"Охины ар гэрт сэтгэл санааны төлбөр олгох боломжгүй болсон"

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

"Охины ар гэрт сэтгэл санааны төлбөр олгох боломжгүй болсон"

"Охины ар гэрт сэтгэл санааны төлбөр олгох боломжгүй болсон"

Дорноговь аймагт 13 настай охин онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан хэргийн талаар талийгаачийн өмгөөлөгч өнөөдөр /2024.04.24/ мэдээлэл хийж байна.


Өмгөөлөгч Л.БАТТОГТОХ:

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож бүх насаар нь хорих болсон ялтны хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймагт жигшүүрт хэрэг гарч, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч н.Гантулгад 12 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэг гарсан. Шүүгдэгч н.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2.1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах улмаар 14.4.1-т заасан бага насны хүүхдийг хүчиндсэн, 10.1-т заасан хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис аргыг ашигласан зэрэг хэлбэрүүдээр нь бүх насаар нь тусгаарлан хорих болсон. Энэ шийдвэртэй хамтатгаад оршуулгын зардал гэж гаргасан.

Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг тогтоолоор гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай 2020 оноос үйлчилж байгаа.

Энэ хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэвч тус мөнгийг тусгай сангаас гаргах боломжгүй болоод байна. 2018, 2019 оноос сэтгэл санааны хохирол зайлшгүй байх шаардлагатай саналыг гаргаж байсан. УИХ-аас сэтгэл санааны хохирлыг гаргуулах, нөхөн төлүүлэх шаардлагатай гэсэн хуулийг Иргэний хулуийн 511-т заасан байдаг. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж байгаа. Гэтэл бүх насаараа ял эдэлж байгаа этгээд сэтгэл санааны төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй. Тиймээс хохирогчийн эрх зүйн байдал дордоод байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-т заасан сэтгэл санааны хохирол гэдгийг суулгаж өгөх хэрэгтэй байна.

Ар гэрийн зүгээс нөхөн төлбөр 182 сая төгрөг тогтоолгосон. Бүх насаар нь хорих ял авсан гэмт хэрэгтэн ажил хийдэггүй. Тусгаарлан ганцаараа хоригдож байгаа. Тиймээс энэ асуудлыг анхаарч өгөхийг хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж