Аргентин: Их сургуулийн санхүүжилт хасахыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Аргентин: Их сургуулийн санхүүжилт хасахыг эсэргүүцэж байна

Аргентин: Их сургуулийн санхүүжилт хасахыг эсэргүүцэж байна

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын гудамжинд олон мянган хүн дуу нэгтэйгээр улсын их дээд сургуулиудын цомхотголыг эсэргүүцэн Мягмар гаригт жагслаа. Гэхдээ эсэргүүцлийн жагсаал  мөргөлдөөнөөр бус баяр наадам аятай өрнөж буй нь гэрэл зурагчдын анхаарлыг татсан байна. Жагсагчид хөгжим тоглож, дуулж, бүжиглэж байсан ба боловсролын санхүүжилтийг хамгаалахыг уриалсан уриа лоозон барьсан байжээ.  Тус улсын ерөнхийлөгч Хавьер Майлей өнгөрсөн жил албан тушаалаа авснаас хойш засгийн газрын санхүүжилтийг танах замаар хяналтдаа байлгана гэж амласан.

Ерөнхийлөгч Майлейгийн шийдвэрүүд инфляцийн бодит үнэ цэнийг 80 хувиар бууруулсан. Гэхдээ боловсролын салбарт олгох санхүүжилтийг 2023 онтой ижил түвшинд байлгаж буй нь зарим их, дээд сургуулиуд хаалгаа барихад хүргээд байна. Буэнос-Айресын их сургуулийн ректор Рикардо Гельпигийн хэлснээр тус сургууль нэмэлт санхүүжилт авахгүй бол гурван сарын дотор хаагдах боломжтойг  анхаарууллаа.  Майлей төрийн  их, дээд сургуулиудыг социалист үзэл суртлын төв гэж удаа дараа тайлбарласнаар цомхотголыг зөвтгөхийг оролдсон юм.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж