“Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

“Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөг болно

“Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөг болно

“УБТЗ” ХНН нь байгууллага, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачлагыг өрнүүлэх, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн “Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УБТЗ-ын хэмжээнд “Оюуны өмч, Инновацийн үйл ажиллагааны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж  ололт амжилтаа дүгнэж ирсэн ба  энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн талаар мэдээлэл хүргэх, “Шинийг санаачлагч, Шилдэг зохион бүтээгч”-ийн шагнал гардуулах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жил “УБТЗ” ХНН үүсч хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болон Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг “УБТЗ-75 жил ба инноваци” уриан дор “Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:30 цагаас УБТЗ-ын Зорчигч тээврийн төв /Төв вокзал/-ийн Баганат танхим болон гадна талбайд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажилтан” шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн ажилтнуудаа шагнаж урамшуулах, УБТЗ-ын хэмжээнд болон бусад төмөр замуудын шинээр сэдэж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж