Дүрвэгсдийн завь хөмөрсний улмаас 16 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн завь хөмөрсний улмаас 16 хүүхэд амиа алджээ

Дүрвэгсдийн завь хөмөрсний улмаас 16 хүүхэд амиа алджээ

Африкийн эвэрт Жибути улсын эргийн ойролцоо завь хөмөрсний улмаас 16 бага насны хүүхэд амиа алдаж 28 хүн ор сураггүй алга болсон гэж НҮБ байгууллага мэдэгдэв. Энэхүү ослоос хоёр долоон хоногийн өмнө ижил төстэй осол болж, Этиопын дүрвэгчид мөн адил амиа алдсан. Африк тивээс Ойрх Дорнод руу чиглэсэн “зүүн нүүдлийн зам” гэж нэрлэгддэг аюултай усан зам  дээр Даваа гаригийн шөнө осол болсон нь олон улс зайлшгүй анхаарах ёстой зүйл гэж НҮБ мэдэгдэв.

Олон улсын цагаачлалын байгууллага (ОУОХ) Мягмар гаригт “Жибути эргийн ойролцоо 77 цагаач, түүний дотор хүүхдүүд байсан. Завь хөмөрсний улмаас эмгэнэлт явдал гарлаа" гэв.  Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх баригчид, холбогдох хүмүүс алга болсон дүрвэгчдийг эрэн хайж буйг мэдээлсэн байна. Тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Ивонне Ндеге  мэдээлснээр нас барсан 16 хүний дотор бага насны хүүхэд болон нярай хүүхэд байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Жил бүр олон арван мянган Африкийн дүрвэгч, орогнол хүсэгчид байгалийн гамшиг, мөргөлдөөн, эдийн засгийн буурай байдлаас зугтаж Улаан тэнгис, Йеменийр дамжсан зүүн замыг дайран өнгөрч Саудын Араб руу хүрэхийг эрмэлздэг. ОУОХ-ны мэдээлснээр, өнгөрсөн жил Жибути эсвэл Сомалиас Йеменд ирсэн 100 мянга  орчим хүний 79 хувийг Этиопчууд эзэлдэг бол үлдсэн хэсэг нь Сомаличууд байжээ. Африкийн хамгийн олон хүн амтай хоёр дахь орон болох Этиоп улс янз бүрийн мөргөлдөөнд нэрвэгдэж, хэд хэдэн бүс нутаг сүүлийн жилүүдэд ган гачигт нэрвэгдсээр байна. Тус улсын  120 сая хүн амын 15 гаруй хувь нь хүнсний тусламжаас хамааралтай. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОУОХ-ны “Алга болсон цагаачдын төсөл”-ийн дагуу Жибутиас Йемен рүү Адены буланг гатлах гэж оролдсон 698 хүн нас барсан  гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж