Ким Жон Ун Иранд төлөөлөгчөө илгээнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Иранд төлөөлөгчөө илгээнэ

Ким Жон Ун Иранд төлөөлөгчөө илгээнэ

Хойд Солонгос улс эдийн засгийн салбарын төлөөлөгчдөө Иран руу илгээжээ. Энэ нь хоёр улс зэвсгийн хөтөлбөрийн асуудлаар хамтран ажиллаж байна уу гэх хардлагыг төрүүлэх ховор айлчлал болох юм. "Гадаад эдийн засгийн харилцааны сайд Юн Жонг Хо тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчлахаар Пёньянаас мордлоо" гэх ганц өгүүлбэрийг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг нийтэлжээ.

Хойд Солонгосын өндөр албан тушаалтан Иранд айлчлах нь нэн ховор. Үүнээс өмнө Хойд Солонгосын Ардын дээд хурлын дэд дарга асан Пак Чол Мин 2019 онд Иранд айлчилж байсан удаатай.

Хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосон. Тэднийг 1980-1988 онд Иран-Иракийн дайны үеэр баллистик пуужингийн эд анги, технологи солилцсон гэж сэжиглэж байсан юм. Энэ удаад ч бас хоёр улс цэргийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байж магадгүй. Хойд Солонгос, Иран хоёр нь ОХУ-д зэвсэг нийлүүлдэг гол түншүүд гэдгээрээ алдартай. Саяхан Иранаас Израильд пуужин харвахдаа Хойд Солонгосын цэргийн технологийг ашигласан байж магадгүй гэж мөн таамаглажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Хойд Солонгос улс хэт авианы цэнэгт хошуутай баллистик пуужин гэх мэт хатуу түлшээр ажилладаг пуужингийн технологийн асуудлаар Иранаас тусламж хүсэх магадлалтай.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж