НАСА: "Nokia"-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

НАСА: "Nokia"-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ

НАСА: "Nokia"-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ

Саран дээрээс дэлхий рүү зурвас бичиж, шууд дамжуулалт хийх боломж байгаа юу? Энэ нь тийм ч холын ирээдүй биш бололтой. НАСА агентлаг "Nokia" компанитай хамтран саран дээр гар утасны сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Саран дээр сүлжээтэй болчихвол хүн төрөлхтөн илүү удаан хугацаагаар тэндээс ажиллах боломж бүрдэнэ.

4G сүлжээг нэвтрүүлэх даалгавартай "SpaceX"-ын пуужин энэ онд сар луу хөөрөх юм. Гэхдээ цаг хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна. Газардсан хойноо сарны өмнөд хэсэгт системийг суурилуулснаар дэлхий рүү холбогдох боломжтой болох аж.

НАСА-гийн Сансрын технологийн даалгаврын хөтөлбөр хариуцсан дэд администратор Уолт Энгелунд хэлэхдээ "Сүлжээг суурилуулж, ажиллуулахад тулгарч буй хамгийн том сорилт бол тохиромжтой хэмжээ, жин, хүчин чадал бүхий үүрэн холбооны төхөөрөмжтэй байх явдал. Мөн үүнийг техникчийн туслалцаагүйгээр суурилуулах боломжтой байх хэрэгтэй" гэв.

Одоогоор сансрын нисгэгчид хоорондоо радио холбоогоор ярьдаг. Гэсэн хэдий ч НАСА өндөр нарийвчлалтай дүрс бичлэг болон шинжлэх ухааны өгөгдлийг дэмжих чадвартай системтэй болохоор эрмэлзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж