Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа

Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа

Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эхний таван сарын байдлаар ямар үзүүлэлттэй байна вэ?

-Оны эхний улирлын мэдээ боломжийн хэмжээнд гарсан харагдсан. Төсвийн нийт орлого 7.7 их наяд төгрөгт хүрсэн бол төсвийн нийт зарлага 5.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 100 орчим  сая ам.доллар, тэнцэл 580 сая ам.доллараар буурсан байсан. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн буувал төсөв төлөвлөсөндөө хүрэхгүй.

Мөн сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой элдэв төрлийн халамж, бэлэн мөнгийг тараах аян өрнөж байна. Энэ бол тун муу мэдээ. Эрх баригчдад сонгуульд ялах нь чухал болохоос улс орны ирээдүй огт хамаагүй мэт аашилж байгаа нь харамсалтай.

-Сүүлийн үед нүүрсний үнэ тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нөхцөл байдал улсын орлогод яаж нөлөөлөх вэ?

-Монгол Улс өнгөрсөн жилийн эхний улиралд 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ оны эхний улиралд 18 сая тонн болж биет хэмжээ өссөн хэдий ч нүүрсний үнэ буурсантай холбоотой экспортын орлого буурсан. Нүүрс Монгол Улсын нийт экспортын бараг 60 хувийг эзэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цаашид нүүрсний үнэ буурвал манай экспортын орлого буурч, төсөвт дарамт ирнэ. Нөгөө талаасаа валютын ханш чангарч төгрөгийн ханш суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж аж ахуй нэгжүүд хаалгаа барих, бага орлоготой иргэдийн амьдралд дарамт ирнэ гэсэн үг. Энэ жил төсвийн нийт орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан бол, 2024 онд найман их наяд болсон нь уул уурхайгаас улам хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжсэн байна.

Монгол Улсын эдийн засаг нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ, тодруулбал Хятадын нүүрс худалдан авалтаас шалтгаалж савлах эрсдэлтэй болсон гэж ойлгож болно.

-Төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, ахмадуудын цалин нэмэгдсэн ч инфляци нэг оронтой тоонд байна. Бэлэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөрөг дарамт үүсгэхгүй байна гэж харж болох уу?

-Эрх баригчид сонгуулийн босгон дээр төрийн албан хаагчид, тэтгэврийн ахмад, малчид гэсэн гурван зорилтот бүлэгт татвар төлөгчдийн мөнгийг цацаж ирсэн уламжлалтай. Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-ээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмж байна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад мал аж ахуйн салбарт таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр улайрч байна. Энэ нь УИХ-ын сонгуульд санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр юм. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглээд зогсохгүй тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл уг шийдвэрүүд үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд ч бодитоор наалдсангүй. Улам бүр ядуурлын түвшин нэмэгдсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой.

2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж таван дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна.

"БАЯЛГИЙН САН РУУ УЛС ТӨРЧИД ХУРУУГАА БҮҮ ХЭЛ “ХОШУУГАА” ОРУУЛАХ ЗАВСАРГҮЙ БАЙХ УЧИРТАЙ"

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Байгалийн баялгийг иргэд ижил тэгш хүртэх боломж бүрдсэн талаар хууль санаачилагчид хэлж байна.  Та энэ тал дээр ямар бодолтой байна?

-Монгол Улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан,  Ирээдүйн өв сангууд байгуулагдаж УИХ-ын сонгуулийн амлалт биелүүлэх хэрэгсэл болж байгаа. Бидний загварыг нь дуурайдаг Норвеги улс 1996 онд сан байгуулснаас хойш Засгийн газар  нь хэд хэдэн удаа солигдсон ч сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Үүний гол учир нь засаглалдаа байгаа юм. Тус сан төрийн сайд бүү хэл үе үеийн Ерөнхий сайдын эрх мэдлээс хол байсан юм. Өөрөөр хэлбэл, Баялгийн сан руу улс төрч нэртэй мангасууд хуруугаа бүү хэл “хошуугаа” оруулах завсаргүй байх учиртай. Зөвхөн ийм тохиолдолд “Баялгийн сан” өсч, арвижаад зогсохгүй иргэд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд багтдаг ажээ. Харин Монгол Улсын хувьд байдал 100 хувь эсрэгээрээ. Үүнийг ганц жишээнээс харчихаж болно. Тавантолгойн 1072 хувьцаа тухайн үеийн нэг сая төгрөгийн үнэтэй буюу 909 ам.долларын ханштай байж. Тэгвэл одоо гурав дахин ханшаа алдаж 300 ам.долларт хүрэхгүй болжээ.

Ийнхүү хуримтлагдаж арвижах ёстой Баялгийн сан” Засгийн газрын мэдэлд байснаараа “Балгийн сан” болж хувирсан. Сая батлагдсан Баялгийн сангийн хууль дээр дурдсан “Балгийн сангийн” үргэлжлэл гэж би харж байна. Сангийн засаглал төрийн сайд нарын мэдэлд үлдсэн, мөн төсөв номер хоёр болсныг хууль уншсан захын хүн ойлгоно.

“Хувийн хэвшлийн 24 хувийг төр дээрэмдэж аваад иргэдэд өгнө” гэдэг үг сайхан сонсогдож байж магадгүй. Энэ бол “гадаадын хөрөнгө оруулалтыг” цаагуураа хориглож буй бүдүүлэг коммунист арга барил. Өөрөөр хэлбэл, манай улс Венесуэлийн зам дээр шууд харайгаад гараад ирлээ. 2024 онд Засгийн тусгай 20 сангаар дамжуулж 10.1 их наяд төгрөг зарцуулах юм. Засгийн газрын бүхий л санд хулгай, дээрэм нүүрлэсэнийг ЖДҮ, Боловсрол, Тариалан эрхлэлтийн гээд олон сангуудын түүх өгүүлдэг. Ирээдүйн өв сан гэхэд л өмнө нь хуримтлагдсан хэд хэдэн их наядаар хэмжигдэх төгрөгийг хуулиа өөрчилж байгаад зарцуулчихсан.

Засгийн тусгай сангуудын хулгай, дээрмийг цэгцлээгүй мөртөө бас дахин "Баялгийн сан" нэрийн дор гурван ч сан нэмж сайд нартаа хариуцуулахаар болчихлоо. Ядуу иргэдтэй орны улс төрчид “эх орончийн дүр бүтээх” гэж улс орноо сүйдэлсэн жишээ маш олон. Түүний л нэг жишээ бол энэ хууль. Өнөөгийн эрх баригчдад улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил дэвшил ердөө сонин биш. Тэд парламентад дахин олонх болохын тулд хийж буй эцсийн шийдсэн мэх бол “Үндэсний балгийн сан”-гийн хууль. Тэдний хувьд өмнөх “хулгай, дээрэм” нь сөхөгдөхгүй, бас Баялгийн сангаас баяжих боломж энэ хуулиар дамжин бий болно гэж тооцож байх шиг байна. Ийнхүү Монгол улсын хувьд эдийн засгаа сүйрүүлэх ээлжит нэгэн тэнэг алхам энэ хуулиар дамжиж баталгаажих юм.

-Төрийн мэдэлд байгаа компани, ААН-ийн тоог цөөлөх бодлого баримтлах талаар хэлж байсан ч эргээд хувийн хэвшилд байгаа ААН-үүдийн 34 хувийг төр хүчээр авах хууль эрх зүйн орчин бүрдлээ гэдгийг зарим судлаачид хэлж байна.  Санал нийлэх үү?

-Төрийн өмчийг аль болох хяналттай олон нийтийн эсвэл хувьд шилжүүлсэн тохиолдолд авилгал гэж юм үгүй болдог. Гэтэл Баялгийн сангийн хууль төрийн өмчийг улам бүр томруулна. Хувийн хэвшилд байгаа уул уурхайн компаниудын 34 хувийг төрд авах тухай эрээ цээргүй ярьдаг болж. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг тоох ч үгүй. Хөгжиж буй ямарч улс гаднын хөрөнгө оруулалттгүй хөгжсөн түүх байхгүй. Тиймээс одоохондоо улс орныхоо хөгжил дэвшлийн талаар март гэж эрх баригчид маш хүчтэй дуугарч байгаа гэж ойлгож болно. Төрийн өмчит, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх буюу ДНБ-ний бараг 40 хувь төрөөс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж байгаа юм. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авилгал хээл хахуулийг гааруулахаас цаашгүй байгааг бид нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Авилгал сая төгрөгөөр биш, бүр тэрбумаар ч биш ихнаядаар яригддаг боллоо.

“МОНГОЛ ГАДААД ӨРИЙН ХАВХАНД ШИГДЭЖ,  УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ БОЛЖ ХУВИРСАН"

-Өнгөрсөн 30 жилд юу хийсэн гэдгээс илүү ирэх он жилүүд рүү чиглэсэн урт хугацааны эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж чадаж байна уу?

-Манайд урт хугацааны бодлогын баримт бичиг хэд хэд бий. Түүний нэг нь “Алсын хараа-2050” гэх нэртэй тус бодлогын баримт бичиг. 500 орчим хуудастай Монголын түүхэнд, магадгүй дэлхийн түүхэнд ч хамгийн урт хөгжлийн бодлого. Энэхүү хөгжлийн баримт бичгийн өмнөтгөл 80 нүүр олон тооны баримт мэдээллийг агуулах боловч хэнд зориулж гаргасан, ямар зорилгоор гаргаж байгаа, яг ямар үр дүнд хүрэхийг тэмүүлж байгаа зэрэг нь  тодорхойгүй. Энгийн иргэд бүү хэл гишүүд нь ч уншиж танилцаагүй гэдэгтэй би баттай итгэлтэй байна. Логик дараалал, утга санааны авцалдаа дутмаг, урд байгаа асуудлыг хэдэн арван хуудасны дараа дахин гарч ирж ч байх шиг туйлын ойлгомжгүй бүтээл. Жишээлбэл, тус баримт бичгийн 17 дугаар нүүрнээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувь батлагдахаас өмнөх хугацаанд батлан хэрэгжүүлж ирсэн” гэх хэсэг байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Гүүглийн орчуулга шиг ийм  ойлгомжгүй зүйлс эндээс олныг харж болно. Өөрөөр хэлбэл, бодлогын баримт бичгээ ч олигтой бичиж чадаагүй гэдгийг хэлмээр байна.

-Өнгөрсөн найман жилийн эдийн засгийн бодлогын үр өгөөжийг хэрхэн дүгнэх вэ. ДНБ өсч өрийн хэмжээ бодитоор буурсан уу?

-Өнгөрсөн гурван жилд манай улсын инфляц хоёр оронтой тоонд байсан. Дэлхийд гурван жил дараалан өндөр инфляцтай байсан улсын тоонд Венесуэл, Шри-Ланк болон Африкийн ганц нэг улс орно. Аливаа улсын эдийн засгийн бодит өсөлтийг хэмжихдээ үнийн өсөлтийг  заавал тооцох ёстой. ДНБ-ийг зэрэгцүүлэх үнээр тооцсоноор эдийн засгийг үнийн нөлөөгүй, бодит байдлаар хэмжиж чадна гэсэн үг.

Бараа, үйлчилгээний үнэ жилээс жилд өөрчлөгддөг, ялангуяа манай улсад төсөв, санхүүгийн буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор сүүлийн гурван жил инфляци өндөр байсан. Иймээс эдийн засгийн өсөлтийг үнэн зөв тодорхойлохын тулд үнэ өсөөгүй буюу зэрэгцүүлэх суурь онтой харьцуулж гаргах ёстой.

Үндэсний статистикийн хороо хамгийн сүүлд ийм суурь харьцуулах оныг “2015 он” гэж шинэчилсэн. ДНБ-ий зэрэгцүүлэх үнийн суурийг шинэчлэх нь дэлхийн бүх улсуудад статистикийн байгууллага нь хийдэг үйл ажиллагаа бөгөөд тайлант үеийн эдийн засгийн бодит өсөлтийг харуулж чадах статистик юм. Эндээс  харвал нугарч хугарч өссөн зүйл огт харагдахгүй. Зэрэгцүүлэх үнээр тооцож харвал, 2015 оноос хойш ДНБ 7 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд эрх баригчдын хэрэгжүүлсэн бодлого  “энэ” гээд онцолчих зүйл огт байхгүй. Харин сүүлийн хоёр жилд урд хөрш маань хангалттай нүүрс худалдан авсан нь энэхүү багахан өсөлтийг бий болгожээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд байгааг, хаалгаа барьсан аж ахуй нэгжүүд, зээл олдохгүй өнөө маргаашдаа үйл ажиллагаа нь зогссон компаниудын тоо хэлээд өгнө. Мөн иргэдийн амьдрал ямар хэмжээнд хүрснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

2022 оны байдлаар статистик дүнгээр бараг сая иргэн нэн ядуу ангилалд орсон байна.

Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр байхад эдийн засаг хоёр дахин өсөх боломж яагаад ч байхгүй. Гадаад өрийн хувьд сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засч залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JessicaMartinez 2024-04-24 109.248.142.234

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

AnqieLugo 2024-04-24 109.248.143.201

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

LatoyaMendez 2024-04-24 45.86.1.86

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

PamFox 2024-04-24 45.86.0.235

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

CynthiaHan 2024-04-24 109.248.139.82

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

LindsayBaxter 2024-04-24 95.182.125.251

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

RachelWilliams 2024-04-24 185.181.244.124

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

MelissaJones 2024-04-24 5.183.130.190

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

TheresaJenkins 2024-04-24 185.181.247.229

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

KimWaters 2024-04-24 46.8.154.61

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

HannaBenedict 2024-04-24 188.130.218.72

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

AnaGomez 2024-04-24 188.130.220.34

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

Данх 2024-04-24 66.181.180.136

Бүүр хорлонтой нь өөрөө өөрсдийгээ өөрийн амьдралаа аваад явах хүсэл эрмэлзэл зориг зүрх зорилго тэмүүлэлийг устгаж байгаа нь эмгэнэл. Бүхнийг халамжаар тусламжаар бэлэн мөнгөөр төр даана засаг олгоно гэсэн эргүү тойрогт оруулж Монгол хүмүүсийн ажиллах амьдрах чадварыг бодлогоор устгаж арчиж байна энэ төр, засаг, эрх баригчид. Харанхуй массыг хаана ч хэзээ ч хаа хүртэл ч хуурахад амар гэж дорд үзэж басамжилж байна МАН.

Avatar

Данх 2024-04-24 66.181.180.136

Үнэн байдлыг л хэлжээ, МАН гоё ярьж өөрсөндөө бүлэглэлдээ хэрэгцээтэй бүхнийг гоё хийж байгаа ч нийт улс оронд улс орны ирээдүйд хэрэгтэйг муухайгаар уландаа гишгэж байна, арилчихсан дотортой соцком тархитай хулхи сэтгэхүйтэй данх-ар засаглал хүчээ авч байна. Энэ байдлаараа цааш явбал 2028 оны сонгуулийн үед ДАНХ ЧААВААС л болчихсон байхаар байна. Энгийнээр боддоо өөрийн гэсэн өмч аж ахуйтай эд хэрэгсэлтэй байж л хүн сэтгэл амар байдаг биздээ ? Тжр бүхнийг чинь булааж байна бүүр хорлонтой нь өөр

Avatar

LoriHarrison 2024-04-24 46.8.222.191

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

KatieButts 2024-04-24 109.248.15.43

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

LisaGonia 2024-04-24 46.8.223.14

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

ElizabethKosky 2024-04-24 188.130.185.225

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

MarciSather 2024-04-24 212.115.49.227

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

ChristinaWashington 2024-04-24 46.8.23.237

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

NancyCooper 2024-04-24 92.119.193.224

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

HeidiMotl 2024-04-24 109.248.167.149

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

LindseyCruz 2024-04-24 194.35.113.57

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

BuffyWalker 2024-04-24 109.248.138.196

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

ChristyConner 2024-04-24 46.8.212.216

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

AmyLewis 2024-04-24 46.8.23.22

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

ReginaThomas 2024-04-24 46.8.110.195

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

NehaYoung 2024-04-24 45.86.1.104

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

AshleyWalker 2024-04-24 95.182.127.156

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

MelissaMarks 2024-04-24 185.181.247.205

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

ChristineWalker 2024-04-24 188.130.142.66

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

StacyCarter 2024-04-24 46.8.22.40

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

LauraAnderson 2024-04-24 45.84.177.155

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

JessicaWallace 2024-04-24 92.119.193.10

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

JulieValdez 2024-04-24 95.182.126.194

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

зочин 2024-04-24 202.21.115.122

2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ

Avatar

зочин 2024-04-24 202.21.115.122

2016 оны УИХ-ын сонгуульд Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засч залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ.

Avatar

AmandaMiller 2024-04-24 45.84.176.37

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

HannahHand 2024-04-24 109.248.138.21

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

NoelleWallace 2024-04-24 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

VeronicaMccray 2024-04-24 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

KathyGordon 2024-04-24 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

Балт 2024-04-24 202.126.89.164

Энэ нохойн ш**** ЭЗ мэдэх гэж хаа харсан байдгиин. АНархи турлиах л бна.
Чи битгии х** заа.

Avatar

Сара 2024-04-24 75.190.35.176

Оюун Эрдэнэ гэж нэг хэрүүлийн бузар, хар санаатай Хов хутгаж хоёрыг муудалцуулна Яс хаяж яршиг удна Баатартайгаа нийлж балаг тарина Энхбаяртай нийлж элдэв муу бүхнийг хийнэ Яг л хогийн үмхий сав шиг тэнэг

Avatar

Нэргүй 2024-04-24 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

HannahMills 2024-04-24 188.130.184.3

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2717213

Avatar

Зочин 2024-04-24 66.181.190.120

Хэлэмгүй нь сурамгай гэсэн Ардын үг юутай үнэн. а**с хэмээх балмадууд яг өөрийн хийдэг танхайрлаа МАН хийдэг болгож сошиалд гүвдэг жинхэнэ МАНГАС бөлгөө. МАН-ыг муулсан бүхэн нь АН гэгчийн хийдэг үндсэн ажил нь байдаг нь өдөр бүр батлагддаг онцлогтой

Avatar

zochin 2024-04-24 202.131.232.157

MANgar, MANgasuud iim l bgaa, uursduu l bayjaad bgaa, EZiin uzuulelt too harval tiim bish bid uruudaj bn tugrug tsaas bolohod enuuhend hevtej bn, ene uzuulelteere odoogin tur dahin songogdoh bitgii hel buugad shorond oroh estoi shuu!!!

Avatar

Нэргүй 2024-04-24 139.5.216.223

Эх мэдэгч минь.Энэ үнийн өсөлт,хөөрөгдлийг Зах зээлд найдах уу. Засгийн газар мэдэх юм уу. Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмээд, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх,Дотоодын зах зээл дээр үнийг тогтвортой болгоход яах ёстойг зөвлөөд өгөөч ээ

Avatar

Нэргүй 2024-04-24 202.21.125.22

Төрийн толгойд дандаа боловсролгүй малуудаа гаргаад байхаар ингэдэг юм. Дээр тэр малууд нь хулгайд гаршсан.

Avatar

Нэргүй 2024-04-24 103.26.95.170

Эдийн засгийн өсөлт иргэдэд ямар ч хүртээлгүй. Иргэдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, цалин орлого нь л хамгийн их нөлөөтэй. Үнийн өсөлтөд ард иргэд ядуурсан. Ажил эрхлэлт хамгийн доод түвшинд байна. Өсөлт гэж яриад байгаа зүйл чинь нүүрс. Нүүрсний орлогыг нүүрсний хулгайчид нь идсэн. Төсөвт орж ирснийг нь тендерчид хуссан.

Avatar

Zochin 2024-04-24 24.15.5.204

2016.ond.$.1600.baihad.ard.tumen.elgeeree.hevtchihlee.geed.tsamnaad.odoo.$.ar.3450.bolchihson.bna.ard.
tumen.yasan.baihuu.sergelen.tsovoo.bolson.gej.b**.
soliorooroi

Avatar

батхүү 2024-04-24 202.21.104.2

МАНгарууд бодит тоо хараад чацга алдаж байх чинь.

Avatar

Нэргүй 2024-04-24 202.126.89.149

Энэ илжигний б**с эдийн засагч гээд өөрийгөө өргөмжлөөд өлөн өлөн гуцах болжээ, 4 н аргын тоо л сайндаж мэдэх биз чи. Танай Баярцогт хэдэн хувьсагч гэж донгосож байлаа.

Avatar

Зочин 2024-04-24 78.182.81.150

Бодит л байна. Улс орнууд уйлдвэржих, эрчим хучээ хараат байлгах, гадаадын херенге оруулалт татах зэргээр эдийн засгаа хегжуулж байна даа. Манайх харин 20 гаруй жил цалин тэтгэвэр нэмж л уралдлаа. Бас бонд гээд зугээр егдег менге гээд ойлгочихсон. Венесуэлийн рекордыг эвдэж бол мэдэх л юм. Эдийн засаг еслее л гэнэ, харин шинээр байгуулсан зам ч угуй болох нь. Негее олон эдийн засагч, Харвардчингууд хаана юу хийж байнаа. Телевлегеет эдийн засаг ч юм шиг яриад байсан. Одоо буруутан нь ковид гуай..

Avatar

LOL LOL 2024-04-24 203.98.76.4

Монголын ДНБ 2012 онд 4760 доллар хүрсэн бол 2024 онд “анх удаа” 5000 доллар хүрчээ.Тэгвэл МАН маань завсаргүй засагласан 10 гаруй жилд эдийн засаг ердөө 240-хөн Доллар-аар “ӨСЧЭЭЭ”

Avatar

Иргэн 2024-04-24 66.181.184.175

Элбэгдорж пирамидын нэг ивээс тоосго.

Avatar

Нэргүй 2024-04-24 103.145.234.118

Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж бөөн юм болно. Тэгснээ хөрөнгийн 34% нь үнэгүй авна гэхээр хэн хөрөнгө оруулах вэ? Хувь эзэмшинэ гээд өрөнд орсон Оюу Толгойн өмнөх жишээ байхад, яагаад хаширдаггүй юм бэ? Энэний оронд ямар ч зардал гаргахгүй бүтээгдхүүн хуваах гэрээ хийхэд хамгийн ашигтай.

Avatar

Нэргүй 2024-04-24 202.126.89.164

үхсэн ацны бүтээгдэхүүн хуваах вэ малаа

Avatar

зочин 2024-04-24 66.181.160.43

Нүүрс , зэс нь зарагдахгүй бол бид хогдээр үсэрнээ … Монголчууд бид хулгай хийх , газар уххаас өөр юуч чадахгүй …

Avatar

Нэргүй 2024-04-24 202.179.11.230

Ta nar ene ulsiig bayajuudad ashigtai niigem bolgoson, uuniigee hamgaalahiin tuld socializmaar ailgaj baina. Bid socializmiig medne, ter luugee butsaj orohgui ch medne. Harin nar tsuun bayan busad ni yaduu bailgahiin tuluu baina.

Avatar

Нэргүй 2024-04-24 124.158.107.71

Инфляцаар өссөн болохоос эдийн засаг бодитоор бол агшсан нь үнэн дээ.

Avatar

зочин 2024-04-24 66.181.179.28

….сонгууль дөхөөд та нарын МЭЛМИЙ ЧИНЬ сохорч юуч харахгүй болсон нь өөрсдийн хийсэн лайгаа ингэж бусдад тохдогоо л харууллаа..УИХ-д та нар бөглөөс л боллоо..одоо гудамжиндаа хэрүүлээ л хий!! ямар хүн голох биш..

Avatar

Иргэн 2024-04-24 103.212.116.167

Сонгууль дөхлөө гээд ямар төрлийн халамжийн мөнгө шинээр олгоод байгааг бодит жишээгээр нэрлэнэ үү??? Чадахгүй бол худлаа улс төрийн шоу хийгээд байх хэрэггүй. Тэр 1 сая хүн ядуу ангилалд орсон гэх статистик тоо баримтаа гаргаад ир. Далд эдийн засгийг ил болгосноор эдийн засаг 2 дахин тэлсэн нь БОДИТ ҮЗҮҮЛЭЛТ. Хэн нэгэн эдийн засагч нэртэй хүн гарч ирээд үгүйсгэчихдэг тоо биш л дээ. АН-ын гишүүн гэдгийг чинь мэдэхээс биш эдийн засагч гэхэд чинь итгэхгүй юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж