"Бид хувьсгалаар хийсэн ард түмнийхээ сонголтыг хамгаалж, бэхжүүлэхийн төлөө ажиллана"

"Бид хувьсгалаар хийсэн ард түмнийхээ сонголтыг хамгаалж, бэхжүүлэхийн төлөө ажиллана"

"Бид хувьсгалаар хийсэн ард түмнийхээ сонголтыг хамгаалж, бэхжүүлэхийн төлөө ажиллана"

Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс – Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2024.04.25/ Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэх юм.

Олон Улсын Ардчилсан Холбоо нь 69 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм.

Ингээд хурлыг нээж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Олон Улсын Ардчилсан Холбооны Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Энэхүү хуралд оролцож буй АН-ын гишүүд, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Монголын ардчиллын хувь заяа, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан хөгжил, чөлөөт сонголтын төлөө сэтгэл гарган хүрэлцэн ирж, энэхүү хурлын үйл ажиллагаанд оролцож буй та бүхэнд АН-ын удирдлагын өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр дэлхий даяар эхэлсэн эрх чөлөө, ардчилсан өөрчлөлтийн төлөөх аугаа их хөдөлгөөний нэг салшгүй хэсэг нь Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал юм.

1990 оны Ардчилсан хувьсгал бол тэртээ 13 дугаар зуунд Их Монгол Улс хэмээх аугаа их гүрнийг байгуулан дэлхийг донсолгож явсан бидний өвөг дээдсийн маань үлдээсэн бахархалт түүх, 20 дугаар зууны эхэээр Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн бидний ахмад үеийнхний ариун үйл хэргийн зүй ёсны үргэлжлэл юм. Энэхүү хувьсгалын үр дүнгээр Монгол Улс жинхэнэ утгаараа бүрэн бие даасан, хэнээс ч үл хамааран өөрийн хөгжлийн замыг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийн дагуу тодорхойлон хэрэгжүүлж байгаа, дэлхийд нээлттэй эрх чөлөөт орон болж тогтсоныг дэлхий даяараараа хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харилцаж байгаа билээ. Өдгөө гуч гаруй жилийг ардаа орхисон Ардчилсан хувьсгалынхаа үр дүн, өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилт, алдаа оноо, бидэнтэй ижил төстэй нөхцөлд буй зарим улс оронд авч хэрэгжүүлж болохуйц сургамж туршлагын талаар ийнхүү үзэл бодол нэгтэй улс төрийн намуудын хүрээнд авч хэлэлцэн, саналт бодлоо солилцож байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм хэмээн би үзэж байна. Энэхүү завшааныг ашиглан Ардчилсан хувьсгалыг зориглон санаачилж, түүчээлэн авч ирсэн, өнөөгийн Ардчилсан Намыг санаачлан үүсгэн байгуулалцаж өдий зэрэгт хүргэсэн ахмад үеийн төлөөлөл болсон тус намын ахмад гишүүддээ мэхийн ёсолж гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу?

Өнөөгийн Ардчилсан Нам бол Монголд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн гол хөдөлгөгч хүчин, Монголын эрх чөлөөт, бие даасан тусгаар байдлын тугийг өндөрт өргөж ирсэн гол улс төрийн хүчин яах аргагүй мөн билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалаар анхлан Монгол Улсад бүрэлдэн бий болсон ардчилсан тогтолцоо өнгөрсөн 33 жилийн хугацаанд асар олон сорилт, бэрхшээлийг даван туулсаар өнөөдөртэй золгож байна. Монголын ардчилсан хөгжил нь ерөнхий чиг хандлагын хувьд зөв явж ирсэн бөгөөд 1992 оны Шинэ Үндсэн Хуулиараа батлан тогтоосон парламентат ёсны ардчилсан тогтолцоог сонгож авсан явдал манай Монгол орны онцлог, монголчуудын оюун сэтгэхүйд нийцсэн туйлын зөв сонголт байжээ. Хэдийгээр алдаа оноо гарч байсан ч гэсэн энэ тогтолцооныхоо хүрээнд бид 9 удаагийн парламентын сонгуулийг хуульд засан журмын дагуу тогтмол хугацаанд шударга, ардчилсан зарчмаар явуулж чадсан бөгөөд сонгуулийн үр дүнгээр Засгийн эрхийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчиндээ тайван замаар шилжүүлсээр ирсэн юм. Энэ бол Монголын ардчилсан тогтолцооны хамгийн гэрэл гэгээтэй, ололттой тал буюу олон улсын түвшинд биднийг ялгаруулан харагдуулж буй онцлог маань билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын шуурган дунд бий болсон эрх чөлөө, хүний эрх, ардчилсан нээлттэй нийгмийг цогцлоох эрмэлзэл бүхий МоАХ, ШДХ, АСХ зэрэг залуучуудын анхны улс төрийн байгууллагууд улмаар МоАН, МҮДН. МСДН гэсэн улс төрийн бие  даасан намууд болон төлөвшиж, ардчиллын нийтлэг зорилгын хүрээнд нэг нам болон нэгдэх үйл явц амжилттай хэрэгжиж ирсний дүнд өнөөгийн Ардчилсан Нам бүрэлдэн бий болсон билээ. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд ардчилсан үнэт зүйлээрээ нийтлэг зорилго бүхий 10 гаруй нам тус намд нэгдэн орж байсан. Ийнхүү Монгол Улсаа коммунист тоталитар нийгмээс хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжүүлэх ариун зорилгын төлөө манай нам тууштай тэмцэж ирсний дүнд  өнөөдөр манай улс хүний эрхийг хүндэтгэдэг, эрх чөлөөтэй, дэлхийн бусад оронд нээлттэй ардчилсан орны нэг болсон юм.  Бидний тавьж байсан анхны зорилтууд амжилттай хэрэгжиж өнгөрсөн 9 удаагийн парламентын сонгуулийн 2-т нь манай нам төрийн эрх барих хэмжээний суудал авч Засгийн газраа дангаараа байгуулан ажиллуулж байсан бол, 2-т нь хамтарсан Засгийн газарт орж ажиллах боломжтой болж байсан түүхтэй.

Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намуудыг нэгтгэдэг нэр нөлөө бүхий хүчирхэг олон улсын байгууллага болох Олон Улсын Ардчилсан Холбооны бүрэн эрхт гишүүн манай нам Монгол Улсын ардчиллын баталгаа, ардчилсан тогтолцооны гол тулгуур баганын нэг яах аргагүй мөн гэдэгтэй хэнч маргахгүй байх.

Ардчилсан хувьсгалын ачаар Монгол Улс маань нэг улсын хараат байдлаас бүрмөсөн чөлөөлөгдөж чадсан бөгөөд үүний үрээр бид бие даасан, бүрэн эрхт, тусгаар улсын хувьд дэлхийн бүх улстай эрх тэгш харилцах боломжтой болсон билээ. Ялангуяа ойрын хоёр хөрштэйгөө харилцах харилцааны үндсийг зөв тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ Монголын ард түмний сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хоёр хөршөөрөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж, улмаар гуравдагч хөрш болох барууны өндөр хөгжилтэй орнууд болон бусад улстай нээлттэй бөгөөд өргөн харилцаатай байх бодлого баримталж ирсэн нь манай ардчиллын нэгэн ололт юм.

Гадаад бодлогын энэхүү үзэл баримтлалыг Монголын бүх улс төрийн хүчний оролцоотойгоор нийтийн тохиролцоогоор баталж, өнгөрсөн хугацаанд ягштал баимталж ирсэн нь Монголын ардчилсан хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлж иржээ гэж дүгнэн хэлж болно.

1990-ээд оны эхэн үед Монгол орон улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлж, өмч хувьчлах, үнэ чөлөөлөх, банк-санхүүгийн зах зээлийн чөлөөт байдлыг хангах зэрэг алхмуудыг дэс дараатай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр манай улсын дотоодын нийт бүтээгхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн Монголын эдийн засгийн  бодит байдал болон нэгэнт тогтжээ. 2010-аад оны эхэн үед Монгол Улсын байгалийн асар их нөөц баялаг эдийн засгийн эргэлтэнд орж, уул уурхайн үйлдвэр эрчимтэй хөгжиж улмаар гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалт цутган орж ирснээр манй улсын эдийн засаг огцом тэлж, дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлийн өсөлт 17 гаруй хувьд хүрч дэлхийн чихийг дэлдийлгэж байсан үе бий. Гэвч эдийн засгийн энэхүү тэлэлт, өсөлт тэр бүр хүн амын дийлэнх хэсэгт хүртээлгүй байж, төрийн дээр сандайлан суусан эрх мэдэл бүхий цөөнхийн ашиг орлогыг л зузаатгаж ирсэн нь нууц биш ээ. Монголын баялгийн эх үүсвэр уул уурхайн үйлдвэрлэлд төрийн хэт оролцоо хэвээр байгаа нь баян ядуугийн туйлшралыг бий болгож, ард түмний дийлэнхи олонхийн эдийн засгийн эрх чөлөөг боомилж, хээл хахууль, авилгалыг хэмжээ хязгааргүй алдаж, тогтолцооны шинжтэй болголоо. Үүнийг сүүлийн найман жил тасралтгүй эрх барьж буй намын тэргүүн өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа саяхан мэдэгдсэн. Иймд ард түмнийхээ эдийн засгийн эрх чөлөөг хангаж, нийтээрээ бизнес эрхлэх таатай орчныг жигд бүрдүүлэхийн төлөө тэмцэх явдал баруун төвийн үзэлтэй манай намын нэн тэргүүний зорилт байх болно.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд бид Монгол оронд улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж чадсан хэдий ч хууль дээдлэх ёс, шударга шүүхийн бие даасан байдлыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадаагүй явдал өнөөгийн энэхүү авилгажсан тогтолцоог төрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байж магадгүй. Иймээс хууль дээлэх ёс, шударга шүүхийн бүрэн бие даасан тогтолцоог бүрдүүлэх явдал манай намын эн тэргүүнд анхаарах асуудал зайлшгүй мөн.

Сүүлийн жилүүдэд Монгол дахь ардчилсан хөгжлийн үйл явцад доголдол үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн өмнөх ололт амжилтаасаа ухарсан, нэг хүн , эсвэл цөөнхийн ноёрхол давамгайлсан авторитар чиг хандлагууд ажиглагдах болсонд ОУАХ-ны зүгээс зохих ёсоор анхаарал хандуулж, холбогдох тогтоол гарган дэлхийн олон нийтэд хандсан уриалга гаргаж байсанд бид талархалтай байдаг.

Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намуудын хүрээнд анх удаа Монголын ардчиллын түүхэн туршлага, ололт амжилт, алдаа оноо, сургамжийн талаар ийнхүү илэн далангүй хэлэлцэж байгаа нь манай ардчиллын түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал зайлшгүй мөн. Бид Ардчилсан хувьсгалаар хийсэн ард түмнийхээ сонголт, ардчилсан нийгмийн тогтолцоогоо хамгаалан улам бэхжүүлэхийн төлөө ОУАХ-ны гишүүн бусад намуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байна.

Олон улсын бага хурлын ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TamaraSmith 2024-04-25 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-25 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-25 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-25 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-25 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-25 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-25 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-25 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMartinez 2024-04-25 109.248.142.234

Харуулах боломжгүй.

Avatar

AnqieLugo 2024-04-25 109.248.143.201

Харуулах боломжгүй.

Avatar

LatoyaMendez 2024-04-25 45.86.1.86

Харуулах боломжгүй.

Avatar

PamFox 2024-04-25 45.86.0.235

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaHan 2024-04-25 109.248.139.82

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayBaxter 2024-04-25 95.182.125.251

Харуулах боломжгүй.

Avatar

RachelWilliams 2024-04-25 185.181.244.124

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaJones 2024-04-25 5.183.130.190

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaJenkins 2024-04-25 185.181.247.229

Харуулах боломжгүй.

Avatar

KimWaters 2024-04-25 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

HannaBenedict 2024-04-25 188.130.218.72

Харуулах боломжгүй.

Avatar

AnaGomez 2024-04-25 188.130.220.34

Харуулах боломжгүй.

Avatar

LoriHarrison 2024-04-25 46.8.222.191

Харуулах боломжгүй.

Avatar

KatieButts 2024-04-25 109.248.15.43

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGonia 2024-04-25 46.8.223.14

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethKosky 2024-04-25 188.130.185.225

Харуулах боломжгүй.

Avatar

MarciSather 2024-04-25 212.115.49.227

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWashington 2024-04-25 46.8.23.237

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCooper 2024-04-25 92.119.193.224

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyCruz 2024-04-25 194.35.113.57

Харуулах боломжгүй.

Avatar

BuffyWalker 2024-04-25 109.248.138.196

Харуулах боломжгүй.

Avatar

SharieKirsch 2024-04-25 188.130.184.119

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyConner 2024-04-25 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLewis 2024-04-25 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaThomas 2024-04-25 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

KristieJackson 2024-04-25 109.248.143.95

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-25 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-25 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-25 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-25 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-04-25 202.21.111.170

АН дотор адгийн амьтад бий. МАН дотор ч адгийн шаарнууд их байгаа. Жижиг дунд үйлдвэрийн сан, Нүүрсний хулгайчид, Хөгжлийн банк гээд зөвхөн 2023 оны булхайг дэлгэвэл. Цааш ухбал АН-ын бүх гишүүдийн тоо ч давах нэрс цуврана. Хулгайчид аль ч намд байгаа. Харин МОнгол Улсад тогтсон "ардчилал"-ийг ард түмэн бид хайрлан хамгаалах ёстой. Надад, та бүхэнд эрх чөлөө, хувийн өмчтэй болох үүд хаалгыг "ардчилал" нээж өгсөн. Ардчилал-ыг битгий АН-тай холбо. Ардчилал-ыг битгий МАН-ын үзэл сурталд шингээ.

Avatar

LauraAnderson 2024-04-25 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-25 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-04-25 139.5.216.101

Чи 90 онд цэцэрлэгт явж байсан юм биш үү??? Юун ардчилсан хувьсгал хийх вэ ккк. Харин та нарын дэргэд жинхэнэ ардчилалын төлөө цогтой тэмцдэг Ан Сан Су Чи гэдэг хүн манай их хурлын индэр дээрээс БАГ ЗҮҮСЭН АРДЧИЛАЛ гээд тодорхой хэлчихсэнийг чи сонсоогүй юү??? Зориг агсан байсан бол ардчилал жинхэнэ хөгжих байсаан, үнэн. Баялгын тэгш бус хуваарилалтыг эсэргүүцсэнээсээ болоод алуулчихсан нь бас үнэн байх.

Avatar

зочин 2024-04-25 59.153.84.210

Гантөмөр бол лидер л лав биш шүү , утсан хүүхэлдэй л юм даа

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.181.223

ЛУ.ГАНТӨМӨР ГЭГЧ МЭДРЭЛЭЭ ҮХСЭН ХАТСНЫ ЧИНЬ ХУВЬСГАЛ ВЭ. ОДОО УНГАС АЛДАХАА Л БОЛЬЗ ҮЗМОЙ. АЛЬ ХЭДИЙН МООДНООС ГАРСАН ХОЦРОГДСОН БАРАА

Avatar

Нэргүй 2024-04-25 43.242.242.59

Ардчилал ярьсан луйварчид энэ намд маш их байдаг. Тэгэж ярьж өндөр албан тушаалд очиж баян болцгоосон. Одоо дахиж албан тушаалд очиж бүүр ихээр баяжихыг бодож байна. Сайханбилэг, Элбэглорж, Баярцогт, Бат-Үүл, Дорлигжав, Эрдэнэ,Сосорбарам гээд энэ намын луйварчдын нэрс хөвөрч өгнө. Эдний төлөө үхэн хатан явахыг ардчилалын төлөө явж байна гэж гишүүд нь ойлгодог.Үнэн арчаагүй юмаа

Avatar

Нэргүй 2024-04-25 202.131.238.26

Энэ Гантөмөр мэтийн худлаа ардчилал ярьсан, хулгайч худалч юмнуудыг харахаар л дургүй хүрээд явчих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж