"Х.Баттулгыг Ардчилсан намын гишүүнээс хасъя"

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

"Х.Баттулгыг Ардчилсан намын гишүүнээс хасъя"

"Х.Баттулгыг Ардчилсан намын гишүүнээс хасъя"

Ардчилсан намын гишүүдийн төлөөлөл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын гишүүнээс хасах шаардлагыг Л.Гантөмөрт хүргүүллээ.


АН-ын гишүүн Л.Ганхөлөг:

-Ардчилсан намд итгэл үнэмшлээрээ нэгдэх бус бүлэглэж, сүрэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгслээр намын нэрийг ашиглаж байна. Ийм жишиг тогтоох маягаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний хор хохирлоор ямарваа популизм хийх, намын дүрэм, Монгол Улсын хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах замаар төрийн эрх мэдэлд хүрдэг байдал газар авлаа. Бид энэ бүхэнд шат шатандаа хяналт тавьж, таслан зогсоох ёстой.

Сүүлийн үед Ерөнхий сайд болон түүний тэргүүн зөвлөх удаа дараа Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг халдан дайрдаг болсон байна. Аливаа улс үндэстний үнэт зүйл тээгч үзэл санаа руу дайрна гэдэг бол тухайн нийгмийг устгах хамгийн том хөшүүрэг юм. Ардчилсан намын дүрмийн дагуу намын үүсгэн байгуулсан үнэт зүйл тээгчдийг удаа дараа гутаан доромжилж, нийгмийн дайсан болгох зорилготой ажлыг хийж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүн намын гишүүн.

Дүрмийн дагуу эсрэг намынхаа багт орж ажиллах ёсгүй. Тиймээс бид Ардчилсан намын дүрмийн хороо болон намын дарга Л.Гантөмөрт шаардлага хүргүүлж байна.

Улс төрийн хүчнийхээ зорилгыг биелүүлэхэд үнэт зүйлийнхээ төлөө явж, улс эх орноо хөгжүүлдэг. Ардчилсан нам Монголын ууган улс төрийн хүчин. Тиймээс намын дүрмийн дагуу Х.Баттулгыг намын гишүүнээс хасах хэрэгтэй. Монголын эдийн засгийн эсрэг гэмт хэрэг хийж, нээлттэй нийгэмд олон удаагийн хаалттай гэрээ хийж байсан хүн. Энэ ажлууд нь тасалдаагүй, одоогийн Ерөнхий сайдтай хамтран ажиллаж байна гэв.

АН-ын гишүүн Д.Монголхүү:

-Ардчилсан нам цэвэр ард түмний захиалгаар бий болсон цор ганц нам. МАН бол Сталины бодлогыг хэрэгжүүлэгч, ОХУ-аас импортлогдсон нам. Х.Баттулга гэдэг хүн Ардчилсан намаар дамжуулан Оросын бодлого хэрэгжүүлэх гэдэг. Намын үнэт зүйл, үзэл санааг гажуудуулж нөгөө тийш нь залж явсан. Ганц жишээ татахад л цаазын ялыг хэрэгжүүлэх гэж оролдсон. Мөн чөлөөт зах зээлийн эсрэг цэргийн эдийн засаг хэрэгжүүлэх гэх мэт улсын эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол руу сүх барин далайсан хүн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХахаХаха
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж