Орос Украйны зүүн бүс рүү эрчтэй давшиж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Орос Украйны зүүн бүс рүү эрчтэй давшиж байна

Орос Украйны зүүн бүс рүү эрчтэй давшиж байна

Сенат 61 тэрбум ам.долларын санхүүжилт олгох тухай хуулийг баталсны дараа АНУ Украинд их хэмжээний цэргийн тусламж шилжүүлэхээр бэлтгэж байна. Энэ үед Украины зүүн нутгаас ирж буй мэдээллүүдийг ажваас Киевийн дайны талбарт их хэмжээний ашиг орлого олж байгааг онцолсон байна.

Очеретин тосгон Оросын хүчнийхний гол бай болж, оросууд бараг өдөр бүр баруун зүгт өндөр газрын дагуу урагшилж байна. Очеретин тосгоны бүс нутаг нь фронтын хэсгийн дагуух Украины хамгаалалтын шугамын хувьд чухал ач холбогдолтой юм. Учир нь  16 км (10 миль) зайд орших Авдиевка аж үйлдвэрийн хотыг хоёрдугаар сард Орос эзлэн авснаас хойш Очеретин дараагийн бай болжээ.

Байден  95.3 тэрбум ам.долларын гадаад тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төслийг баталж, Лхагва гаригт гарын үсэг зурав.  Сенатад хоёр намын өргөн дэмжлэгтэйгээр баталсан хуулийн хүрээнд  "Бид Украин руу зэвсэг, техникийг яаралтай илгээж, тулалдааны талбар дахь хэрэгцээг хангах боломжтой" гэж Байден мэдэгджээ.  Украин улс агаарын довтолгооноос хамгаалах болон их бууны сум зэрэг амин чухал зэвсэг яаралтай хэрэгтэй гэж хэдэн сарын турш мэдэгдсээр ирсэн юм. Мөн фронтын шугамд байгаа Украины цэргүүд Оросын армийн зэвсэгт хүчинд  ялагдаж буйгаа удаан хугацаанд ярьж байсан.

Орос улс стратегийн зүүн бүс  рүү урагшилж байна

“DeepState”-ийн хамгийн сүүлийн үеийн фронтын зураглал нь Очеретийн төв, тэр дундаа төмөр замын вокзалыг Оросын хүчинд олзлогдсон гэж  харуулж байна.  Түүнчлэн  Украин урд зүгт орших хөрш зэргэлдээх Новобахмутивка тосгонд байр сууриа алдаж байна. Украины цэргийн блогч Бохдан Мирошныков “Новобахмутивка дахь тосгонд ахиц дэвшил гаргаж, 400 метрийн гүнд урагшиллаа. Өмнө нь тэд тосгоны зүүн өмнөд хэсгийг л хянаж байсан бол одоо тосгоны бараг 3/4-ийг хяналтандаа байлгаж байна” гэжээ. Ингэснээр урд  зүгт орших дараагийн хоёр тосгон  Бердычи, Семеновка руу Оросын цэргүүд урагшлахыг оролдож байгааг мэдээлэв.

“DeepState” мэдээлснээр, Очеретийн нурууг Орос мэдэлдээ авах оролдлогыг Украины 100-р бригад амжилттай хамгаалж,  довтолгооноос сэргийлсэн боловч АНУ-ын цэргийн тусламж яаралтай ирэх шаардлагатай хэвээр байна. Украины зүүн командлалын нэрээ нууцалсан нэгэн офицер  өнгөрсөн долоо хоногт “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв Оросын хүчин Очеретиныг эзлэх юм бол Украины логистикийн чухал чиглэлүүдийг мөн адил эзлэнэ. Эдгээр нь Костянтиновка, Покровск, Велика Новосилка гэх цэргийн төвүүд юм” гэжээ. Үүний зэрэгцээ, хойд зүгт 40 км-ийн зайд орших Часив Яр орчимд  “Украин Оросын довтолгоог одоохондоо зогсоож чадсан” гэж мэдээлж байна.

Украины Иванивске тосгонд Киевийн цэргүүд амжилттайгаар дайснаа даржээ. Гэвч  зүүн зүгт хэдхэн км-ийн зайд орших Бахмут хотод оросын хүч нэмэгдсээр байна.  “[Украины] 92-р бригад Ивановскээс өмнө зүгт зарим байрлалд хяналтаа сэргээж чадсан. Дайсан голчлон явган цэргийн довтолгоо хийж байна.  Дайснууд Бахмут руу түр байрлуулахаар боловсон хүчин, техник хэрэгслийн нөөцийг цуглуулсаар байна" гэж олон нийтийн агентлагууд бичжээ. Украины армийн командлагч Александр Сирский 1945 онд Орос нацист Германыг ялсны баяраа тэмдэглэх өдөр буюу тавдугаар сарын 9-н гэхэд Часив Яр хотыг эзлэн авахыг Владимир Путин тушаасан гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Украин ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хамгаалалтаа бэхжүүлэх зорилготой цэрэг дайчлах журамд өргөн хүрээтэй өөрчлөлт оруулж байна. Тиймээс консулын үйлчилгээгээ түр зогсоож, гадаадад ажиллаж буй цэргийн  насны эрчүүдэд үзүүлэх дарамт шахалтаа чангатгажээ. Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба  олон нийтийн сүлжээгээр дамжуулан албан тушаалаа түдгэлзүүлж буйгаа зарлаж, цэрэг татлагын талаарх "шударга хандлагыг сэргээх" шаардлагатай гэж Мягмар гаригт мэдэгдэв. Тэрбээр  "Оросын өргөн цар хүрээтэй түрэмгийллийн нөхцөлд эх орноо сүйрлээс хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Гадаадад  байх нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээс нь чөлөөлөхгүй" гэжээ. Мөн  “Цэрэг татлагын насны хүн гадагшаа яваад, эх орноо тусгаар улс гэж бодохгүй байгаагаа харуулсан бол буцаж ирээд Украинаас тусламж, үйлчилгээ авах хүслээ нуу. Манай улс дайны байдалтай байна” гэж Кулеба хэлжээ.
Украины  Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 16-нд хуулийн төсөлд дөрвөн мянга гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  Үүний дараа шинэ хуульд гарын үсэг зурсан бөгөөд хууль боловсруулах нь улс төрийн хувьд хэр хэцүү байсныг харуулсан хэмжүүр юм.

Украины эрх баригчид тавдугаар сарын 18-наас хэрэгжиж эхлэх уг хуулийн үр дүнг бүрэн дүүрэн судалж байгаа хэвээр байна. Шинэ хуулийн заалт дунд 18-60 насны бүх эрчүүд Украины цэргийн албанд бүртгүүлж, бүртгэлийн бичиг баримтаа байнга биедээ авч явна.  Ингэснээр элсүүлэх үйл явц илүү үр дүнтэй, ил тод байх болно гэж засгийн газар мэдэгдэв.

Эх сурвалж: CNN, TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж