Москвагийн шүүх Эван Гершковичийн гомдлыг татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Москвагийн шүүх Эван Гершковичийн гомдлыг татгалзлаа

Москвагийн шүүх Эван Гершковичийн гомдлыг татгалзлаа

"Wall Street" сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичийг тагнуул хийсэн хэргээр Москвагийн цагдаагийн алба баривчилсан. Шүүхээс түүнийг зургаадугаар сарын сүүлч хүртэл хорих шийдвэрийг үргэлжлүүлэх болжээ. Эван Гершкович болон түүний өмгөөлөгчид баривчлах ялыг давж заалдах хүсэлт гаргасан боловч Мягмар гаригт Москвагийн шүүх гомдлыг няцаасан байна.  АНУ-ын иргэн Гершкович 2023 оны гуравдугаар  сарын сүүлээр ОХУ-д тайлангийн ажлаар явж байгаад баривчлагдсан.  Эрх баригчид түүний торны цаана байх хугацааг тогтмол сунгаж, давж заалдах хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсанаар жил гаруй хугацаанд хоригдож байна. Өнгөрсөн сард Гершковичийн цагдан хорих хугацааг дахин нэмсэн буюу зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнийг Екатеринбург хотод баривчилсан нь Оросын сэтгүүлчдийг шуугиулсан гол сэдэв болж байв. Эрх баригчид Гершковичийг тагнуул байсныг нотлох баримт одоогоор дэлгээгүй байна.

Гершкович болон түүний баг эрх баригчдын мэдэгдлийг үгүйсгэсэн ба АНУ-ын засгийн газар түүнийг гүтгэгдсэн гэж мэдэгджээ. Украин дахь Кремлийн цэргийн ажиллагаатай холбоотой АНУ-Оросын хурцадмал байдлыг хоригдол солилцох наймаа болгон ашиглаж магадгүй гэж шинжээчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд Орост баривчлагдсан АНУ-ын наад зах нь хоёр иргэн байсан. Тэдний нэг "WNBA"-гийн од Бритни Гринерийг АНУ-д хоригдож буй оросуудаар хоригдол солилцох журмаар эх оронд нь буцаасан байна.

Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж