"Эрдэм транс" ХХК: Шатсан автобус актад гарах болоогүй байсан

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

"Эрдэм транс" ХХК: Шатсан автобус актад гарах болоогүй байсан

"Эрдэм транс" ХХК: Шатсан автобус актад гарах болоогүй байсан

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефть хотхоны автобусны буудлын зогсоолд өчигдөр /2024.04.23/ 22:00 цагийн үед үйлчилгээнд явж байсан автобус шатсан. Онцгой байдлын гал унтраах аврах анги шуурхай ажилласан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй гэсэн юм. Тус автобусыг хүмүүс актад гарсан, ашиглалтын хугацаа нь дууссан байж болзошгүй гэж байгаа. Тиймээс компаниас нь тодруулахад дараах хариултыг өглөө.

 “Эрдэм транс” компаниас өгч байгаа мэдээллээр, үйлчилгээнд явж байсан тээврийн хэрэгсэл шатсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Автобусны бүрэн бүтэн байдлыг үйлчилгээнд гарах бүрд шалгадаг.

Өчигдөр галын улмаас автобусны мотор, арын суудлын хэсэг шатсан. Дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж