Хятадын эмнэлгийн хэрэгслийн зах зээлд шалгалт хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Хятадын эмнэлгийн хэрэгслийн зах зээлд шалгалт хийж эхэллээ

Хятадын эмнэлгийн хэрэгслийн зах зээлд шалгалт хийж эхэллээ

Европын эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниуд болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Хятадад шударга, ёс журмын дагуу нэвтрэх боломжийг тус улс олгохгүй байна гэх үндэслэлийн дагуу Европын холбоо шалгалт хийж эхэлжээ. Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлд Лхагва гаригаас эхлэн шалгалт, мөрдөн байцаалт хийж эхэлсэн байна.  Хятадын засгийн газар өөрийн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнд давамгай эрх олгосон гэж Европын холбоо үзсэн. Мөн  рентген туяаны төхөөрөмж, хиймэл амьсгалын аппарат, самбай, боолт зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг Европын холбооны ханган нийлүүлэгчдийн хүртээмжийг алдагдуулсан,  шударга бус хандсан гэж мэдэгджээ. Хятадаас Европ руу чиглэсэн эмнэлгийн хэрэгслийн экспорт 2015-2023 оны хооронд 100 гаруй хувиар өссөн. Харин,  Хятадын зах зээл Европын пүүс, бүтээгдэхүүний хувьд илүү хаалттай болсон гэж тус комисс онцолжээ.

Европын ханган нийлүүлэгчид болон бүтээгдэхүүнүүдэд Хятад шударга нэвтрэх эрх олгогдоогүй гэж дүгнэвэл  Европын холбоо Хятадын эмнэлгийн хэрэгслийн компаниудад хязгаарлалт тавьж магадгүй юм. Түүнчлэн, Хятадаас импортолж буй цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнс нийлүүлэгч компаниудын талаар Европын холбоо мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийн бага хурал дээр Европын холбооны уг  үйлдлийг шүүмжилжээ. Нээлттэй зах зээл, шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх амлалтаа биелүүлэхийг тэрбээр Европын холбоонд уриалав. Мөн Европын холбоо "Янз бүрийн шалтгаанаар Хятадын компаниудын араас хөөцөлдөж, хязгаарлахаа болих хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж:NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж