Бөхийн холбоо, Спортын арбитр хоёрын дунд допингийн маргаан үүсэв

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Бөхийн холбоо, Спортын арбитр хоёрын дунд допингийн маргаан үүсэв

Бөхийн холбоо, Спортын арбитр хоёрын дунд допингийн маргаан үүсэв

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон Монголын олон улсын ба үндэсний арбитр хоёрын дунд үл ойлголцол, маргаан үүсчээ. Гол учир нь өнөөх л допинг. Тодруулбал, Монголын олон улсын ба үндэсний арбитрын зүгээс допингийн шинжилгээнд бүдэрч, хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон улсын харцага Б.Мөнхбаяр, аймгийн арслан Ц.Өсөхбаяр нарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй гэж үзэн барилдуулах эрхтэй гэж үзжээ. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо тэдний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, допингтой бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн аж.

Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд "Спортын арбитр ТББ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг допинг хэрэглэснийг зөвшөөрч байгаа атлаа хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон МҮБХ-ны Тэргүүлэгчдийг хариуцлага тооцох субьект биш гэж тогтоосон бусармаг шийдвэр гаргаж байгаатай адил шийдвэрийг дараагийн болох хурлуудаасаа гаргах, мөн МҮБХ-нд хууль шүүхийн байгууллагуудаар шаардлага, шахалт байнга хүргүүлж ажиллаж байгаатай адил үйлдэл цаашид гаргаж чадах эсэхийг МҮБХ-ны зүгээс анхааран ажиглаж байгааг мэдэгдэж байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын олон улсын ба үндэсний арбитр бөхийн холбоог бөхчүүдэд хариуцлага тооцох, шийтгэл оногдуулах байгууллага биш гэж үзжээ.

Тэгвэл өчигдөр/2024.04.24/ Монголын олон улсын ба үндэсний арбитр дараах мэдэгдлийг гаргав.

Мэдэгдэлд "Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас аливаа этгээдэд спортын шударга өрсөлдөөний талаарх итгэл үнэмшлийг бууруулах, урам зоригийг мохоох шийдвэр болон бөхчүүдийн допинг хэрэглэснийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Тухайлбал, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 2023.11.23-ны өдрийн 23/120 шийдвэрээр Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас улсын харцага Б.Мөнхбаяр, аймгийн арслан Ц.Өсөхбаяр нарт допингийн шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн юм.
Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 23/120 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүчингүй болгуулахаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хэлэлцээд 23/120 шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.
Монголын үндэсний бөхийн холбоо ТББ шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явагдаж байна.
Хамгийн ноцтой нь Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хараат бус, бие даан, аливаа этгээдийн нөлөөнд автахгүйгээр явуулах хуультай, дүрэмтэй, үүрэгтэй. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо ТББ нь хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд улаан цайм, ил тодоор шууд нөлөөлсөн, заналхийлсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эцэст нь шүүхийн шийдвэрийг иргэн ч бай, байгууллага ч бай заавал биелүүлэх хуультай бөгөөд биелүүлэхийн оронд эсэргүүцэн, шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлаж бөх, бөх сонирхогч болон олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардахын зэрэгцээ үндэсний бөхтэй холбоотой хэргүүдийг нээлттэй болгох зөвшөөрлөө өгвөл бид олон нийтэд мэдээлэхэд бэлэн байгааг дахин мэдэгдэж байна" гэжээ.
бө
Үндсэндээ спортын арбитр үзэхдээ бөхийн холбоог допингийн шийтгэл оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн гэжээ. Мөн спортын арбитраас гаргасан шийдвэрийг дагахыг сануулжээ.
Ямартай ч удахгүй наадам болно. Наадам угтаж өнөөх л допингийн маргаан хэл ам дагуулах нь гарцаагүй. Хамгийн гол өнгөрсөн жилийн наадмын хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Сайн мэдээ нь ирэх Даваа гаригт М.Бадарч арслангийн хурал болж, цолтойгоо үлдэх эсэх, барилдах үгүй нь тодорхой болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж