“Голомт банк” ХК ногдол ашиг хуваарилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

“Голомт банк” ХК ногдол ашиг хуваарилж эхэллээ

“Голомт банк” ХК ногдол ашиг хуваарилж эхэллээ

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна. Голомт банкны хувьцаа эзэмшигчид та бүхэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкан дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авах юм.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж