ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахимаар хосолсон хэлбэрээр 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар доорх асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, хэлэлцлээ. Үүнд:

  • “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
  • “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

Мөн тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:

  1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсөв;
  3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийг тус тус хэлэлцэж батлав.

ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж