Чуулган: Ирц бүрдэхгүй, гишүүдийг хуралдаанд оролцохыг шаардав

LiveЧуулган: Ирц бүрдэхгүй, гишүүдийг хуралдаанд оролцохыг шаардав

Чуулган: Ирц бүрдэхгүй, гишүүдийг хуралдаанд оролцохыг шаардав

  УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.04.25/ болж байна.


 

17 : 07
2024-4-25

Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авбал бүх насаар нь хорих ялтай

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө орлогоо нотолж чадаагүй төрийн өндөр албан тушаалтнууд үг дуугүй хариуцлага хүлээж, нотолж чадаагүй орлогоо улсад хураалгадаг болгох шаардлагатай.  Өнөөдөр ч хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаа хэргүүдэд нэр холбогдсон хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Нүүрсний  хулгай, хөгжлийн банктай холбоотой асуудлыг ярьж байна. Төрийн албыг төрлийн алба болгодог байдлаас салахын тулд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх асуудалд парламент манлайлж ажиллаж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авбал бүх насаар хорих ялтай болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд байгаа ялын хамгийн дээд хэмжээ. Парламентаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Авлига ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Энэ өөрчлөлтөөр цаашид төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд  хоёр замыг л сонгоно. Та улстөрч болж ард түмний төлөө ажиллах гэж байгаа бол бизнесээ нэг мөр хая. Таны үр хүүхэд, гэр бүл төрийн худалдан авах тендерт оролцох хориотой. Эсвэл бизнес хиймээр байгаа бол улс төрд орж болохгүй. Мөнгөнд дуртай хүн байвал улс төрд орж болохгүй. Энэ хоёр замыг хослуулж сонгох боломжийг хаасан. Нэг үе парламентын гишүүдийн 90 орчим хувь нь монголын топ бизнес эрхлэгчид эзэлж байсан. Ийм том хэмжээний зардлыг ямар аавын хүү, ээжийн охин даах вэ. Үүнийг мөнгөтэй хүн л даана. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь парламентын манлайлал өндөр байгаа. Цаашид авлигын үүр уурхай болсон эх ундаргууд дээр тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг байсан бол одоо хуурахаасаа өнгөрсөн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол Улсад авлига нүүрлээгүй салбар байна уу. Авлигатай тэмцэх газарт авлига байна уу?

 АТГ-ын албаны дарга н.Дуламсүрэн: Төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээг АТГ-аас хийдэг. Энэ үнэлгээгээр дунджаар 74.2 хувьтай үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсад авлига түгээмэл  байна гэсэн тоо баримт энэ дүгнэлттэй дүйцэж байна. Энэ үзүүлэлт 2021 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байна. Төрийн байгууллагуудад эрс шинэчлэлт хийхгүй бол сайжрах төлөв байдал харагдахгүй байна.  

 

 

 

16 : 15
2024-4-25

"Нэг шүүхийн байранд 3 шүүх байрладаг"

Шүүх эрх мэдлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Шүүхийн ерөнхий зөвлөлд УИХ-аас ажиллаж байсан. Хуульчид бэлтгэж байгаа их сургуулийн чанар, хандлага дээр анхаарах шаардлагатай талаар ярьдаг байсан. Энэ чиглэл ямар байдалтай байна. Шүүх байгууллагын байр, санхүүжилтын асуудал ямар байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд нөлөөлсөн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй хойшлогддог, хохирлыг нь бүрэн барагдуулдаггүй шүү дээ.

Хөгжлийн банкны асуудалд ажлын хэсэг байгуулж, 56 хоног ажиллаж 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаж, 1.7 их наяд нь чанаргүй зээл байсан. Улс төрийн нөлөө бүхий 20 хүний нэр зарлаж, хуулийн байгууллагад шалгуулаад явсан. Хөтөл, Дархнаас эхлээд том аж ахуйн нэгжүүдийг Засгийн газарт авсан байсан. Явж явж тэгсхийгээд замхардаг. 

ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг:

-Сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт огт байхгүй. Ажиллах нөхцөл байдал, байр байхгүйгээс нэг хуралдаан сараар хойшилж байгаа. Хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Хөгжлийн бодлогоор энэ асуудлыг засч сайжруулахаар зорьж байна.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын 3.2.3 заалтад эрх зүйч болон хуульч бэлтгэх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллана гээд 284 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд төлөвлөсөн. ШЕЗ энэ бүрэлдэхүүнээр ажилласнаас хойш 7 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг хийж байна. Энэ хугацаанд зарласан орон тоогоор шүүгчийн ажлын байр бүрэн нөхөгдөхгүй байна. Бакалаврын түвшний боловсрол, хуульч бэлтгэж байгаа тогтолцоог харахгүй бол сонгон шалгаруулалт хангалтгүй байна. Тийм учраас хөгжлийн бодлогод оруулсан.

Эрх зүйч бэлтгэх тогтолцоо дээр магадлан итгэмжлэлийг Хуульчдын холбоо амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар боловсронгуй болгох байх. Төгсөгч хоёр жилийн дадлагын үр дүнтэй  хийж, хуульч болно. Зах зээлд 26 мянга эрх зүйч байсан бол 6000 хуульчийн ажлын байр байгаа. Тогтолцооны асуудал хөндөгдөнө. Сүүлийн сонгон шалгаруулалтыг зарлах гэж байна. Анхан шатны шүүхэд иргэний шүүгчид ирэхгүй байна. Байр байшин, ажлын ачаалал их байна. 

Ажлын хэсэг:

Хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр нөхцөл бололцооны хүндрэл үүссэн. Олон оролцогч, өмгөөлөгчтэй хэргийг шүүхэд байр олдохгүй байсан учраас хуулийн дагуу нийслэлд хандаж, Улаанбаатар чуулгын байрыг гаргаж өгсөн. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл байрны ашиглалтын зардлыг төлөөд явсан. Хэргийн хугацаа нь өөрөө ялгамжтай байх ёстой. Эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар хуульд тусгасан байдаг. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ гэж байна. Гэтэл шүүх эрх мэдэл гэдэг бол үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг. Жишээлбэл, 6.1.3 заалтад шүүхийн байранд хэрэг маргааны оролцогч өмгөөлөгчтэйгөө аль ч үед ганцаарчлан ярилцах боломжийг бүрдүүлнэ. Мөн 6.1.4 заалтад хөгжлийн бэрхшээлтэй хүн шүүхээр үйлчлүүлэх дэд бүтцийг бүрдүүлнэ гэжээ. Одоо иргэд шүүхийн танхимд битгий хэл үүдний өрөөнд багтахгүй байна. Тиймээс улсын хэмжээнд хэдэн зуун мянган иргэд үйлчлүүлж байна вэ?

ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг:

-Монголд өнөөдөр 526 шүүгч шүүн таслах ажиллагаа явуулж байна. Нийт 1400 орчим захиргааны албан хаагч ажиллаж байна. Нийслэлд анхан шатны 16 шүүх дөрөвхөн байртай. Нэг байранд гурван шүүх байрлаж байгаа. Өнгөрсөн 2023 онд нийт 106 мянган хэрэг шийдвэрлэсэн. Доод тал нь хоёр талтай гэхээр 200 мянга давна. Жилд 1.6 дахин хэргийн тоо өсч байгаа. Бид өдөрт дөрвөн байран дээр 1600 орчимд иргэнд үйлчилж байна.

Шүүхийн үйлчилгээний чанар түргэн шуурхай, өөрийнх нь эрхийг хөндөхгүй маргааныг хянан шийдвэрлэх юм. Өмгөөлөгчөөсөө үйлчилгээ авах гэхээр байрны асуудал тулгардаг. Олон хэргийг шууд дамжуулахаар шүүгдэгч өмгөөлөгчөөсөө зайтай суудаг. Наад захын эрх нь хангагддаггүй. 

15 : 54
2024-4-25

Санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцүүлгийг санал хураалтаар үргэлжлүүлэв. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид хүний эрхийн тайланг заавал сонсч байх ёстой. Сонсдог болсноос хойш ХЭҮК-ыг мэддэг болсон. Одоо Төрийн албаны зөвлөлийн тайланг хоёр жил тутам сонсч байна гээд байгаа. Сүүлийн үед төрийн албанд дарамт их болсон. Төрийн албан дахь сэтгэл ханамжийн судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сая хурдасгуураас хийхэд маш ноцтой асуудал гарсан байна лээ. Бараг 70 хувь нь төрийн албанд дарамт их, ажил амралтын зохистой харьцаа алдагдаж, ажлаас гарах шалтгаан болж байгаа гэж хариулсан байна лээ. Энэ заалтыг хуульд тодорхой оруулах хэрэгтэй байна. 

15 : 39
2024-4-25

УИХ-ын чуулганы хуралдааны ирц 10 хувьтай байна

УИХ-ын чуулганы хуралдаан санал хураалтаар эхэллээ. Ирээгүй байгаа УИХ-ын гишүүдийн нэрсийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар дуудаж, хуралдаанд оролцохыг шаардав. Ирц дөнгөж 10 хувьтай байна гэдгийг онцолсон юм. 

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 24 саналаар санал хураалт явуулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ-ын гишүүн бодлого тодорхойлж, хууль батлах үүрэгтэй. Үүний хажуугаар ард түмний дуу хоолой болох ёстой. Би өнгөрсө жил 108, он гараад 80 уулзалт хийлээ. Уулзалтаар ард иргэд саналаа тавьдаг. Засгийн газрын түвшинд хийх ёстой олон санал хийдэг. Гэтэл миний эсрэг Дэгийн тухай хууль батлагддаг. Энэ хуулиар бид ард түмний дуу хоолой болж чадахгүй юм байна. Бид асуудал тавилаа гэхэд илэрхийлэх боломжгүй болж байгаа юм байна. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

13 : 57
2024-4-25

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав

 Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж, санал хураалтаар үргэлжилж байна. 

13 : 42
2024-4-25

"УИХ-ын гишүүд бүлэг, байнгын хороон дээрээ чөлөөтэй ярих эрхтэй"

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

Асуулт асуух гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй 24 саналын томъёоллоор санал хураав. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Энэ хуулиар УИХ-ын гишүүд үг хэлэх цаг нь хязгаартай болж байгаа. Намын бүлгүүдэд цаг оноож, тухайн асуудлаар ямар гишүүнээр үг хэлүүлэхийг бүлэг шийднэ гэдгийг гайхаж байна. Үндсэн хуулийн заалтаар УИХ-ын гишүүн ард түмний элч, улсын ашиг сонирхлыг баримталж ажиллана гэж тусгасан. Гэтэл бүлгийн зөвшөөрөл авч үг хэлнэ гэхээр Үндсэн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, зөрчилдөж байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Ажлын хэсэг дээр хөндөөгүй юм билээ. Хууль санаачлагчийн хувьд хариулъя. Яагаад бид Үндсэн хууль, сонгууль болон намын хуульд өөрчлөлт оруулав. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн үүргээс гадна намын үүрэг хариуцлагыг тусгасан. Мөн Улс төрийн намуудын тухай хуульд намууд төрийн тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад ямар үүрэгтэй вэ гэдгийг заасан. Энэ хүрээнд асуудлыг бодолцож үзсэн. Гишүүд бүлэг дээрээ, байнгын хороонд чөлөөтэй ярих эрхтэй. Намын бүлгийг эв санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэж тусгасан.

Чуулган дээр үг хэлэхдээ бүгдийг хязгаарлаагүй. Төсөв, Засгийн гарын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэл зэрэг 4-5 асуудлаар чөлөөтэй ярих эрхтэй.

Ард түмний элч байж байр сууриа илэрхийлнэ. Олон гишүүнтэй болохоор УИХ-ын үйл ажиллагаа сунжирч, цаг их орно. Дэлхийн бусад бүх парламентад мөрдөгдөг. Бүлэг дээрээ саналаа нэгтгэх нь чухал. Гишүүн болгоны байр суурийг сонсоно.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Одоогийн УИХ-ын чуулга, байнгын хороодын хэлэлцүүлэг үр дүнгүй, сунжирсан байдалтай байдаг. Байнгын хорооны асуултаа гишүүд чуулган дээр давтаж асуудаг гэх мэт асуудал байдаг. Байнгын хорооны хурлыг ажил хэрэгч болгох шаардлага бол байгаа. Чуулган дээр бодлогоо, бүлгийн байр сууриа илэрхийлдэг байх нь зүйтэй. 

Одоо санал хураалт явуулна. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй хэсэг удсан учраас УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар тойргоор нь нэрсийг нь зарлана гэв. Ирц хүрэлцээгүй учраас санал хураалтыг түр хойшлуулав.

11 : 40
2024-4-25

"Шинжлэх ухаанд хэзээ ч ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулаагүй"

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Хуулийн төслийн талаарх Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Улсын хөгжилд чухал ач холбогдолтой хууль. Хаврын чуулганы бөгсөн дээр яаравчлан орж ирж байгаа нь харамсалтай ч оруулж ирж байгаа нь сайн. Аливаа юманд шинжлэх ухаанчаар хандаагүйгээс нийгмийн асуудлууд үүсч байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө санхүүжилтыг дотоодоосоо зохицуулах боломжтой гэлээ. Бусад улс орнууд хиймэл оюун ухаан ярьж байна. Хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ. Хүнс, эм эмнэлэг, мал эмнэлгийн лабораториуд нь бүгд хоцрогдсон. Сайжруулах төсөв мөнгө нь ямар нэг аргаар хасагдчихдаг. Эм эмнэлгийн хэрэгслийн лаборатори гэхэд таван тэрбум төгрөгөө төсөвт суулгаж чадахгүй. Багаж хэрэгсэлгүй нүцгэн гартай эрдэмтэн судлаачид яаж ажиллах вэ?

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Өнгөрсөн хугацаанд гарсан бодлогын алдаа, сургамж дээр дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх ёстой. Үндсэн хуулийн 38.2 зүйлд Засгийн газар нь шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо баталж, дараа нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл батлагдана гэж тусгасан байдаг. Нийгмийн үндсэн чиглэл дээр үндэслэж, улсын төсвөө баталдаг үүргийг Засгийн газарт олгосон. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар энэ заалтыг биелүүлээгүй. Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогыг нэг ч баталж байгаагүй.

Тэр бодлого нь байхгүй болохоор нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл нь шинжлэх ухаангүйгээр баталдаг. Улсын төсвөөр дэмждэггүй.

Хоёрт, ямар үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд шинжлэх ухааны аюулгүй байдлын хэсгийг 2012 онд аваад хаячихсан. Энэ бодлогоо аваад хаячихсан, Үндсэн хууль дээрх заалтаа биелүүлж чадаагүй. Тиймээс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарна гэж лоозон болж үлдсэн.

Ерөнхийлөгчийн санаачлагаар сүүлийн 60 жил байгаагүй хөрөнгө оруулалт хийж, Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборыг 150 тэрбум төгрөгөөр барьж байна. Ирэх хавар энэ парк цогцолборын ажлыг дуусгана. Сүүлийн 10 жилд Шинжлэх ухаан, технологийн санд 190 тэрбум төгрөгөөр 4500 орчим судалгаа хийсэн.

Нэг судалгаанд 20 сая төгрөг зарцуулж ирсэн. Энэ мөнгөөр хийсэн судалгаанаас үр дүн нэхэхэд хүндрэлтэй. Бүтэн циклээр нь санхүүжүүлэхгүй бол судалгаа нь үхлийн хөндийд орчихдог. Анх удаа лабораториудаа тоолоход 350 орчим байна. Зарим 5 сая ам.долларын өртөгтэй лабораториудыг худалдаж аваад, тоосонд даруулж, хоцрогдсон газрууд ч байна. Тиймээс их сургуулийн лаборатори, хүрээлэнгийн лабораториудыг нээлттэй болгож, дундынх болгох боломжтой. Хамтын ажиллагаа шаардлагатай. Нөөцөө ашиглаж, менежментээ сайжруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Шинжлэх ухааны академиас асуулт асууя. Маш том байгууллага БШУ-ны харьяа байх нь зөв үү. Бусад оронд ямар бүтэц, зохион байгуулалттай байдаг юм бол. Монголд аль салбар өндөр хөгжиж байна вэ. Шинжлэх ухааны санд ямар өөрчлөлт орсон бэ. Өөрсдөө орлого олох боломж байдаг уу?

ШУА-ын захирал Д.Рэгдэл:

-Дэлхийн академиудын хөгжлийн чиг хандлагатай аль болох ойр явах зорилготой ажилладаг. Олон бэрхшээл бий. Дэлхий даяар140 улс академитай байна. Үүнээс 80 улсын академи нь Монголынхтой төстэй, харьцангуй бие даасан. Дэлхийн хоёр том холбоонд нэгдсэн. Мөн Бүс замын орнуудын шинжлэх ухааны байгууллагын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлд ажилладаг. Санжүүжилт хэт бага. Монголын академи Оростой төстэй гэдэг. Оросынх Францын зохион байгуулалтаар явдаг учраас зөв гэж боддог.

Байгууллагын төсөв салбарын сайдын багцад явдаг. Ер нь урсгал төсөв бол 2024 онд 42 тэрбум. Үүний 75 хувь цалин, 25 хувь нь урсгал зардал.

Байгууллагыг хөгжүүлэх чиглэлд төсөв хүрэлцдэггүй ч бид гадаад харилцаагаа ашиглан Хятадаас байгуулах 100 лабораторийн анхны лабораторийг Монголд байгуулчихсан. Албан ёсоор долдугаар сарын 26-нд нээлтээ  хийнэ. Шинэ цогцолборт байрлуулж ажиллахаар төлөвлөж байгаа. Академийн лабораториудын тоног төхөөрөмж 20 дугаар зууны сүүлийн хагасын түвшинд 80 хувь нь байна. Үлдсэн 20 хувь нь бага багаар шинэчлэгдэж байгаа. 

Орлого олох боломж их байдаг. Одоо энэ нь хуулиар хаалттай байгаа. Тендерийн хуульд 2023 оны зургадугаар сард өөрчлөлт оруулж эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд судалгаа боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох тухай заалт оруулсан. Энэ заалт 6 сар үргэлжилж, шинэ нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хасагдсан. Энэ хооронд хүрээлэнгүүд хэд хэдэн гэрээ байгуулж, 2023 онд төсвөөс гадна 18 тэрбум төгрөгийг олсон. Энэ боломжийг хуулиар нээвэл өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Үе үеийн парламент дээр энэ асуудлаар их ярьдаг. Үр өгөөж чухал. Монгол Улсын тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ямар шинэлэг шийдэл, инноваци, хөгжлийн хурдасгуур дээр ямар хувь нэмрээ оруулах юм бэ. Канад улс шинжлэх ухааны салбараа үлэмж дэмжих бодлогыг баримталж байна. Засгийн газраас IT болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилтыг тавьж байна. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол гээд олон асуудал байна. Сангийн үйл ажиллагааны загвар яаж өөрчлөгдөх юм бэ?

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Шинжлэх ухаанд зарцуулж байгаа санхүүжилттэй уялдуулахад сайн өгөөж өгч байна гэж харж байгаа. Нэг саяд ногдож байгаа эрдэмтдийн тоогоор гурав дахин бага байгаа. Судалгаануудаас тодорхой үр дүн гарсан. Дархан 144 дүгээр сорт гэдэг судалгааг олон жил хийж, халуун ганд тэсвэртэй сортыг бий болгосноор газар тариалангийн салбар жилд 10 тэрбум, зургаан жилд 61 тэрбум төгрөгийн ашиг олсон тооцоо бий. Мөн Ж.Чинбүрэн гишүүний ахалсан элэг шилжүүлэн суулгах мэс заслын судалгаа. Сүүлийн жилүүдэд 8-16 тэрбум төгрөгийг гадаад руу урсах үр зардлыг багасгаж, олон хүний амь аварсан байна. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаа 1200 хүрч 20 мянга орчим ишлэгдэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Бид хөдөө аж ахуй, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаардаг байж болох уу. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал үүсч байна. Тэргүүлэх салбарыг гаргаж болох уу?

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газраас цөм, технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгож, хоёр жил тутам баталж, өрсөлдөх чадварын чухал салбар болох хөдөө аж ахуй, уул уурхай, нийгмийн салбар руу түлхүү санхүүжилтээ зарцуулахаар төлөвлөж байгаа. Жилд 10-12 тэрбум төгрөгөөр судалгаа хийдэг ч гоншигонохгүйгээр Израйль, Сингапур зэрэг улсуудын туршлагаас судалсан. Хөдөө аж ахуйн салбар хамгийн эрсдэл дагуулж буй салбар. Өнгөрсөн долоо хоногт Чинээлэг малчин, хоршоог хэрэгжүүлэхээр энэ чиглэлийн судалгаа шинжилгээ эргэлтэд орох байх.

Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг болгож байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам түлхүү үүрэгтэй байх ёстой. Ер нь шинжлэх ухааны яам байх ёстой гэж бодож байна. Олон жил хавсарга байдлаар явж ирлээ. 

Гишүүд асуулт асууж дууслаа. Үг хэлэх саналтай 6 гишүүн байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Нэгд, энэ салбарт асар их хөрөнгө оруулалт оруулах ёстой. Тодорхой хөрөнгө мөнгө тавьдаг болмоор байна. Эрдэм судлаачид хэдэн төгрөг гуйдаг байдалтай. Хуулийн төслийг чамбайруулах ёстой. Арилжааны чиглэл рүү энэ салбарыг оруулах ёстой. Зарим шинжлэх ухааны байгууллагуудыг салбарт нь өгөх хэрэгтэй. Мал эмнэлэг, мал үржил, газар тариалан, ургамал, хорио цээр гээд. Тухайл салбар нь өөрсдөө хөрөнгө мөнгө тавьдаг байж санхүүжилттэй, бизнес чиглэл рүү явна. Шинжлэх ухаан, технологийн салбарын амжилтыг ашиглах хэрэгжүүлэх асуудал маш чухал. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Хуулийг дэмжиж байна. Хоёр зүйл хэлэхэд, их бага хэмжээгээр хөрөнгө зарчихаад амьдрал хэрэгжүүлэхэд их дутагдалтай байна. Тиймээс энд анхаарах хэрэгтэй. Байгаль, хүмүүнлэгийн салбарын судалгааг таниулах тал дээр идэвхтэй ажиллах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Л.Энх-Амгалан сайд маш сайн ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд бас түрэмгий ажиллаж байгаа учраас урам өгье. Гол асуудал бол 1990 оноос хойш 55 мянган бүтээлийг Монголын эрдэмтэд хийсэн байна. Энэ хүмүүсээ алдаршуулах ажлыг хийх шаардлагатай. Нэг сая хүнд 374 эрдэмтэн ногдож байгаа нь дэлхийн дунджаас 10-30 дахин бага байна гэжээ. Хүүхэд залуус шинжлэх ухаанаар ажиллах, хичээллэх сонирхол их буурсан гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ хуулиа батлаад нэмэгдэл хөрөнгө шаардахгүй гэж байгаа. Уг нь хамгийн их санхүүжилтыг зарцуулах шаардлагатай байдаг. БНСУ гэхэд дайны дараа улсаа  хөгжүүлэхдээ шинжлэх ухаанд суурилсан байдаг. Гадаадаас эрдэмтдийг урьж, төв байгуулсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Их л оройтож энэ хуулийг баталж байна. Ийм хууль баталж байгаа нь яамай даа. Отгон чуулганаар олон дэмжмээр хууль оруулж ирж байна. Уг нь найман жилийн өмнө нь батлах байлаа. Одоо харь гаригаас ирсэн юм шиг хэдэн хүн суулгаад чухал хуулиудыг яаралтайгаар батлуулчихдаг. Хятадууд "Та нар хэлваа. Бид нар савхадваа" гэдэг шиг баахан хууль батлаад байна. Өнөөдөр шинжлэх ухаангүй хаашаа ч явахгүй. Улс орон нь хөгжиж байгаа орнуудыг харахаар байгалийн шинжлэх ухааныхан түлхүү ажилладаг. Харамсалтай нь МУИС физикийн танхимаа татан буулгах хэмжээнд хүрсэн. Хими, биологийн суурь маш сайн байсан бол сүүлийн жилүүдэд муудсан. Орчин үеийн залуусын ихэнх нь гадаадад гарсан. 

Хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэдэг санал хураалтаар 56.4 хувиар дэмжигдлээ. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

11 : 34
2024-4-25

Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх конвенцыг маргааш батална

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Хуулийн төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. 

Санал дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуулийн төсөл эцэслэн батлах санал хураалтыг маргааш өглөө явуулахаар боллоо. 

10 : 37
2024-4-25

"Давхардуулсан АМНАТ авснаар  40 компани хаалгаа барьж, 50 тэрбумын өртэй болсон"

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 13.4 зүйлд зааснаар УИХ-ын гишүүн горимын санал гаргах бол УИХ-ын дарга үндэслэл бүхий саналаа бичгээр хүргүүлнэ гэсний дагуу Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж нараас асуудал нэмж, үг хэлэх албан бичиг ирүүлсэн. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Монгол Улс 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг дотооддоо нэмүү өртөг бий болгодог нийт 92 үйлдвэртэй байсан. Үүнээс өнөөдрийн байдлаар давхардуулсан АМНАТ авдаг хуулийг 2019 онд баталснаас хойш 50 үйлдвэр үлдэж, алдаг онож ажиллаж байна. Уг нь эдгээр компаниуд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 1500 хүн ажилладаг байсан. Давхардуулсан АМНАТ авснаас 40 гаруй компани зогсч, 50 тэрбумын өртэй болсон байна. Мөн 10 гаруй татвар төлдөг байсан бол зогссон. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга орон нутгийн төсөвт мөнгө хийдэг байсан компаниуд огт байхгүй болсон гэдгийг хэлж байсан.

Одоо шинээр 20 гаруй үйлдвэр АМНАТ-ыг давхардуулж авахыг болиулахаар бидний өргөн барьсан хуулийг хүлээж байна. Хэрвээ энэ хууль батлагдлаа л бол шинээр ашиглалтад орохоор хүлээж байгаа үйлдвэрүүд байна.

Тэгэхээр эдгээр компаниуд өндөр агууламжтай төмрийн хүдэр, жонш, нүүрсийг шууд экспортолж байгаа. Гэтэл бага агууламжтай уул уурхайн бүтээгдэхүүнийг угааж, баяжуулаад гаргах юм бол нэмүү өртөг шингэж, ажлын байрыг бий болгоно. Бид энэ хуулийн хүрээнд Эрээнд байдаг жоншны хоёр, хүдрийн таван үйлдвэр, Баяннуурт байдаг 10 нүүрсний баяжуулах үйлдвэрт бүх бүтээгдэхүүнээ борлуулдаг, түүхий эд экспортлогч улс болж байна. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Банкны тухай хуулийн талаар саналаа хэлье. Монгол Улсын иргэн болгон цалингийн зээлтэй. Зээлгүй аж ахуйн нэгж байхгүй болж, банкны салбараас 100 хувь хамааралтай болсон. Бид 2021 онд банкны системийн монополийг задлах гэж хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хувьцааг олон нийтэд гаргах, эзэмшил нь 20 хувиас илүү байхгүй байхыг баталсан. Гэтэл энэ 20 хувийн асуудлыг огт хэлэлцэхгүй, гацаж байна. Маш том лобби явж байна шүү. Би энэ асуудлаар шалгуулъя гэж шүүхэд хүртэл хандсан. Хэвлэлээр харлуулах асуудлууд ч гарсан. Дундаж бизнес эрхлэгч байгаа бүх барьцаагаа банкинд тавьж, жилийн 20 хувийн хүү төлдөг.

Гэтэл банкуудын эх үүсвэрийн өртөг нь 11 хувь буюу бодлогын хүүгээс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, банкууд 9-10 хувийн хүүгийн зөрүү дээр банкууд амьдарч, нэг их наядын цэвэр ашиг хийсэн. Би 2020 онд УИХ-д нэр дэвшихдээ банкны хүү, зээлийн хүүг бууруулна гэж амласан. Одоо энэ ажлаа хийнэ. Тиймээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах албан тоотоо хүргүүлсэн. Монголбанкныханд хариуцлага тооцох хэрэгтэй. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар 2024 оны дөрөвдүгээр сарын 11-нд Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийднэ. Тэгж байж чуулганы хуралдаанаар оруулна. Маргааш даргын зөвлөл дээр Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороогоор оруулах уу гэдэг хариуг нь өгье.

Г.Амартүвшин гишүүний хувьд Банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. Ажлын хэсэг байгуулах хүсэлтээ өгсөн байгаа юм байна. Хэрэгжилтийг хянаж ажлын хэсэг гарах нь зүйтэй гэж бодож байна. 

10 : 13
2024-4-25

Чуулганы хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэнэ

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.04.25, 04.26/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·   Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·        Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 2 гишүүн 2024.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·         Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл

·     “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

·     Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·        Бусад

·      Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JuwanaDillion 2024-04-25 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-25 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-25 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-25 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-25 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-25 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-25 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMartinez 2024-04-25 109.248.142.234

Харуулах боломжгүй.

Avatar

AnqieLugo 2024-04-25 109.248.143.201

Харуулах боломжгүй.

Avatar

LatoyaMendez 2024-04-25 45.86.1.86

Харуулах боломжгүй.

Avatar

PamFox 2024-04-25 45.86.0.235

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaHan 2024-04-25 109.248.139.82

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayBaxter 2024-04-25 95.182.125.251

Харуулах боломжгүй.

Avatar

EricaMizoe 2024-04-25 46.8.22.124

Харуулах боломжгүй.

Avatar

RachelWilliams 2024-04-25 185.181.244.124

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaJones 2024-04-25 5.183.130.190

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaJenkins 2024-04-25 185.181.247.229

Харуулах боломжгүй.

Avatar

KimWaters 2024-04-25 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

HannaBenedict 2024-04-25 188.130.218.72

Харуулах боломжгүй.

Avatar

AnaGomez 2024-04-25 188.130.220.34

Харуулах боломжгүй.

Avatar

LoriHarrison 2024-04-25 46.8.222.191

Харуулах боломжгүй.

Avatar

KatieButts 2024-04-25 109.248.15.43

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGonia 2024-04-25 46.8.223.14

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethKosky 2024-04-25 188.130.185.225

Харуулах боломжгүй.

Avatar

MarciSather 2024-04-25 212.115.49.227

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWashington 2024-04-25 46.8.23.237

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCooper 2024-04-25 92.119.193.224

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyCruz 2024-04-25 194.35.113.57

Харуулах боломжгүй.

Avatar

BuffyWalker 2024-04-25 109.248.138.196

Харуулах боломжгүй.

Avatar

SharieKirsch 2024-04-25 188.130.184.119

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyConner 2024-04-25 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-04-25 103.57.92.43

Төрийн алба маш харуицлагатай шудрага зарчимч алдаа гаргавал хатуу шийтгэл хүлээх ёс журам дүрэмтэй байх зөв шүү

Avatar

зочин 2024-04-25 139.5.216.242

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЭДИЙН ЗАСГАА ӨӨД НЬ ТАТААД ӨР ШИРНЭЭСЭЭ САЛААД ИРГЭДИЙНХЭЭ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДЭД
АНХААРААД ЯВСАНСАН БОЛ ЭНЭ ОЛОН ШҮҮХ, ШҮҮГЧИД, ШҮҮХИЙН БАЙР ШААРДЛАГАГҮЙ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ Ч ӨӨР БАЙХ БАЙСАН ДАА.

Avatar

AmyLewis 2024-04-25 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-04-25 192.82.92.42

Боловсролын , Шинжлэх узааны хуулиуд узэл баримтлалгуй, зевхен терийн байгууллагуудыг томруулж, эрхийг тевлеруулж, менге угаах зорилготой бна. ШУА -д терийн статус егех гэнэ. Одоо больж уз, ийм зуйл хэлэлцэхгуй тарсан нь зев!

Avatar

ReginaThomas 2024-04-25 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-25 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-25 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-25 128.118.7.89

Авилгатай тэмцэх гэж байгаа юм бол Шүүхийг улс төрчдийн халаасанд хийх гэж оролдохоо л болих хэрэгтэй

Avatar

MelissaMarks 2024-04-25 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-25 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.161.203

Ногоон автусны хэрэгт холбогдсон, Ттжвис-с 15 сая доллар хахуульд авсан, Сонгинохайрхан дүүргийн бүх газрыг зарсан, Циркийн газрыг зараад түүн дээр 35 давхар барилга хувьдаа барих гэж буй Сумъяабазар гэдэг гишүүнээ Уих, Нийслэлийн удирдах албанд сойж байгаа нам шүү дээ. Хэр үнэмшилтэй сонсогдож байна?

Avatar

Нэргүй 2024-04-25 188.162.254.122

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин шургалахыг завдсан хусдэг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Dd 2024-04-25 202.21.107.32

Manai ulsad 10000 hundred noogdoh soyoliin terguunii ajiltan he'd ve? Bas Shinjleh uhaanii terguunii ajiltan he'd ve? Medehgui hun baina uu? Enron redeemed oyuunii unelemjiin nuur tsarai

Avatar

StacyCarter 2024-04-25 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.161.203

За битгий балайраад бай. Сонгууль ойртсон биш бүр бүгдээрээ ухаанаа алдаж гэнэ. Насаар нь шоронд хориод байхдаа яадын. Авилгачин хулгайчид ганц л айдас бий. Албан тушаалаасаа салах. Тэгэхээр шийтгэл нь үүн дээр төвлөрвөл зохино. Ядахдаа хамгийн түрүүнд улсыг хохиролгүй болгочих. Авилга өгсөн баагийд хохирлыг нь гаргуул. Яг хэдэн төгрөг авсан байна түүнийг нь гаргуул. Тэр байтугай тийм хэмжээний мөнгө банканд байршсан бол төдий хугацаанд ямар хүү төлөх байсан түүнийг нь ч гаргуул. За тэгээд хохир

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.161.203

олыг нь төлүүлцэн бол авилгад төлөгдсөн мөнгөний хэмжээнээс хамаарч ял өгөх нь зүйтэй. Шатлан онооно. Хамгийн гол нь нэгэнт тодорхой болцон авилгачийг дахиад төрийн албанд бүү ажиллуул. Тэр байтугай үр хүүхэд, гэр бүлд нь энэ ял зохих хугацаанд үйлчлэх ёстой. Яагаад гэвэл тэд авилгын мөнгөнөөс завшигчид учир. Төрийн албанд ажиллуулахгүй гэх шийтгэлийн дараа шоронд хорих хоног хугацааг тодорхойлно. 1 тэрбум дотор бол 3-6 жил байхад болно. Харин мөнгөө төлөөгүй, хохирлыг барагдуулаагүй бол хөдөлмө

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.161.203

рийн хөлсний доод хэмжээг нэг сараар бодож тооцон нийт хохиролд оногдох хугацаагаар ялын хугацааг нэмнэ. 1-10 тэрбум бол гэж байгаад 5 жилээр шатлан нэмэгдүүл. 10-50 тэрбум бол 10 жилийг нэм. 50 тэрбумаас дээш бол бүх насаар нь хорьсон нь дээр. Аль ч тохиолдолд төр, авилга өгөгч этгээд хохиролгүй болох ёстой. Авилга өгөгч этгээдийг дахиад худалдан авах ажилд оролцох эрхийг нь хязгаарла.

Avatar

dccf 2024-04-25 202.9.40.195

үабүз гурил импорт квот тэглэдэг хогууд хог аргаар цөлмсийн
Улс тариа будаа угжигдс хогийн хулгай хийдэг
Хогуудыг гяндалдаг.

Avatar

LauraAnderson 2024-04-25 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-25 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-25 103.212.119.200

ШУАд элдэв газрын цүнх баригчид их болсон, Зарим дарга нь гадуур судалгаа хийх сонирхолтой хүн олон гээд л үндсэн ажилтнуудаа явуулчих санаатай ярих хэрэггүй л байгаа юм

Avatar

JulieValdez 2024-04-25 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-04-25 112.72.10.198

Амартүвшин гишүүн УИХ-ын гишүүн болохдоо банзны хүүг бууруулна гэж амласан. Манай тойргоос сонгогдсон. Өнөөдөр 2024 оны 42р сарын 25. Хүү бууруулнагэж амласан ажлаа одоо хийнэ гэнэ үү Бүтэн 4 жил өнгөрөхөд юугаа хийж байсан юм бэ? Гэнэт сэрсэн үү?

Avatar

Нэргүй 2024-04-25 66.181.161.228

Зөв зөв!

Avatar

DR. ADITY 2024-04-25 102.88.69.210

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-25 59.153.115.183

МОНГОЛ БАНКУУДЫН ЛУЙВРЫГ ДЭМЖИГЧ ХАМСААТАН БОЛ МОНГОЛБАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж