Английн алдарт “Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм 50 нас хүрээд хэдхэн хонож байна. Хэдий 50 нас хүрсэн ч гал цогтой хээнцэр “Spice” хэвээрээ байгаа Викториа Бекхэмийг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Викториа Кэролин Бекхэм 1974 оны дөрөвдүгээр сарын 17-нд Английн Хэрлоу хотод айлын ууган охин болон мэндэлжээ. Тэр хоёр дүүтэй. Түүний аав Энтони Уиллиамс Адам нь цахилгааны инженер, ээж Жаклин Дорин нь үсчин байжээ. Эцэг эхийнхээ эрхэлдэг цахилгаан барааны бизнесийн ачаар Викториа болон түүний дүү нар тав тухтай орчинд өсч торнисон гэдэг.
Викториа дөнгөж зургаахан настайдаа “Fame” гэх мюзикл киног үзсэнийхээ дараа урлагийн хүн болохоор шийджээ. Тиймээс эцэг эх нь түүнийг Жэйсоны нэрэмжит театр урлагийн сургуульд оруулсан байна. Улмаар 1991 онд Лэйн театр урлагийн сургуульд элсэн орсноор бүжиг, загварын чиглэлээр сурчээ. Урлагийн чиглэлээ хөөн “Persuasion” гэх хамтлагт тухайн үедээ орж байв.
Түүнийг Честнат дахь ахлах сургуульд байхад аав нь Роллс Ройс машинтайгаа сургуулиас нь очиж авснаас болж Викториа эвгүй байдалд орж байсан гэдэг. Дахин сургуулийнх нь гадаа машинтай ирэхгүй байхыг тэр ааваасаа хүсчээ.
ДУУЛДАГГҮЙ ДУУЧИН
1994 оны гуравдугаар сард “The Stage” хэвлэлд нэгэн дуулиантай зарлал гарсан нь охидын хамтлагт цоглог, нээлттэй, амбицтай, дуулж, бүжиглэдэг охидыг шалгаруулж авах тухай байв. Энэ зарын дагуу сонгон шалгаруулалтад орсноор Викториа Бекхэм алдарт “Spice Girls”-ийн гишүүн болжээ. Хамтлагийн гишүүн бүр өөрийн онцлогийг илэрхийлсэн хочтой байсан бөгөөд Викториа Бекхэмийг “Хээнцэр спайс” гэдэг байв.
Хамгийн урт удаан хугацаанд тогтвортой амьдарч буй хосуудын тоонд Дэвид Бекхэм, Викториа нар зүй ёсоор багтана. Тэдний тухай “Netflix”-ын баримтат кинонд тус тусын карьерынх нь тухай дурджээ.
“Намайг дуулаасай гэж хэн ч хүсдэггүй байсан” гэж Викториа уг кинонд дурссан байдаг. Энэ нь ч ор үндэсгүй зүйл биш юм. Тодруулбал, хамтлагийн хамгийн анхны “Wannabe” дуунд ганц ч үг хэлээгүй цорын ганц гишүүн нь Викториа байжээ. Хамтлаг тарсны дараа гишүүд хувь хувьдаа уран бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд энэ үед ч Викториа сүүл мушгисан юм.
Тоглолтын үеэр түүний микрофоныг унтраачихдаг гэх шар мэдээ ч тухайн үедээ хэвлэлүүдээр гарч байв. Баримтат кинондоо Викториа энэ талаар дурсаж, үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.
УРЛАГИЙН ТАЙЗНААС ЗАГВАРЫН ТАЙЗ РУУ
Урлагийн тайзнаас загварын тайз руу шилжихэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хүн бол хамтлагийн экс менежер Саймон Фуллер юм. Саймон түүний талаар ярихдаа “Викториа хамтлагтаа байхдаа хэзээ ч гэртээ байгаа мэт тухтай байж үзээгүй. Би түүнийг 18 наснаас нь хойш мэднэ. Тэр үргэлж л хамгийн сайхан хувцасладаг, хувцасны талаар бүгдийг мэддэг байсан. Түүний амьдралын хүсэл тэмүүлэл хэзээнээсээ хувцас загвар байсан. Тиймдээ ч түүнийг хээнцэр спайс гэж нэрийдсэн” гэжээ.
2001 оны хоёрдугаар сард хамтлаг албан ёсоор тарж буйгаа зарласан. Гэхдээ энэ үеэс хойш хамтлаг хэд хэдэн удаа эргэн нэгдэж, цөөнгүй уран бүтээл гаргажээ. Викториа хамтлаг тарах үед Саймонд хандаж зөвлөгөө авч байсан аж. Харин Саймон түүнд “Чи загварын хүн л болох ёстой” гэж зөвлөжээ.
Тэрбээр 2000 оны хоёрдугаар сарын 17-нд загварын тайзнаа анх хөл тавьсан. Гэхдээ загвар зохион бүтээгч бус загвар өмсөгчийн хувиар Мария Грачвогелийн хувцсыг өмсчээ.
Загварын салбарт эргэлт буцалтгүй орсон тэрбээр 2008 онд өөрийн брэндээ гаргаснаар нэр хүнд нь улам хурдтай өссөн юм. Парис, Лондон, Нью-Йоркийн загварын долоо хоногууд Викториа Бекхэмийн загваргүйгээр үргэлжлээгүй гэхэд болно. Загварын карьерынхаа туршид тэр тоо томшгүй олон загварын сэтгүүлийн нүүрийг чимсэн.
Нийгэм дэх Викториагийн нэр хүнд өндөр байсан ч загварын брэнд нь төдийлөн амжилтад хүрээгүй гэж мэргэжилтнүүд үздэг. 2018 онд л гэхэд “VB” брэнд өдөрт 4000 фунт стерлингийн алдагдалтай ажиллаж байсан гэдэг.
ДЭЛХИЙД АНГЛИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХОС
Дэвид Бекхэм, Викториа Бекхэм нар гэрлээд 25 жилийн нүүр үзэж байна. Тэд 1997 онд Манчестер Юнайтед багийн тоглогчдын амралтын өрөөнд танилцжээ. Хоёр дахь удаагаа мөн л Манчестер Юнайтедын тоглолтын үеэр тэд дахин таарсан байна. Энэ үеэр тэд анх удаа яриа өрнүүлж, Дэвид Бекхэм ирээдүйн эхнэрээсээ утасны дугаарыг нь асуужээ. Харин Викториа Бекхэм галт тэрэгний тасалбар дээр утасны дугаараа бичиж өгч байв. Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Spice girls” хамтлагаас Викториа Адамс хамгийн их таалагддаг гэж Жимми Фаллонтой ярилцахдаа хэлж байжээ.
Тэдний талаарх мэдээнүүд тэр дороо л шар хэвлэлийн нүүрийг дүүргэх болов. Бэкхэмийн багын найз Гари Невилл хэлэхдээ “Дэвид секунд тутамд Викториатай утсаар ярьж байсан. Шөнийн 01:00 цаг хүртэл ярьдаг байсан. Яг донтогч шиг л байсан. Викториатой 20-хон минутыг өнгөрөөхийн тулд дөрвөн цаг машинаар явж очдог байв” гэжээ.
Танилцсаныхаа дараа жил л тэд сүй тавьж буйгаа зарлаж, Ирландын Луттреллстаун шилтгээнд үлгэрийн хурим хийсэн байна.
Викториа, Дэвид нар дөрвөн хүүхэдтэй. Тэд Бруклин, Ромео, Круз гэсэн гурван хүүтэй бөгөөд бага охин Харпер 2011 оны зун мэндэлжээ.
Дэлхийг шуугиулсан охидын хамтлагийн гишүүн, загварын шүтээн, хөлбөмбөгийн домогийн эхнэр, дөрвөн хүүхдийн ээж, бизнес эрхлэгч гэсэн олон сэтэртэй Викториа 50 насны төрсөн өдрөө тохиолдуулан инстаграмдаа ийн бичжээ.
“Өндөр өсгийт дээрээ 50 насны босго алхаж буй энэ өдөр надад байгаа бүхэндээ талархаж байна. Та маш олон дүртэй байж болно гэдэгт би итгэдэг. Поп од, ээж, эхнэр, загвар зохион бүтээгч… Би хэзээнээсээ л том мөрөөдөх гэдэг хүсэл эрмэлзэлтэй байв. Үргэлж илүү томоор мөрөөд. Өөртөө нэн тэргүүнд итгэ. Тэгвэл хүн бүр таныг дагана” гэжээ.
HollyKujawski 2024-04-25 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JessicaMartinez 2024-04-25 109.248.142.234
Харуулах боломжгүй.
AnqieLugo 2024-04-25 109.248.143.201
Харуулах боломжгүй.
LatoyaMendez 2024-04-25 45.86.1.86
Харуулах боломжгүй.
PamFox 2024-04-25 45.86.0.235
Харуулах боломжгүй.
CynthiaHan 2024-04-25 109.248.139.82
Харуулах боломжгүй.
LindsayBaxter 2024-04-25 95.182.125.251
Харуулах боломжгүй.
EricaMizoe 2024-04-25 46.8.22.124
Харуулах боломжгүй.
RachelWilliams 2024-04-25 185.181.244.124
Харуулах боломжгүй.
MelissaJones 2024-04-25 5.183.130.190
Харуулах боломжгүй.
TheresaJenkins 2024-04-25 185.181.247.229
Харуулах боломжгүй.
KimWaters 2024-04-25 46.8.154.61
Харуулах боломжгүй.
HannaBenedict 2024-04-25 188.130.218.72
Харуулах боломжгүй.
AnaGomez 2024-04-25 188.130.220.34
Харуулах боломжгүй.
LoriHarrison 2024-04-25 46.8.222.191
Харуулах боломжгүй.
KatieButts 2024-04-25 109.248.15.43
Харуулах боломжгүй.
LisaGonia 2024-04-25 46.8.223.14
Харуулах боломжгүй.
ElizabethKosky 2024-04-25 188.130.185.225
Харуулах боломжгүй.
MarciSather 2024-04-25 212.115.49.227
Харуулах боломжгүй.
ChristinaWashington 2024-04-25 46.8.23.237
Харуулах боломжгүй.
NancyCooper 2024-04-25 92.119.193.224
Харуулах боломжгүй.
LindseyCruz 2024-04-25 194.35.113.57
Харуулах боломжгүй.
BuffyWalker 2024-04-25 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-25 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-25 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-25 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-25 46.8.110.195
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-25 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-25 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-25 185.181.247.205
Харуулах боломжгүй.
GayleLamb 2024-04-25 46.8.223.184
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-25 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-25 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-25 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-25 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-25 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-25 45.84.176.37
Харуулах боломжгүй.
DeidreTheironbabe 2024-04-25 46.8.223.3
Харуулах боломжгүй.