УИХ-ын сонгуульд горилогчид “майлж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуульд горилогчид “майлж” эхлэв

УИХ-ын сонгуульд горилогчид “майлж” эхлэв

УИХ-ын сонгуульд хөрөнгө мөнгөтэй хүмүүс нэр дэвшин, төрийг худалдан авдаг системийг халах зорилгоор УИХ-аас сонгуулийн холимог тогтолцоог хуульд суулгасан ч нэмэр болсонгүй.  Горилогчид зовлон тоочиж эхэллээ.  Тойрогт горилж буй нэр дэвшигчдийн зүгээс “Жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчээс ямар ч зардал гарахгүй тул хэн нэгэнд барьцаалагдахгүй, мөн ямарваа нэг зардал гарахгүйгээр УИХ-д сонгогдох боломж байна” гэдэг асуудлыг хөндөж буй юм.

Гэвч жагсаалтын үнэ ханш 10 тэрбумд хүрсэн тухай мэдээлэл чих дэлсэх болсон.

Иймээс аль ч хэлбэрээр УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчээс гарах зардал буурахгүй нь нэгэнтээ тодорхой болоод байна.

Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам , эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 895 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийн хооронд байхаар заасан. Хэрэв энэхүү заасан хэмжээнээс хэтэрбэл УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөнд тооцно.

Гэвч тойрог томссоноос нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээ Үндэсний аудитын газраас тогтоосон хэмжээн дотор захирагдах эсэх нь эргэлзээ дагуулж буй ч зардлын дээд хэмжээнээс хэтрүүлбэл сонгуульд ялалт байгууллаа ч хууль зөрчсөн үндэслэлээр УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжгүй болно. Иймээс буруу харж уйлан, зөв харж инээсээр нэр дэвшигчид УИХ-ын сонгуульдаа өрсөлдөхөөс аргагүй.

Үндэсний аудитын газраас гаргасан зардлын дээд хэмжээ           төгрөгөөр

Тойргийн дугаар, аймгийн нэрМандатын тооНам, эвслийн нийт зардалНэр дэвшигчийн нийт зардал
11-р тойрог

Архангай, Баянхонгор, Өвөрхангай

9574,308,107.71,378,983,796.9
22-р тойрог

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

10659,785,964.31,526,054,380.9
33-р тойрог

Баян-Өлгий

3261,992,747.71,058,746,682.1
44-р тойрог

Булган, Орхон, Хөвсгөл

8487,060,273.91,230,485,598.1
55-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

10498,096,846.41,064,320,563.5
66-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7474,369,193.91,164,854,766.7
77-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

7469,951,439.91,098,521,799.6
88-р тойрог

Баянзүрх

5640,984,301.51,164,541,061.2
99-р тойрог

Баянгол

3488,776,433.21,099,697,551.2
1010-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

6569,801,654.6894,773,229.1
1111-р тойрог

Сонгинохайрхан

5590,595,221.8968,576,569.5
1212-р тойрог

Хан-Уул

3435,352,153.71,121,664,599.4
1313-р тойрог

Багануур, Багахангай, Налайх

2283,456,891.3994,256,563.7
 НИЙТ786,434,531,229.9

 

Олонд танигдсан нэр дэвшигчийн хувьд өөрийгөө таниулах шаардлага байхгүй бол шинэ нэр дэвшигчийн хувьд тун хүндхэн шалгуур хүлээж буй.

Нөгөө талаас эрх барьж буй МАН-ын хувьд намын жагсаалтад хэн, хэнийг нэр дэвшүүлж, 48 суудлаас 50 хувийг нь авах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа бол Ардчилсан намын хувьд ч мөн л жагсаалтаар дор хаяж 24 суудал, тойргоос 40 суудал авч парламентад олонх болох амбиц бий.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар 126 гишүүний 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар УИХ- д сонгогдоно.  Ингэхдээ УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсоноор УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бол 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонхи болохоор УИХ-ын дэгийн тухай хуульд заасан.  Холимог тогтолцооны онцлог нь нэг улс төрийн нам, эвсэл хэт их суудал авах боломж хумигдмал олон намын төлөөлөл орж ирэхээрээ онцлогтой. Тодруулж хэлбэл, сонгогчийн санал гээгдэхгүйгээрээ давуу талтай. Иймээс ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуулиар аль улс төрийн хүчин нам эвсэл олонх болох вэ гэдэг хамгийн их анхаарал татсан асуудал болж хувирч байна.

Түүнийгээ дагаад УИХ-ын сонгуульд цацах мөнгөний хэмжээ тэрбум, тэрбумаар яригдаж, улс төр дэх хөрөнгө мөнгөний өрсөлдөөнийг багасган, төр дэх авлигыг бууруулах тухай зорилт хоосон мөрөөдөл болох нь нэгэнтээ тодорхой болоод байна.

Улс төр дэх авлигын сүлжээ тасрахгүйгээр Монгол Улс авлигын индексээ бууруулах боломжгүй.

Иймээс энэ удаагийн парламентын гүйцээж чадаагүй ажлыг шинэ парламент хийх үүрэг хүлээж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж