Японы амьтны хүрээлэн долоон жилийн турш Мексикээс ирсэн усны үхрийг эр хүйстэй гэж бодож байсан ч эм хүйстэй болохыг нь олж мэджээ.Тодруулбал, Осака дахь амьтны хүрээлэнгийн ажилтнууд 12 настай Гэн-чанг эрэгтэй усны үхрийн зан авир гаргахгүй байгааг анзаарсны дараа ДНХ-ийн шинжилгээ хийж үзсэн байна. Гэн-чан 2017 онд Мексикээс Осака хотод ирсэн бөгөөд тухайн үеийн гаалийн бичиг баримтад түүнийг эрэгтэй гэж бичсэн байжээ.
Амьтны хүрээлэнгийнхэн "Бид Гэн-чаныг тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдэв. Осакагийн Тенножи амьтны хүрээлэнгийнхэн өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа Гэн-чаны жинхэнэ хүйсийн тухай мэдээг нийтэлжээ. Уг нийтлэлд Гэн-чаныг таван настай байхдаа Африкийн Сафари амьтны хүрээлэнгээс Мексикийн амьтны хүрээлэнд анх ирсэн бөгөөд түүнийг эрэгтэй гэж зарласан байв. Тухайн үед Гэн-чан зулзага хэвээр байсан тул бичиг баримтыг лавлаж асуугаагүй гэж мэдэгдэлд дурджээ.
Гэн-чан хөгширч, эрэгтэй усны үхрийн шинж чанар, авир болон нөхөн үржихүйн тал дээр зогсонги байсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд сэжиглэжээ. Осака Тенножи амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Мягмар гаригт Франс Пресс агентлагт мэдээлснээр, Ген-чан ердийн эр хиппогийн зан байдал буюу эм бегемотуудтай үерхэх, эсвэл газар нутгаа тэмдэглэхийн тулд сэнс шиг сүүлээ хөдөлгөж бие засдаггүй байсан гэв. Майничи сонины мэдээлснээр амьтны хүрээлэнгийн дэд захирал Киёши Ясуфуку "Бид бэлгийн хүйсийг хүлээн зөвшөөрч, ийм алдаа дахин давтагдахгүй байхыг хүсч байна" гэжээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ