Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2024.04.25/ хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн референт Э.Батжаргал:
Хүний эрхийг хангаж хамгаалах нь төрийн үндсэн чиг үүрэг байдаг. ХЭҮК төрийн энэ үүргийн хэрэгжилтэнд хараат бусаар бие даан хяналт тавьдаг үндэсний байгууллага гэдгийн энд цохон тэмдэглэе. Хүний хувь хүний нууцын тухай хууль 1995 онд анх батлагдаж тодорхой хугацаанд хэрэгжиж байсан. Нийгмийн хөгжил, технологийн дэвшил нь хүний өдөр тутмын хэрэглээнд өргөнөөр ашиглагдах болсноор уг хууль зохицуулалтын хувьд шинэчлэгдэх шаардлага үүссэн. Улмаар УИХ-аас 2021 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталж 2022 оны тавдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг илүү боловсронгуй болгож мэдээллийн эзэн аюулгүй байдлыг өөрөө дангаараа хариуцах бус мэдээлэл хариуцагч гэж хуулиар тодорхойлсон. ААН, иргэн бол мөн хүний хувийн мэдлээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг энэ хуулиар зааж өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ХЭҮК-д шинээр тодорхой чиг үүрэг мандатуудыг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн. Үүнийг товч танилцуулъя
- Хүний хувийн мэдээллийг хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, олон нийтэд таниулах, сурталчилах мөн холбогдох журамд санал өгөх
- Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ашиглах хамгаалах үйл ажиллагааны явцад хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн тухай гомдол мэдээллийг шалган шийдвэрлэх. Мөн өөрийн санаачлагаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах уг асуудлаар холбогдох байгууллагуудад шаардлага зөвлөмж өгөх чиг үүрэг ХЭҮК-д нэмэгдсэн
- Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага зөвлөмж өгөх. Хуульд тодорхойлсон мэдээлэлд хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчил түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний талаарх бүртгэлийг хянаж холбогдох зөвлөмжийг өгөхөөр хуульд тодорхой зааж өгсөн гэлээ.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-Яагаад “Хүний эрх ба технологи” асуудлаар олон нийтийн хяналт шалгалт хийх болсон талаар мэдээлэл өгье. Энэ хяналт шалгалтын ажил нэг жил үргэлжилнэ. ХЭҮК-оос Монгол Улсын иргэдээс мэдээлэл авах технологийг ашиглахад хүний хувийн мэдээллийг хамгаалахад, хувийн секторуудаар үйлчлүүлэхэд ямар байгааг судална. Дэлхийн бүх оронд технологи хүн төрөлхтний нэг хэсэг болсон. Монгол Улс цахим хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна. Учирч болох эрсдэлээс урьдчилж хамгаалах нь хамгийн чухал байна. e-mongolia хур систем нийгмийн сүлжээний зохицуулалт, мөн хүний хувийн мэдээлэл маш ихээр байдаг банк, эмнэлэг. Ковидын үед авсан иргэдийн бүх мэдээлэл хаана хадгалагдаж байгаа эсэх, устах ёстой зүйлийг нь устгасан уу гэх мэтчилэн олон асуудал бий. Монгол шиг хөгжиж байгаа оронд бид яаж эрх ашгаа хамгаалах юм бэ зэрэг асуудлуудад анхаарч ажиллана. “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтыг ХЭҮК болон олон улсын мэргэжлийн байгууллагууд, үндэсний шинжээчид, мэргэшсэн алба хаагчид хамтран судалгаа хяналт шалгалтыг хийнэ гэлээ.
Б.НАРАНТУЯА
Холбоотой мэдээ