Гитлерийн байшинд хүндэтгэл үзүүлж байгаад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Гитлерийн байшинд хүндэтгэл үзүүлж байгаад баривчлагджээ

Гитлерийн байшинд хүндэтгэл үзүүлж байгаад баривчлагджээ

Австрийн баруун хэсэгт нацист дарангуйлагч Адольф Гитлерийн мэндэлсэн байшингийн гадна дөрвөн иргэн цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийлж байхад цагдаа нар таслан зогсоож, баривчилсан байна.

Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Браунау ам Инн хотод төрсөн ба нацист дэглэмийг алдаршуулдаг хүмүүсийн мөргөлийн газар болсон түүний байшинг 2023 оноос хойш цагдаагийн газар болгосон юм.

Цагдаа нарын мэдээлснээр, 20-30 насны эгч дүүс болон тэдний нөхрүүд дөрөвдүгээр сарын 20-нд Гитлерийн байшингийн гадна цагаан сарнай өргөж, нацист дэглэмийн мэндчилгээ, ёсолгоо хийн  зургаа даруулж байсан гэв. Эргүүлийн цагдаа нар тэднийг баривчилсан ба мэдүүлэг авахаар хэлтэс рүү авч явжээ.

Баривчлагдсан нэг эмэгтэй хошигносон байдлаар зургаа даруулсан гэж мэдэгдсэн ч түүний гар утаст нацист дэглэмийг дэмжсэн зураг, мессежүүд байсан гэж цагдаа нар мэдэгдэв. Цагдаа нар нацизмын бэлгэдлийг хориглосон Австрийн хуулийг эдгээр дөрвөн хүн зөрчсөн гэж үзсэн ба  прокурорт мэдэгдэж шалгуулах болно гэжээ.

Эх сурвалж: Time

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж