр номдоо байр сууриа илэрхийлэхдээ "Оюун-Эрдэнэ хууль бус үйлдэл хийсээр. Хаанаас, хэн, юуны учир шахаад байгаа юм бол? Даалгаврыг биелүүлж буйгаа харуулахын тулд улсаа ингэж хөлдөө чирэх хэрэг байна уу! 1. АТГ шалгаж алдаа гаргасан талаас

Тодорхойлолт, мэдүүлэг авч эцэслэн шийдсэн. Хэрэгсэхгүй болсон. 2. Хайран хуулийн байгууллагын нэр хүнд. Хүүхдүүд ийм юм хийж явуулжээ" гэсэн байна. Ц.Элбэгдорж, П.Цагаан гэх хоёр хүний чат гэх нэртэй эвлүүлэг байж мэдэх материалыг ил болгосон нь иргэдийн бухимдал, зэвүүцлийг төрүүлэх болсон. Иргэдийн зүгээс захидал харилцааны, хувь хүний, мөрдөн байцаалтын нууц Монголд байхгүй болжээ гэж бухимдлаа цахим ертөнцөд илэрхийлж байна.

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу чиглэсэн улс төрийн гүжир, гүтгэлэг эрчимжсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжилсэн жиргээтэй холбоотой гэж олон нийт хардаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ "тэмцэл"-ийн ард ОХУ-ын Монголын ардчиллыг мөхөөх, гутаах гэсэн оролдлого байж болзошгүй талаар ч хүмүүс шүүмжилж буй юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь "Ачит Ихт"-т компанитай ямар ч холбоогүй.  "Ачит Ихт"-ээс хувьцаа нэг ч хувьцаа эзэмшдэггүй болохыг тус компани удаа, дараа мэдэгдэл гаргаж байсан. "Ачит Ихт"-тээс хувьцаа эзэмшдэг гэж албан бус мэдээллийг харилцагчаасаа тодруулаагүй асуудлаар ХААН банк 2020 онд уучлалт гуйж, албан бичиг явуулж байснаа тэрбээр мөн жиргээндээ хавсарсан байна.

Ямар ч байсан Ц.Элбэгдорж гэх улстөрч руу чиглэсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн ард хойд хөршийн захиалга явагдаж байж болзошгүй олон үндэслэл байгаа юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж