Дээд шүүхийн өршөөл үзүүлэх шийдвэрийг Хувьсгалт шүүх үл тоомсорлож, шинэ хэрэг үүсгэн хамгийн хатуу шийтгэл болох цаазаар авах ял оноосон гэж өмгөөлөгч Раесян Лхагва гаригт мэдээлжээ. Шүүхээс реппер Салехид дэлхий дээрх авлига, "Баги" [зэвсэгт бослого], цуглаан, тохиролцоо, эрх баригч байгууллагыг сурталчилсан, үймээн самуун дэгдээсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгасан байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах 20 хоногийн хугацаатай. Салехи 2022 оны эсэргүүцлийг хөдөлгөөнөөс өмнө илэн далангүй, нэр хүндтэй нэгэн байсан ба түүнийг олон нийтийн концертод оролцохыг хориглодог байжээ.
Тэрбээр өөрийн дуу, шүлгээр дамжуулан Ираны удирдлагыг авлига хээл хахуульд автсан, тэрс үзэлтнүүдийг хэлмэгдүүлж байгааг зоригтойгоор шүүмжилжсэн. Салехи 2023 онд зургаан жилийн хорих ял сонссоныхоо дараа, тэр оны арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан. Гэвч хэд хоногийн дараа "нотлох баримтгүй худал мэдүүлэг" хуваалцсан хэргээр дахин баривчлагджээ. Тагнуулын яамны ажилтнууд түүнийг "эрүүдэн шүүж", дарамталсан байна. Сүүлийн үед Ираны цагдаа нар лалын шашны эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг сахин биелүүлэхийн тулд гудамжинд гарах ажиллагааг эрчимжүүлсэн байна. Исламын хувьсгалт шүүхээс гаргасан шийдвэр нь дэглэмийн хүч чадал, аливаа хэлбэрийн эсэргүүцлийг дарах шийдэмгий байдлыг илтгэсэн мессеж бололтой.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ