Д.Цолмон Монголын пара туялзуур сэлэмний Азийн анхны медалийг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Д.Цолмон Монголын пара туялзуур сэлэмний Азийн анхны медалийг хүртлээ

Д.Цолмон Монголын пара туялзуур сэлэмний Азийн анхны медалийг хүртлээ
Тайланд улсад ᠋пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпийн эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Дамбийбалжирын Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг 13:10 гэсэн харьцаатай  буулган авсанаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.
Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль аж. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт Жианатай тулалдана. Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпийн наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж