Японы Шинкансен галт тэрэгнүүд дахин шинэчлэгдэж байна. Токио, Нагоя, Осака хотыг холбодог тус улсын хамгийн ачаалалтай шугам болох Токайдогийн шугамын зарим галт тэрэг 2026 оноос эхлэн дээд зэрэглэлийн бизнес хувийн өрөөтэй болохоор төлөвлөгджээ. "Japan Rail"-аас гаргасан мэдэгдэлд "амьдралын хэв маяг, ажлын хэв маягийн өөрчлөлтөөс шалтгаалан үйлчлүүлэгчдийн төрөлжсөн хэрэгцээг хангах үүднээс" хаалттай тусгай өрөөг нэмж байгаа юм. Өрөөг "онлайнаар уулзалт хийх хүсэлтэй бизнес эрхлэгчид, хувийн нууцыг эрхэмлэдэг үйлчлүүлэгчид, хүрээлэн буй орчиндоо санаа зовохгүйгээр амрах хүсэлтэй үйлчлүүлэгчид" урьдчилан захиалга өгч, ашиглаж болно.
Хувийн орон зайнаас гадна эдгээр өрөөнүүд "Wi-Fi" , агааржуулагч, тухлах суудал, тохируулгатай гэрэлтүүлэгтэй байх ба шинээр гарсан галт тэрэг бүр хоёр ороотой байна. Шинкансен дээд зэрэглэлийн ногоон галт тэрэгнүүдэд эдгээр өрөө байрлах ба "JR Rail" тасалбар худалдаж авсан аялагчид нэмэлт төлбөр төлснөөр ашиглах боломжтой юм. Токайдо шугам нь 1964 онд анх гарч ирсэн Японы анхны өндөр хурдны галт тэрэгний шугам юм. Өнөөдрийг хүртэл энэ шугам нь цагт хамгийн олон удаа , идэвхтэй ашиглагдаж байна. Эдгээр галт тэрэгнүүд 285 км/цаг (177 миль) хурдлах боломжтой.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ