Сансрын цөмийн өрсөлдөөнийг хориглох НҮБ-ын төслийг Орос хориглов

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Сансрын цөмийн өрсөлдөөнийг хориглох НҮБ-ын төслийг Орос хориглов

Сансрын цөмийн өрсөлдөөнийг хориглох НҮБ-ын төслийг Орос хориглов

Сансрын орон зайд цөмийн өрсөлдөөн үүсэхээс сэргийлсэн АНУ, Японы ивээн тэтгэж буй  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд Орос хориг  тавив. Уг тогтоолын төсөлд сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглахыг дэмжсэн "Сансар огторгуйн гэрээ"-г бүрэн дагаж мөрдөхийг уриалсан байна. Мөн дэлхийн тойрог замд элдэв цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх зэвсэг ашиглах, хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хориглоно.

Аюулгүйн зөвлөлийн Лхагва гаригт болсон санал хураалтаар 15 гишүүн орны 13 нь уг тогтоолын төслийг дэмжсэн. Гэвч  Хятад улс түдгэлзэж, ОХУ хоригоо хэрэгжүүлсэн юм. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд санал хураалтын дараа "Орос улс цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь анхны тохиолдол биш. Сүүлийн хэдэн жил Орос улс цөмийн аюултай үг хэллэгийг хариуцлагагүй байдлаар өдөөж, хэд хэдэн зэвсгээ хянах үүргээ умартсан" гэжээ.

Японы НҮБ-д суугаа Элчин сайд Ямазаки Казюки "Зөвлөл яагаад ийм энгийн боловч чухал үүрэг амлалт дээр нэгдэж чадахгүй байгааг ойлгоход хэцүү байна" гэв. Харин, ОХУ-ын Элчин сайд Василий Небензиа энэ асуудлыг зөвхөн Аюулгүйн зөвлөл төдийгүй НҮБ-ын бүх гишүүд хэлэлцэх ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр уг тогтоолын төслийг улс төрийн суртал ухуулга гэж тодорхойлж, "Вашингтон энэ төслийг оруулж ирсэн цорын ганц зорилго бол Оросыг гүтгэх явдал байсан" гэжээ. Украин болон Ойрхи Дорнодын асуудлаар Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хооронд үүссэн хагарал нэг нэгээрээ хориг тавихад хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт  Палестиныг НҮБ-д бүрэн гишүүнээр элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьсан юм.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж