Н.Энхболд Хятадад Элчин сайдаар суух хүсэлт хүргүүлж, даам гарав

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Н.Энхболд Хятадад Элчин сайдаар суух хүсэлт хүргүүлж, даам гарав

Н.Энхболд Хятадад Элчин сайдаар суух хүсэлт хүргүүлж, даам гарав

МАН-ын гишүүд ямар даам бэ гэдгийг УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад дараагийн ажлын местээ захиалж буйгаас харж болохоор байна.

Учир нь, УИХ-д долоон удаа дараалан сонгогдож, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж ирсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын алба хаших хүсэлтээ эрх бүхий байгууллагад хүргүүлжээ.

УИХ-ын сонгууль хараахан эхлээгүй, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй үед тэрбээр дараагийн ажлын байрны хүсэлтээ дээд шатанд ийн илэрхийлсэн нь  Элчин сайдын алба хашихыг тун их яарч байна гэж тодорхойлж болохоор байгаа юм.

1990 онд болсон Ардчилсан хувьсгалаас хойш өрнөсөн найман удаагийн сонгуулийн дийлэнхэд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газар удирдсан тэр бүх он жилүүдэд хашиж болох бүхий л албан тушаалд суусан ч хүсэл нь ханаагүй бололтой. Эцэстээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй болонгуут шууд хаана ажиллах хүсэлтэй байгаагаа ийн илэрхийлж эхэлж байна.

Уг нь хэр баргийн хүний хүрээгүй албан тушаалуудыг Ардын намын хүчинд хашиж, өдий олон жил УИХ-д сонгогдон ажилласан хүний хувьд гавьяаныхаа тэтгэвэрт гараад амар жимэр сууж байвал зүгээрсэн. Харамсалтай нь, Ардын намын ахмад гишүүдийн хувьд тийм хүсэл байдаггүй бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди МАН Засгийн эрхийг авуут л Оююутолгойн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж, өндөр цалин авдаг местэд очдог байсан шиг л зууралдах бололтой.

Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй болонгуутаа Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдон явсан шиг Н.Энхболд ч бас түүний “түүх”-ийг давтахыг хүсэж байх шиг. Түүнчлэн Н.Энхболд гишүүний хүү Э.Одмөнх Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол хүргэн н.Хашбаатар нь БНСУ-д суух Монгол Улсын Элчин сайдын зөвлөх юм.

Ер нь ингэхэд Элчин сайдын алба гэдэг МАН-ын ахмад гишүүдийн бие амраадаг газар болж хувирах шинжтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж