Жилийн турш бэлдэж, хүлээдэг “ПЯНЗНЫ БАЯР” энэ долоо хоногт болно

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Жилийн турш бэлдэж, хүлээдэг “ПЯНЗНЫ БАЯР” энэ долоо хоногт болно

Жилийн турш бэлдэж, хүлээдэг “ПЯНЗНЫ БАЯР” энэ долоо хоногт болно

Ганцхан бадаг дуу, аяга халуун кофе, хундага дарс гэх энгийн бяцхан зүйлс бидэнд тав тух, аз жаргалыг мэдрүүлдэг шүү дээ. Пянзны анхаарал татам хийц, дуугаралт хэзээ нэг цагт таны харцыг булааж, сонорыг мялааж байсан бол эргэлзэлгүйгээр халуун дулаан уур амьсгал бүрдсэн, нэгэндээ туршлага, мэдрэмжээ сэтгэл гарган хуваалцдаг ПЯНЗ СОНИРХОГЧДЫН цугларалт буюу VINYL&MUSIC 2024-ийг зорин ирээрэй.  Жилээс жилд өргөжиж байгаа тус баяр их хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа УБ төвийн 1 давхарт энэ сарын 26-28 өдрүүдэд (Баасан, бямба, ням)  гурав дахь жилдээ зохион байгуулагдана. Танд зөвлөхөд ирсэн нэг нь удаан хайсан цомгоо олж, сонирхол нэгтэй шинэхэн найзтайгаа сэтгэл гижигдэм яриа өрнүүлж, пянзны амьд дуугаралтад уярч, мэргэжилтнүүдээс үнэтэй зөвлөгөө авч, ер нь бидний амьдралыг илүү өнгөлөг, зөөлөн болгох шинэ хоббигоо эндээс олдог юм шүү. Мөн Пянзны баяртаа бүтэн жилийн турш бэлдэн тэсэн ядан хүлээдэг  пянзны дэлгүүрүүд болон цуглуулагчид маань хамгийн хамгийн урамшуулал, бэлгээ бэлдээд хүлээж байх болно.

Галлериа УБ төвд шинэхэн нээгдсэн Годива брэнд та бүхэнд амтат халуун шоколад, кофегоор үйлчлэх тул пянзны уянгалаг аязтай хоршуулан тухлан суугаарай. Энэ үеэр итали дарсны амталгаа ч явагдахаас гадна Галлериа УБ төвд хаврын өдрүүдэд дархлаа дэмжих амтат халуун шөл MG hot pot, шинэхэн шүүслэг стейкээр үйлчилдэг MG steak, Япон хоолны жинхэнэ амтыг мэдрүүлэх Nagomi ресторанууд байрладаг тул АМТТАЙ бас АЯТАЙ нэг өдрийг өнгөрүүлээрэй. Тэр бүр байдаггүй, чанар мэдрүүлсэн, чамин, цөөн тооны, тансаг хувцас загварын Говь, Michel &Amazonka, Bally, Otori Design болон гоёл чимэглэлийн Цалин цагаан 999, Miuz diamonds, EPL diamond, Ace lens  гэх олон брэндүүд Галлериа УБ төвд  байрладаг тул өөртөө болон хайртай, дотно, эрхэм хүмүүстээ зориулах сонголтоо ч нэгэн дороос хийх боломжтой.

Машинаа хаана тавих вэ? гэж санаа зоволтгүйгээр үйлчлүүлэгчдэд зориулсан 90 зогсоолд машинаа байрлуулаад тав тухтай үйлчлүүлээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж