Хятадын залуус хэний ч санаанд оромгүй хувцас загвараар өрсөлддөг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд "Douyin” дээр шинэ төрлийн "Get ready with me” богино бичлэгийн шинэ трэнд гарч, загварын салбар болон "хортой" харилцаатай ажлын байраа эсэргүүцсэн хувцаслалт трэнд болов. Шинэ залуу үеийн ажилчид хамгийн муу материалтай гэрийн хослол, үстэй шаахай, ямар ч байгууллагын дотоод хувцаслалтын дүрэм дагахгүйгээр хүссэн бүхнээ өмсдөг болжээ. Ингэснээр бага цалин, дээд удирдлагийн дарамт, илүү цаг ажиллах болон хортой харилцаатай хамт олны эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байна гэж ажиглагчид үзэв.
Хятадын сошиал хэрэглэгчид хэдэн сарын турш #grossoutfitforwork #uglyclothesshouldbeforwork #ootd (өдрийн хувцаслалт) гэх мэт хаштаг дор өөрийн зохимжгүй хувцастай зургаа нийтэлж, хэн ажилдаа хамгийн муу хувцасласан бэ гэх цахим өрсөлдөөнийг өрнүүлж байна."Grossoutfitforwork" гэсэн хаштаг нь зөвхөн Хятадын “Weibo” нийгмийн сүлжээний платформ дээр 140 сая гаруй хүн хэрэглэж, хэдэн арван мянган загварын хэлэлцүүлэг өрнүүлжээ. "Douyin" (Хятадын TikTok хувилбар) хэрэглэгч Kendou S-ийн энэхүү трэнд хүйтэнд дулаан явах гэж өмссөн хувцасыг нь шүүмжилсэн даргадаа зориулж, хамгийн зохимжгүйгээр хувцасласан бичлэгээ нийтэлснээс эхэлсэн гэв.
Тус бичлэг 752 мянга удаа лайк авч, 1,4 сая гаруй хүн өөрийн хуудастаа нийтэлсэн байна. Видео бичлэг дээр Kendou S өөрийн хамгийн муу хувцаснуудынхаа нэгийг харуулсан ба сэвсгэр цагаан малгай, саарал балак, сэвсгэр улаан бээлий, гөлгөр хүрэм, ягаан ширмэл хүрэм, ноосон цамцтай даашинз, хавтгай унтлагын өмд, үслэг дотортой шаахай, өвдөг хүртэл оймс өмссөн байв.
Үүнтэй төстэй бичлэгүүдэд неон шар хантааз, өвдөг хүртлээ урт өмд өмссөн зургаа нийтэлсэн нэгэн эмэгтэй "Манай ажлын хүн намайг зэрлэг хүн шиг хувцасладаг гэж хэлдэг. Би хувцаслалтдаа дуртай байх нь л чухал" гэж бичсэн байжээ. Өөр нэгэн бичлэгт бохир шар, цэнхэр хүрэм өмссөн эрэгтэй "Манай дарга надад хувцсаа угаа гэж 50 юань (ойролцоогоор 7 ам.доллар) өгсөн бөгөөд би үйлчлүүлэгчидтэй дахин гар барихгүй байхыг шаардсан" гэжээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичлэгтээ мөн "Муухай хамтран ажилчидтай, ийм бага цалин авч байгаа болохоор миний хувцаснаас яг юу хүлээж байгаа юм бэ?" гэж хэлж байжээ. Учир нь залуус ажилж буй нөхцөл байдалдаа тааруулан хувцаслахыг илүүд үзэж буй.
"Тан пинг" буюу "хавтгай хэвтэх" гэх мэт хархны уралдааныг үгүйсгэж, стресс багатай амьдралын төлөөх хэрэглээг эрхэмлэдэг гүн ухааныг илүүд үзэж буй хятад залуус "ажлаасаа халагдах үдэшлэг" зохион байгуулж, бүр "бүтэн цагийн хүүхэд" болсныхоо төлөө цалин авдаг. "Бүдүүн, зохимжгүй хувцаснууд " нь улс орны эдийн засгийн хэтийн төлөв, залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг илэрхийлж, сэтгэлээр унасан зарим Z үеийн шинэчлэлт хүссэн "хөдөлгөөн" бололтой.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 14.9 хувь байна гэж засгийн газар нэгдүгээр сард мэдээлжээ. Энэ нь Хятадын залуучууд хөдөлмөрийн хүнд зах зээлд өрсөлдөх чадваргүй байна гэх дүгнэлтэд хүрсэн. Гэвч бодит байдал дээрээ хамт олон, удирдлагийн дарамт шахалтаас залхсан залуу үе ажил хийх урам зориггүйгээс ажлаасаа гардаг гэв. Дараа нь дөрөвдүгээр сард нийтлэгдсэн судалгаанд 62 сая залуусыг өмссөн хувцаснаас нь болж ажлаас нь халсан байна. Энэ үзүүлэлт өмнө нь зургадугаар сард 21.3 хувьд хүрч байв.
Шанхай, Сөүлд төвтэй, олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Boh Project"-ийн үүсгэн байгуулагч 29 настай Бохан Чиу "Тэдний ажил, ирээдүйн амьдрал тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй байхад яагаад хувцаслалтад санаа зовоод байгаа юм бэ? Өмнө нь тэд (залуу үе ) мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөж байгааг харж, компаниуд хүн бүрийг эдийн засгийн боломжийн төлөө тэмцэхэд түлхэц өгсөн. Одоо хүмүүс ажлаа хийж буй Z үеийг дээрэлхэх, загнах зэргээр урмыг нь мохоож байна” гэж хэлэв.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан “grossfit" жишээнүүд илүү алдартай байгаа ч ажилдаа энгийн хувцаслах нь Хятадад үргэлж түгээмэл байсаар ирсэн. Мөн цаашид ч үргэлжлэх болно гэж зарим хүмүүс үздэг. Зохимжгүй хувцаслалт нь илүү цагаар ажиллах, компьютерийн ард олон цагаар ажиллах нь хэвийн үзэгдэл болсон ажлын байранд, мөн тахлын үед алсаас ажиллаж хэвшсэн залуу үеийнхэнд тохиромжтой гэж загвар шүүмжлэгчид онцолжээ. Чиу нэмж хэлэхдээ, түүний ажилтнууд "grossfit" видеон дээрх хүмүүс шиг хувцасладаггүй ч тэд хэт энгийн хувцаслах хандлагатай байдаг. Ажилчид спортын өмд, шорт, шаахай гэх мэт хувцас өмсөж ирдэг нь ба ажлаа сайн хийж л байвал юу өмсөх нь хамаагүй ажээ. Загварын салбарт ажилладаг Циу нь Шанхай руу нүүж ирснийхээ дараа хотын чиг хандлагаар хувцаслаж байна. Хонконгод өмсөж байсан олон ухаалаг костюм одоо шүүгээнийх нь гүнд үлдсэн гэж тэрбээр хэлэв.
Эх сурвалж: BBC
JessicaMartinez 2024-04-24 109.248.142.234
Харуулах боломжгүй.
AnqieLugo 2024-04-24 109.248.143.201
Харуулах боломжгүй.
LatoyaMendez 2024-04-24 45.86.1.86
Харуулах боломжгүй.
PamFox 2024-04-24 45.86.0.235
Харуулах боломжгүй.
CynthiaHan 2024-04-24 109.248.139.82
Харуулах боломжгүй.
LindsayBaxter 2024-04-24 95.182.125.251
Харуулах боломжгүй.
EricaMizoe 2024-04-24 46.8.22.124
Харуулах боломжгүй.
RachelWilliams 2024-04-24 185.181.244.124
Харуулах боломжгүй.
MelissaJones 2024-04-24 5.183.130.190
Харуулах боломжгүй.
TheresaJenkins 2024-04-24 185.181.247.229
Харуулах боломжгүй.
KimWaters 2024-04-24 46.8.154.61
Харуулах боломжгүй.
HannaBenedict 2024-04-24 188.130.218.72
Харуулах боломжгүй.
AnaGomez 2024-04-24 188.130.220.34
Харуулах боломжгүй.
LoriHarrison 2024-04-24 46.8.222.191
Харуулах боломжгүй.
KatieButts 2024-04-24 109.248.15.43
Харуулах боломжгүй.
LisaGonia 2024-04-24 46.8.223.14
Харуулах боломжгүй.
ElizabethKosky 2024-04-24 188.130.185.225
Харуулах боломжгүй.
MarciSather 2024-04-24 212.115.49.227
Харуулах боломжгүй.
ChristinaWashington 2024-04-24 46.8.23.237
Харуулах боломжгүй.
NancyCooper 2024-04-24 92.119.193.224
Харуулах боломжгүй.
LindseyCruz 2024-04-24 194.35.113.57
Харуулах боломжгүй.
BuffyWalker 2024-04-24 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-24 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-24 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-24 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-24 46.8.110.195
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-24 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-24 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-24 185.181.247.205
Харуулах боломжгүй.
GayleLamb 2024-04-24 46.8.223.184
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-24 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-24 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-24 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-24 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-24 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-24 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-24 109.248.138.21
Харуулах боломжгүй.
StephanieMoreno 2024-04-24 185.181.245.225
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-24 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-24 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-24 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-24 59.153.113.233
mongolchuud gej neg surtei office huwtsasladag tegsnee ajiliin ur dun buteemj noil ariin haalga tanil talaar ajild ordog hudlaa helber humuus.
Нэргүй 2024-04-24 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-24 45.15.72.158
Харуулах боломжгүй.
Зочин 2024-04-24 103.212.119.216
ганган дэгжин хувцас өмссөөр байгаа бүүр залхчиж нэг хэсэгтээ бол зүгээр санаа бна
Нэргүй 2024-04-24 103.170.17.114
Одоо ер нь Төрийн байгууллагын ажилтан биш л бол чөлөөтэй хувцасламаар байна. Мөнгө цаас, сэтгэл санаанд ч дэмтэй юм
Нэргүй 2024-04-24 203.17.23.177
МОЯА НАРЫН ХУВЦАСЛАЛТ БОЛ ЭРЭЭНИЙ БЭЭЖИНГИЙН ХЯМДХАН ХУВЦАСНУУД. ӨӨРСДИЙГӨӨ НЭЭХ ЕВРОП ЗАГВАРЫН ХУВЦАС ӨМСДӨГ ГЭЖ ЯРИХ ДУРТАЙ. АХАХАХА. ХӨХ ИНЭЭД
dr 2024-04-24 203.98.76.176
олон жилийн өмнө Эрдмийн зөвлөлийн хуралд жинсэн хослолтой ирсэн гээд шүүмжлүүлээд дараа эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлаасаа хусуулж л явлаа.
Нэргүй 2024-04-24 103.212.119.200
Судлаач хүн чөлөөт хувцсанд дуртай, Сүүлийн үеийн хүрээлэнгийн цүнх баригч эрдэмтэн гэхэд хэцүү захирал бүхнийг хянах гэж үздэг буруу шдээ
Нэргүй 2024-04-24 202.131.238.26
Хувцасаар ямар ажил хийх биш. Бүтээмж, үр дүн сайн бол бусад нь асуудал биш ш дээ.
Нэргүй 2024-04-24 202.126.89.222
Хятадууд гэхдээ хэзээнээс л хувцас загвар муутай байсан ш дээ. хачин хачин зохицолдолгоогүй цэцэг навч хувцсан дээрээ оёно.
зочин 2024-04-24 139.5.216.242
Өөрчлөгдөгдөхгүй юм байдаггүй шүү дээ. Болж л байна.
Залуусын өмссөн хувцас илүү эрх чөлөөтэй, биед нь амар харагдаж байна.
Уншигч 2024-04-24 66.181.179.91
Мал сэтгүүлч гуай зөв бичиж сур