Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн цар хүрээг тэлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк /ХХБ/ болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт /ДДНХИ/ нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд нь тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд тусгайлан ажиллаж, ХХБ-ны “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар байгаа юм. Арга хэмжээний үеэр ДДНХИ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аннака Питерсон: “Ногоон шилжилтийг тэргүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийт, байгууллагууд гар нийлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд энэ онд Монгол оронд нүүрлэсэн зудын үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оролцоо нэн шаардлагатай байгааг харуулсан ноцтой үйл явдал байлаа” хэмээн онцолсон бол ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон: “ХХБ нь Монгол улсад нүүрсхүчлийн хийн ялгарлыг бага байлгах, байгаль орчинд ээлтэй бизнес моделийн шилжилтийг дэмжин, тууштай ажиллахад нэгдэж байгаа ба ДДНХИ-тэй хамтран ажилласнаар бид ирэх жилүүдэд тогтвортой санхүүжилтийг олон улсын зах зээлээс амжилттайгаар татан төвлөрүүлж, харилцагчдадаа олгож нэн шаардлагатай ногоон хөрөнгө оруулалтыг улс эх орондоо авчирч чадна гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ)-ийн тухай
ДДНХИ нь 2012 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Тогтвортой хөгжлийн бага хурлын үеэр гэрээнд суурилсан олон улсын, засгийн газар хоорондын байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдсан ба гишүүн орнууддаа Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх болоод эдийн засгаа ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоо, байгаль орчны тогтвортой байдал болон өсөлтийг нэгэн зэрэг хангах ногоон хөгжлийн загварт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тус санаачилгууд нь ногоон хөгжлийн шинэлэг шийдлүүдийг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн боловсруулалт, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, мэдлэг хуваалцах зэргийг хамарч байгаа бөгөөд 48 гишүүн орон болон 22 гаруй түнш байгууллагын хамтаар 40 гаруй улсад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны тухай
ХХБ нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын банк санхүүгийн салбарын манлайлагч байгууллага болж өргөжсөний сацуу тогтвортой санхүүжилтийг тэргүүлэн ажиллаж харилцагчдынхаа ногоон шилжилтийг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын ууган банк болох ХХБ нь олон улсын стандартад нийцсэн 130 гаруй нэр төрлийн банкны бүтээгдэхүүн болон харилцагчдад ээлтэй үйлчилгээг санал болгон ажилладаг ба салбар салбарын тэргүүлэгч гадаад болон дотоодын байгууллагуудад голлогч санхүүжүүлэгчээр ажиллаж байгаа юм. ХХБ нь “Ногоон банк болох” зорилгынхоо хүрээнд олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдыг чадавхжуулах, бизнесийг өргөжүүлэх, санхүүжилтийн эко системийг бий болгох болон тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
JessicaMartinez 2024-04-24 109.248.142.234
Харуулах боломжгүй.
AnqieLugo 2024-04-24 109.248.143.201
Харуулах боломжгүй.
LatoyaMendez 2024-04-24 45.86.1.86
Харуулах боломжгүй.
PamFox 2024-04-24 45.86.0.235
Харуулах боломжгүй.
CynthiaHan 2024-04-24 109.248.139.82
Харуулах боломжгүй.
LindsayBaxter 2024-04-24 95.182.125.251
Харуулах боломжгүй.
EricaMizoe 2024-04-24 46.8.22.124
Харуулах боломжгүй.
RachelWilliams 2024-04-24 185.181.244.124
Харуулах боломжгүй.
MelissaJones 2024-04-24 5.183.130.190
Харуулах боломжгүй.
TheresaJenkins 2024-04-24 185.181.247.229
Харуулах боломжгүй.
KimWaters 2024-04-24 46.8.154.61
Харуулах боломжгүй.
HannaBenedict 2024-04-24 188.130.218.72
Харуулах боломжгүй.
AnaGomez 2024-04-24 188.130.220.34
Харуулах боломжгүй.
LoriHarrison 2024-04-24 46.8.222.191
Харуулах боломжгүй.
KatieButts 2024-04-24 109.248.15.43
Харуулах боломжгүй.
LisaGonia 2024-04-24 46.8.223.14
Харуулах боломжгүй.
ElizabethKosky 2024-04-24 188.130.185.225
Харуулах боломжгүй.
MarciSather 2024-04-24 212.115.49.227
Харуулах боломжгүй.
ChristinaWashington 2024-04-24 46.8.23.237
Харуулах боломжгүй.
NancyCooper 2024-04-24 92.119.193.224
Харуулах боломжгүй.
LindseyCruz 2024-04-24 194.35.113.57
Харуулах боломжгүй.
BuffyWalker 2024-04-24 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-24 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-24 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-24 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-24 46.8.110.195
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-24 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-24 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-24 185.181.247.205
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-24 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-24 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-24 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-24 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-24 95.182.126.194
Харуулах боломжгүй.
DR. ADITY 2024-04-24 102.88.69.210
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-24 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-24 109.248.138.21
Харуулах боломжгүй.
StephanieMoreno 2024-04-24 185.181.245.225
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-24 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-24 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-24 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-24 188.130.211.189
Харуулах боломжгүй.
TonyaMoore 2024-04-24 46.8.192.64
Харуулах боломжгүй.