Өмнөд Солонгосын томоохон эмнэлгүүд хаалгаа барина

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын томоохон эмнэлгүүд хаалгаа барина

Өмнөд Солонгосын томоохон эмнэлгүүд хаалгаа барина

Өмнөд Солонгос улс эмч нарын хүртээмжтэй холбоотойгоор анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан. Гэвч боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэж, цалинг бууруулна гэж үзсэн тул эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсч, ажил хаялт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Анагаахын оюутнуудын тоог 2000-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн хоёрдугаар сарын 20-ноос хойш ихэнх эмч ажил хаясан.

Эмч нар удаан хугацаанд ажил хаяснаар эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдаж эхэлжээ. Тиймээс зарим томоохон эмнэлэг хаалгаа барихаас өөр аргагүй болсныг Лхагва гаригт мэдээллээ.

Тодруулбал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгаас бусад нэгжид өвчтөнүүдийн эмчилгээг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох шийдвэр гаргаснаа Сөүлийн үндэсний их сургуулийн анагаах ухааны профессоруудын яаралтай тусламжийн хороо зарлав. Мөн Улсан хотын Анагаах ухааны коллежийн профессорууд тавдугаар сарын 3-наас эхлэн долоо хоног бүрийн нэг өдөр ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Самсунг эрүүл мэндийн төв, Северанс эмнэлэг, Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлэгийн эмч, профессорууд ч адил шийдвэр гаргахаар хэлэлцэж байна.

Ирэх жилийн анагаахын сургуульд элсэгчдийн квотыг энэ сарын эцэс гэхэд тодорхой болгох ёстой. Тиймээс эмч нар, эмнэлгүүд засгийн газарт дарамт шахалт үзүүлэхээр тэмцэж байна.

Сөүл дэх таван том эмнэлэг тус улсын эмнэлгийн үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл эмч нар ажил хаяснаас болж мэс засал болон бусад чухал эмчилгээ угаас тасалдаад байсан бол одоо нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж